Биологийн идэвхт бодис ялгаруулах чадавх бүхий шинэ зүйлийн актинобактерийг нээлээ

Монгол орны хөрснөөс биологийн идэвхт бодис ялгаруулах чадавх бүхий шинэ зүйлийн актинобактерийг нээлээ    

Дэлхий дээр шинээр нээх юу ч үлдээгүй гэж боддог хүн цөөнгүй байж болох юм. Гэхдээ хорвоо ертөнц дэндүү уужим, ялангуяа Монгол оронтой холбоотой шинжлэх ухааны нээлтүүдийн талаархи мэдээлэл маш бага дуулддаг.

Тэгвэл судлаач Доктор О.Билгүүн нь “Монгол орны хөрсөн дэх актинобактерийн зүйлийн бүрдлийн судалгаа, тэдгээрийн биологийн идэвхийн боломжууд” сэдвээр судалгааны ажил хийсэн байна. 2017 оны наймдугаар сард Монгол орны хөрснөөс шинэ зүйлийн актинобактерийг илрүүлсэн талаархи сонирхолтой судалгааны ажлын зарим үр дүн нь олон улсад Микробиологийн шинжлэх ухааны чиглэлээр өндөр нэр хүнд бүхий International Journal of Systematic and Evolutionary Microbiology (5-year Impact Factor: 2.488) сэтгүүлд хэвлэгджээ.               

Шинэ зүйлийн актинобактерийг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нүүрсний уурхай орчмын хөрсний дээжээс авч ялгасан байна. Актинобактери нь хүчиллэг орчинд дуртай учраас Amycolatopsis acidophilus гэж судлаач О.Билгүүн нэрлэсэн аж.. Мөн зарим өвчин үүсгэгч бактери болон хөдөө аж ахуйн ургамлуудын паразит мөөгөнцрийн эсрэг биологийн идэвхт бодис ялгаруулдаг юм байна.  

Сонирхуулахад дэлхий дээрх байгалийн гаралтай эмчилгээний зориулалтаар ашиглаж буй антибиотикийн төрлийн эм, бэлдмэлийн 70 орчим хувийг актинобактериас гарган авдаг талаарх тоо мэдээ байна.      

Дээрх судалгаа нь уул уурхайгаас гадна биотехнологийн салбар нь Монгол улсын эдийн засагт ирээдүйд дорвитой хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг харуулж байна.      

Цаашид актинобактеритэй холбоотой нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийх, Биотехнологи-Микробиологийн аргаар биологийн идэвхтэй бодисуудыг шинээр нээн илрүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, генетик-микробиологи-биоинформатикийн чиглэлээр орчин үеийн техник технологи бүхий багажууд дээр ажиллах мэргэжлийн судлаачдыг бэлтгэх, биотехнологийн тэргүүлэх чиглэлүүдэд инновацийн төслүүдийг санаачлан эхлүүлэх, санхүүжүүлэх шаардлага Монгол улсад тулгараад байна.        

Судалгааны талаар доорх линкээр орж үзэх боломжтой:

http://ijs.microbiologyresearch.org/content/journal/ijsem/10.1099/ijsem.0.002126 

2018.01.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Арабын баячууд яагаад Монголд хөрөнгөө төвлөрүүлэх болов !!!

...

Дэлгэрэнгүй » 2015.12.07

Сувдан загас, матар, могойн арьсан эдлэлийг Монголд хамгийн хямдаар

...

Дэлгэрэнгүй » 2016.08.08

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг энэ сарын 26-нд сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

“Авбал ав, өгвөл өг”

...

Дэлгэрэнгүй » 2015.08.03

УИХ-ын инженер гишүүд лобби бүлэг байгуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.16

З.Энхболд, Н.Алтанхуяг нарын нөхөрлөлийн шинэ цаг тоолол эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

Картгүй бол усгүй хонох нь

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11