Шатахуун түгээх газрууд АИ-92 бензинээ хав дарж байна


Сүүлийн үед иргэдийг

бухимдуулж буй гол асуудал

нь шатахуун болоод байна.

Өнгөрсөн онд шатахууны

онцгой албан татварыг 100

хувь хөнгөлж байсныг больж,

он гарснаас хойш тонн тутамд

240 мянган төгрөгийн татвар

авах шийдвэр гаргасан.

Татварын нэмэгдлээс гадна

ОХУ шатахууны экспортоо

хумьсан гэх мэдээлэл

бий. Энэ мэт шалтгаанаас

үүдэж шатахууны үнэ 20150

төгрөгөөр нэмэгдэхээс

гадна хомсдол үүсээд

байна. Шатахууны онцгой

албан татвар нэмэгдэх

сургаар зарим шатахуун

түгээх газар бензинээ

зарахгүй гэдийж эхлэв.

Баянзүрх дүүргийн нутаг

дэвсгэр, Сансарт байрлах

“Петровис” компанийн

шатахуун түгээх газарт

уржигдар очиход машины

урт дараалал үүсчээ. Түгээгч

нь “Шатахууны нөөц дууссан.

Тиймээс АИ-92 бензинийг

зарахгүй байгаа” гэв.

Түүнээс шатахууны үнэ өсөх

хандлагатай байгаа эсэхийг

тодруулахад “Бид мэдэхгүй.

Биднээс шалтгаалах асуудал

биш. Дээрээс ямар нэгэн

үүрэг чиглэл одоохондоо

ирээгүй байна” гэсэн юм.  100 айл”-ын ойролцоох "Шунхлай"

шатахуун түгээх газарт очиход

мөн л “АИ-92 бензин дууссан” гэв.

“100 айл” орчмын бусад шатахуун

түгээх газрууд ч дээрх төрлийн

бензинийг түгээхээ больжээ. Түгээгч

нь “Удирдлагууд АИ-92 бензин зарж

болохгүй гэсэн үүрэг өгсөн. Нөөцтэй

эсэхийг мэдэхгүй байна” гэсэн юм. III,

IV хороололд байрлах “МТ” шатахуун

түгээх газрын зарим салбар уржигдар

“засвартай” гээд ажиллахгүй байсан

бол “Сод монгол”-ын шатахуун түгээх

газрууд үйлчлэгчийн карттай хүнд л

үйлчилж байв. Харин “Тэс” компанийн

зарим салбар, Баянбүрдийн аюулгүйн

тойрог дахь “М ойл”-ын түгээх газар

АИ 92 авто бензинийг бага хэмжээгээр

борлуулж байлаа.

Жолооч З.Баатар “Магнай трейд”,

“Сод-Монгол”, “Шунхлай”, “М-ойл” гээд

10 гаруй шатахуун түгээх газар дээр

бензин авах гэж зогслоо. Бүгд АИ 92,

дизель түлш зарахгүй байна. Бензин

хомсдоод, үнийг нь нэмэх юм бол

нийгэмд дахиад л үнийн хөөрөгдөл

үүснэ. Бидний амьдрал их л хүнд

болж байна даа” гэсэн бол Б.Түдэв

“Өнөөдөр салхинд гарах гэтэл АИ

92 олдсонгүй. “Хүннү молл” өнгөрч

“Шунхлай”-гаас дугаарлаж байж

АИ 95 2030 төгрөгөөр авлаа. АИ 92

байгаа мөртлөө өгөхгүй байна. “Сод

Монгол”-ын шатахуун түгээх газрууд

үйлчлэгчийн карттай хүндээ АИ 92

хязгаарлалттай хэмжээгээр өгч байна.

Зохиомол хомсдол үүсгэж шатхууны

үнэ нэмэх гэж байгаа бололтой”

гэв. Баянзүрх дүүргийн иргэн Л.Бат

“Шатахуун түгээх газрууд арай дэндэж

байна. Монголбанкнаас өчнөөн

тэрбумын хөнгөлөлттэй зээлийг

шатахууны үнийг тогтворжуулна гэж

авсан биз дээ. Дэлхийн зах зээл дээр

шатахууны үнэ буурахад тэд үнээ

буулгаагүй. Харин үнэ жоохон өсөх

хандлага гарахад үргэлж л иймэрхүү

байдлаар шантааж хийж байх юм.

Тэдэнд төрөөс шийтгэл ногдуулах

хэрэгтэй” гэсэн юм.

Оны өмнө зарим шатахуун түгээх

станц авто бензин болон дизель

түлшний борлуулалтдаа хязгаарлалт

хийсэн. Тухайлбал, “Магнай трэйд”,

“Сод-Монгол”, “Тэс петролиум” ХХК-

ийнхан Улаанбаатар хотын нутаг

дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг

зарим салбарын АИ-92 авто

бензин, ялангуяа дизель түлшний

жижиглэнгийн борлуулалтдаа

хязгаарлалт хийж, дизель түлшийг

зөвхөн гэрээт байгууллагадаа

борлуулах, 50 мянган төгрөгөөс

дээш дизелийн түлшээр цэнэглэхгүй

байх хязгаарлалт тогтоосон.

Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас

тус компаниудын удирдлагуудтай

уулзаж шатахууны хязгаарлалт

хийхийг зогсоох үүрэг өгсөн. Гэсэн ч

шатахуун импортлогчид ард иргэдэд

шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж

эхлэв.

ШӨХТГ-аас шатахууны хомсдол

үүсгэж байгаа компаниудад шалгалт

явуулж байгаа ажээ. Хэрэв хууль

бусаар хомсдол бий болгосон нь

тогтоогдвол Өрсөлдөөний тухай

хуулийн дагуу өмнөх жилийн

борлуулалтын орлогын 4-6 хувийг

торгууль болгон авах юм байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар

сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд

дунджаар ердийн хэрэглээний 38

хоногийн нөөцтэй байв. Үүнийг

нарийвчилбал, АИ-80 автобензин 68,

АИ-92 бензин 46, дизелийн түлшний

28 хоногийн нөөцтэй байсан. Өнгөрсөн

арваннэгдүгээр сард ОХУ-ын зүгээс

шатахуун импортдоо бага зэргийн

хязгаарлалт тавьсан. Гэсэн хэдий ч

нөөцийн хувьд харьцангуй тогтмол

үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс

тодотгож байсан билээ. Гэвч дээрх

ШТС-ууд юуны учир ийн хязгаарлалт

хийгээд байгаа нь тодорхойгүй байна.

Дэлхийн зах зээл дээр баррель

нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим

хувиар хямд байх үед тэд үнээ огт

буулгаагүй. Ашгаа маш сайн олж

авсан. Гэтэл Засгийн газраас 260

тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс

авч өг, тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ

гэж ацаглаж байгаа импортлогчид

стратегийн салбарыг барьцаалж

байна. Шатахуун импортлогчдоос

улсаараа жилдээ тэрбум долларын

буюу хоёр их наяд 500 орчим тэрбум

төгрөгийн худалдан авалтыг хийдэг.

Маш том зах зээл. Энэ зах зээлээ

алдахгүй гэсэндээ импортлогчид олон

жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй

байх бүх алхмыг хийж ирсэн.

Өнөөдрийн үнээ огцом нэмэх гэж

оролдож, зохиомол хомсдол үүсгэж

байгаа нь анхных биш. Яг долоон

жилийн өмнө буюу 2011 оны нэгдүгээр

сард импортлогчид үгсэн тохиролцож

шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт

230 төгрөгөөр нэмсэн түүхийг бид

мартаагүй. Тэр үед ШӨХТГ үнээ

нэмсэн импортлогч найман компанийг

17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож

байсан юм.  

Б.МӨНХ-ЭРДЭНЭ


2018.01.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 87.6 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.23

Бог малын халдварт мялзан өвчний тархалтыг яаралтай таслан зогсооно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.12

Ирэх мягмар гарагт чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Аваргуудын лиг эргэн ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

М.Энхболдод хаягласан боловч бусдад хүргүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2017.08.25