Цагаан сар + “3 сая”

Монгол түмэн эрт дээр үеэс өвлийг өнтэй давж, урин хавартай аятай сайхан золгож, нэг нас нэмж буйгаа ахан дүүс, айл хотлоороо тэмдэглэдэг уламжлалтай. Үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалиа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан энэхүү баярыг Цагаан сар хэмээн нэрлэдэг билээ.

Тиймдээ ч хүндэтгэл дүүрэн энэ өдрүүдэд хүн бүр л өөрийн чадал чансаа, бэл бэнчиндээ тааруулан идээ будаагаар элбэг хангалуун байхыг хичээж, баярын ширээ, гарын бэлэгтээ анхаарлаа хандуулдаг нь нууц биш. Зарим нэг хүмүүс зардал ихтэй баяр хэмээн дургүйхэн ханддаг хэдий ч олны жишгээр их бага хэмжээгээр Цагаан сарын өдрүүдэд хэрэгтэй гэсэн бүхнээ худалдан авч бэлтгэдэг.

Ялангуяа ахмад буурлуудын хувьд Цагаан сар гэдэг ирж буй жилдээ эрүүл энх, элбэг хангалуун байхын бэлгэдэл хэмээн ихээхэн ач холбогдол өгдөг. Аав ээжийгээ баярлуулж, цалин мөнгөө Цагаан сард зориулж, хэрэгтэй бүхнийг нь санаа зоволтгүй бэлтгээд өгдөг үр хүүхэдтэй нэгэн байхад  хэдэн хүүхдийнхээ нэрийг гаргаад яахав гээд тэтгэврийн “хэдээ” нилээн хэдэн сараар нь зээлж аваад Цагаан сардаа бэлддэг буурай нь ч бий.

Гэвч жил ирэх бүр Цагаан сарын бэлтгэлийн зардал мөнгө өсөж байгаа талаар хаа сайгүй л яригддаг нь үнэн. Үүний нэг шалтгаан нь мэдээж эдийн засгийн хямрал, үнийн өсөлт. Тэгвэл үйлдвэрлэгчид жил ирэх бүр үнээ их бага хэмжээгээр өсгөдөгийн өөр нэгэн шалтгааныг та бид тэр бүр анзаардаггүй гэлтэй.

Иргэд баярын бэлтгэлээ базаахдаа хамгийн боломжийн үнэтэй бараа бүтээгдэхүүн, хүнс хаана байна гэж хайж явахаасаа илүүтэй хэрэгтэй бүхнээ нэг дороос худалдан авах боломжтой “Үзэсгэлэн худалдаа”-г зорьдог. Зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд “Цагаан сар”-д зориулсан тасаг лангуу байдаг хэдий ч хэрэгтэй бүхэн нэг дор, автомашины зогсоол, ая тухтай сонголт хийх орчин зэргээс үүдэн ихэвчлэн Дүнжингарав, Мишээл Экспог сонгох нь бий.

Дүнжингарав худалдааны төв, Мишээл Экспо төвийн аль нь ч тэр гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа, томоохон арга хэмжээ зохион байгуулдаг туршлагтай, зай талбай томтой. Мэдээж аж ахуйн нэгжүүд “Цагаан сар”-ын өмнөх хэдэн өдрүүдэд талбай түрээслэн худалдаа үйлчилгээ эрхлэх сонирхол өндөр байдаг. Тэгвэл дээрх төвүүд жил ирэх бүр худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд талбайн түрээсийнхээ үнийг нэмж, гэнэтийн “СЮРПРИЗ” барих болжээ.

Тодруулбал, Дүнжингарав Худалдааны төв нь 15м. кв талбайн төлбөр нь 2016 онд 3 сая төгрөг байсан бол 2017 онд 6 сая болгосон гэнэ. Харин энэ жил буюу 2018 онд 9 сая болгон нэмж 2016 онтой харьцуулбал даруй 5сая ₮ - өөр өсгөсөн байна.

Харин Мишээл экспо нь Цагаан сарын баяр эхлэхээс өмнө хэд хэдэн байгууллагуудад өөрийн байр талбайг түрээслүүлж, тухайн байгууллагууд нь талбайн төлбөрийг өндрөөр үнэлж үйлдвэрлэгчдэд давхар түрээслүүлэх буюу дамлах үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл ч байна.  

Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг буруу, зөв гэж шүүх гэсэнгүй. Гэхдээ томоохон аж ахуйн нэгжид түрээсийн үнэ өсөх нь үл анзаарагдам байж болох ч Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд энэхүү түрээсийн үнийн өсөлт хүндээр тусаж байгаа ажээ.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэдэг тодорхой тооны ажлын байрыг нэмэгдүүлж, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа эрхлэхийн тулд бүтэн жилийн туршид бүхий л чадлаараа хичээн ажиллаж байгаа. Учир нь эдийн засгийн өсөлтийг даган маш олон ЖДҮ эрхлэгчид “хаалгаа барьж” байгаа нь нууц биш.

ХХААХҮЯ, МХАҮҮТ-аас ЖДҮ эрхлэгчдийг дэмжинэ хэмээн олон талын хамтын ажиллагааны  хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар мэдээлдэг. Харин ЖДҮ эрхлэгчдийн зүгээс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээсээ илүүтэй бодит тус болж, дээрх худалдааны төвүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, түрээсийн уян хатан бодлого барих боломж байгаа эсэхийг судлахыг хүсч байгаа аж.

ЖДҮ эрхлэгчид худалдан авагчдийн эрэлт хамгийн их байдаг “Цагаан сар”-ын өдрүүдэд л борлуултаа нэмэгдүүлдэг. Гэвч түрээсийн үнэ өссөнөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ямар ч ашиггүй ажиллах цөхцөл бүрдээд байгаа талаар бидэнд мэдээлсэн юм.

Бидэнтэй холбогдсон ЖДҮ эрхлэгчдийн төлөөллүүд байгууллагын нэр, хаягаа ил гаргахыг хүсээгүй юм. Учир нь тэд талбайн түрээс өслөө гээд өөр газар сонгоход их хэцүү. Хэрэглэгчид цагаан сарын худалдан авалт хийхдээ тэдгээр байгууллагууд Дүнжингарав худалдааны төв болон Мишээл Экспо төвд худалдаа эрхэлдэгийг хэдийнэ мэддэг болсон тул зорьж ирэхэд  байж байх ёстой. Нөгөө талаар түрээслэгчид тэдэнд дараа нь дахин түрээслэхгүй гэж магадгүй хэмээн эмээж байгаагаа өгүүлсэн юм.  

Ингээд үйлдвэрлэгчдийн төлөөллийн санал хүсэлтийг хүргэе.

Худалдаачид манай талбай дээр ирж зарахгүй гээд яахав

гэсэн байдлаар хандаад монополдоод байна

ЖДҮ эрхлэгч 1: “Цагаан сарын үзэсгэлэн худалдааны талбайн түрээс 9 сая төгрөг болчихсон байна гээд түрээслэхгүй байж болно л доо. Гэхдээ олон жил ашигтай, ашиггүй зогсоод худалдан авагчид зорьж ирээд, асууж сураад худалдан авалт хийдэг болчихсон учраас яах аргагүй тэнд бүтээгдэхүүнээ зарахаас өөр аргагүй байна.

Өнгөрсөн жил 6 сая төгрөг байхад нь  “Яана аа” гэж дуу алдаж байгаад л яалт чүгүй авч байсан. Энэ жил авахгүй байж бас л болохгүй нь. Нэмж байгаа шалтгааныг нь асуухаар өмнөх жилүүдэд 9 сая л байсан” гээд байх юм.

Өмнөх жилүүдэд хийсэн гэрээнүүд нь бидэнд байж л байгаа. Худалдаачид манай талбай дээр ирж зарахгүй гээд яахав гэсэн байдлаар хандаад монополдоод байна”.

Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нэрийн дор нэг хэсэг хүмүүс

талбайн түрээсээр мөнгө хийгээд байна

ЖДҮ эрхлэгч 2: “Мишээл экспо сүүлийн 3 жил талбайгаа давхар  түрээслээд тэр хүмүүс нь бидэнд чэнж маягаар түрээслээд байна. Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нэрийн дор нэг хэсэг хүмүүс талбайн түрээсээр мөнгө хийгээд үйлдвэрлэгч нар ямар ч ашиггүй ажиллаж байна. Түрээс нэмэгдлээ гээд бүтээгдэхүүний үнэндээ өөрчлөлт оруулж чаддаггүй.

Өнгөрсөн жилийн цагаан сарын өмнөх үеэс материалын үнэ 60 хувиар өссөн байна. Гэвч бид өмнөх тогтсон үнээрээ л худалдан борлуулахгүй бол хүмүүс өндөр үнэтэй гээд авахгүй. Эцсийн дүнд үйлдвэрлэгчид эрсдлээ өөрсдөө үүрч байнгын алдагдалтай л ажиллах болоод байна.

Дүнжингарав анх байгуулагдахад бид түрээсээ төлөөд, хүмүүс ирэхгүй талбайн түрээсээрээ шатаад л сууж байсныг мэдэж л байгаа. Одоо түрээслэгч  болон үйлдвэрлэгч нараа бодоод үнийн уян хатан бодлого явуулж болохгүй юм  болов уу. Үнэндээ талбайн хөлс биднийг “унагаад” байна”.

Өндөр түрээс хэвийн боов, цагаан идээ, бууз банш зардаг хүмүүст хүнд тусдаг

ЖДҮ эрхлэгч 3: “Мишээл Экспод жилийн жилд маш урт дараалалд шөнийн 02 цагаас очиж дугаарлаж байж талбай түрээсэлдэг. Экспо үргэлжлэх 20 хоногт түрээслэх гэж 10 гаруй удаа түрээсийн гэрээ хийдэг. Дүнжингаравын хувьд гэрээг сараар хийдэг нь сайн ч жижиг талбайнууд нь дуусчихсан орох хэцүү, орохгүй гэх хэцүү л байна.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид сар шинийн хэрэглээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд олон хүнийг ажлуулдаг. Гайгүй сайн борлуулалт хийдэг ганц баярын өмнө түрээсийн үнээ өсгөчихөөр бид ямар ч ашиггүй, улмаар үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой ажлуулах боломжгүй болчихлоо.

Мэдээж түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа Дүнжингарав, Мишээл экспо нар нь хувийн бизнесийн байгууллага. Төр засагтай ямар ч хамаагүй. Бизнесээ яаж явуулах нь тэдний эрхийн асуудал л даа. Гэхдээ Цагаан сараар л үндэсний үйлдвэрлэгчид бусад саруудаас арай илүү борлуулалт хийдэг.

Тэр утгаараа бүгд л талбай гэдэг болохоор буруутгах аргагүй. Гэвч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэр дундаа хэвийн боов, цагаан идээ, бууз банш зардаг хүмүүсээс сонсоход өнгөрсөн жил худалдаа хийж байгаа хүнийхээ өдрийн цалин, хоол, түрээсээ төлөөд  дөнгөж зарлагаа л нөхөж, ихэнх нь алдагдалд орсон гэж байна.  Тиймээс ядаж л түрүү жилийнхээ 6 сая төгрөгөөрөө түрээслэнэ гэсэн бол болж байна. Ядаж л 1 сая төгрөг нэмсэн бол.

Гэтэл жилд 3 сая төгрөг нэмнэ гэдэг арай л чанга байна. Энэ байдлаараа бол ирэх жил 12 сая болох юм байна. Түрээсээ боломжийн үнэ дээр бариад байж болдоггүй юм болов уу. ЖДҮ эрхлэгчид бага ч гэсэн ашиг олчихдог байвал болж л б айна.

Төр засгаас ЖДҮ эрхлэгчдээ дэмжинэ хэмээн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ л гэдэг. 60.0-100.0 мянган төгрөгийн түрээстэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг ч ихэвчлэн хотын захад эсвэл дөнгөж нээгдэж байгаа, хүн очдогүй байршил сонгосон байдаг. Олон хүний хүч хөдөлмөр орсон бүтээгдэхүүн зарж байгаа бидэнд ямар ч ашиггүй сонголт.

Тиймээс энэ асуудлыг төр засаг анхааралдаа аваад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан худалдаа үйлчилгээ эрхэлдэг тусгайлсан төвлөрсөн нэг газартай болгочихвол заавал өндөр  түрээстэй газар очиж зогсоод байхгүй.

Нөгөө талаар түрээслэгч байгууллагуудыг бизнес талаас нь харахад буруутгах аргагүй  ч гэлээ төр захиргааныхан энэ асуудлыг бодлого дүрэм журмаар зорхицуулж, уян хатан хандахад нөлөөлөх дэмжлэг л жинхэнэ утгаараа хэрэгтэй байна даа”.

Мишээл экспод ЖДҮ эрхлэгч нарыг дэмжиж, 50 хувиар хөнгөлөлт

үзүүлдэг байх талаар саналаа хүргүүлсэн байгаа

ЖДҮ эрхлэгчдийн санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б. Жамъяансүрэнгээс дээрх асуудлаар тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ “2017 онд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн жижиг дунд Үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран МҮЭСТО-нд үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Мишээл Экспо төвд мөн 50 хувийн хөнгөлөлтэй, НЗДТГ-аас нөгөө талыг нь даасан үзэсгэлэн зохион байгуулсан. Одоо бидэнд цагаан сарын өмнө Мишээл Экспо төвөөс үйлдвэрлэгч нараа 9, 10, 11 нд үнэ төлбөргүйгээр  үзэсгэлэн худалдаанд оруулаач ээ гэсэн санал ирсэн байгаа.

Манайх Мишээл экспод ЖДҮ эрхлэгч нарыг дэмжиж, 50 хувиар хөнгөлөлт үзүүлдэг байх талаар саналаа хүргүүлсэн байгаа. Хувийн байгууллагууд ашигтай ажиллахад анхаарах  нь мэдээж. Гэхдээ манайх ямар ч байсан саналаа өгсөн.  Тэд нар маань хүлээж авах юм бол 50  хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэж бодож байна” гэлээ.

Түрээслэгч болон түрээслүүлэгч  гэдэг аль аль нь ашгийн төлөөх бизнесийн байгууллага тул үнээ өсгөх тэдний мэдлийн асуудал мэт. Гэвч төр засгийн холбогдох албадууд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд чухал шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх нь шударга өрсөлдөөнийг бий болгож, хөгжих нэгэн боломж гэлтэй.

Нөгөө талаар ЖДҮ эрхлэгчид борлуулалт хийх гэдэг нь яах аргагүй “толгойн өвчин” болдог гэдэг. Тэднийг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч гэлээ хэнд борлуулах вэ, хаана борлуулах вэ, хэзээ борлуулах вэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Тиймээс “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгийг ажил хэрэг болгож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулдаг, боломжийн түрээстэй, нэгдсэн байртай болчихвол хамгийн том дэмжлэг тэр болно гэдгийг ЖДҮ эрхлэгчид дуу нэгтэй хэлж байна.  

П.Нарандэлгэр

Zaluu.com

2018.01.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04

Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

"Гэрэлт үзэсгэлэн гоо" цомогт багтсан "Эжымни"

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

С.Бямбацогт: Хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.10.01

“Транзит Монгол-2017” форум болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.29

Нас харгалзахгүй нурууны бөгтөр засаж өндөр болгох дасгал

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

С.Эрдэнийн нэрлэсэн олигархиуд хэн байв

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10

Л.Мөнхбаясгалан: Охиноос минь “Ээжээ би үхлээ авраарай” гэсэн мессеж ирсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.10.26