7 жилийн дараа усны хомсдол үүснэ

ШУТИС-ийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын эрхлэгч С.Чулуунхуягтай ярилцлаа.

- Монгол улс усны ямар бодлоготой вэ?

Бодлого гэхээсээ илүү устай холбоотой хууль, дүрэм, журмаас бүрдсэн эрх зүйн баримт бичгүүд бий. “Ус” хөтөлбөр ч гэж байдаг. Нийтдээ 50 гаруй хуулиар усны асуудлыг зохицуулдаг. Гэхдээ юм хэтэрхий олшрохоор аль ч үгүй болдог. Байгаль орчны яам усны нөөцийн асуудлыг хариуцдаг ч “Монгол ус” ТӨҮГ гэж бий. БХБ-ын яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам дээр ч усны асуудал яригддаг. Би хувьдаа усны бодлого чухам хаана байж, ямар газар зангиддагийг одоо хүртэл бодоод олохгүй байна.

Бид бодлогыг төлөвлөгөөтэйгээ андуурдаг. Өөрөөр хэлбэл “ингэж хийнэ” гэдгээ бодлого гэж ойлгодог. Гэтэл бодлого маш өргөн хүрээний асуудал. БХБ-ын яаман дээр Хот суурин газруудын ус хангамж, ашиглалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Усны зохицуулах зөвлөл гэж бий. Уг зөвлөл усны үнэ тарифийг тогтоох ёстой. Усны өөрийнх нь мөн чанарт нь тохирсон үнийг тогтоох гэхээр улс төр орж ирээд бужигнуулчихдаг. Өөрөөр хэлбэл усыг үнэгүйдүүлдэг. Орон сууцан дахь нэг литр усны үнийг 32 мөнгөнөөс 50 мөнгө хүргэх гэхээр эрхлэгчдийн эрх ашгийг зөрчлөө гэдэг.

Гэтэл ус гэдэг стратегийн нөөц баялаг. Бид усыг бодит утгаар нь үнэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч гадны усны экспертүүдийг урьж судалгаа хийлгэсэн. Судалгаагаар хэрэв энэ чигээрээ усаа хайр гамгүй ашиглавал долоон жилийн дараа усны хомсдол үүснэ гэж гарсан. Уур амьсгалын дулаарал нь ууршилт, гэсэлтийн замаар усны нөөцийг багасгаж байна гэдгийг мартах ёсгүй. Хэдийгээр энгийн нүдээр харахад ус хаа сайгүй байгаа мэт боловч энэ бол ноцтой асуудал. Ус гэдэг бол манай улсын оршин тогтнох нэг үндэс.

- Нэг үгээр усны үнийг нэмэх шаардлагатай гэж та үзэж байна уу?

Нэмэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл усны аж ахуй 200 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Засвар үйлчилгээ хийе гэхээр мөнгө байхгүй. Усны салбарын дэд бүтцээ шинэчилье гэхээр олигтой боловсон хүчин ч алга. Хөрөнгө оруулалт хийдэггүй учраас шугам, хоолойны насжилтийн хугацаа дууссан. Хэзээ хэзээгүй задарч энд тэндгүй осол гарахад бэлэн. Өнөөдрийн байдлаар бид хол явахгүй.

Өнөөдөр бид 0,33 литрийн савласан усыг хамгийн хямддаа 240 төгрөгөөр авч байна. Гэтэл нэг литр энгийн усыг 32 мөнгөөр авдаг. Ядаж 50 мөнгө болгочихвол байдал арай дээрдэнэ. Бид нэг минут утсаар ярихдаа 50 төгрөг буюу үүнээс 100 дахин их мөнгийг юу ч бодохгүй үрдэг биз дээ?

- Саарал усыг ашиглах асуудал юу болсон бэ?

Уг асуудлыг дөрвөн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэтэл саарал усны стандарт нь ч гараагүй, хэрэглэдэг эсэх нь ч мэдэгддэггүй. Бусад орнууд саарал усыг эрчим хүчиндээ, цэвэршүүлээд газар тариаландаа, орон сууцанд хэрэглээндээ ашиглаж байна. Тэр байтугай Герман улсад шээсээ хуримтлуулаад тусгай төхөөрөмжөөр цэвэршүүлээд буцаагаад хэрэглэж байна.

- Шинжлэх ухааны үүднээс гадаргын болон гүний усны нөөцийг хэрхэн ашиглах хэрэгтэй вэ?

Монголчууд усныхаа хэрэглээний 20-хон хувийг гадаргын уснаас, 80 хувийг газрын гүний уснаас авдаг. Харин бусад оронд 20 хувийг газрын гүнээс, 80 хувийг гадаргын уснаас авдаг. Тэгэхээр манай хэрэглээ үүний эсрэг яваад байдаг. Газрын гүний усны нөөц маш удаан сэргэдэг. Зарим ном зохиолд 1450 жилд гүний ус нэг удаа сэлбэгддэг тухай бичсэн байдаг. Тиймээс бид цас борооны ус, саарал усаа ашиглаж усныхаа нөөцийг нэмэгдүүлэх ёстой. Монгол улс усны нөөцөөр бага шүү дээ. Крантнаас байнга ус гоожиж байгаа болохоор усны нөөц байна гэж ойлгож болохгүй.

ГҮНИЙ УСНЫ НӨӨЦ 1450 ЖИЛД НЭГ УДАА СЭЛБЭГДДЭГ.
- Орчин үед усыг зохистой ашиглах ямар технологи байдаг вэ? Монголд орж ирсэн үү?

Европын орнуудаар яваад харахад эх дэлхийгээ хайрлая гэсэн хандлага хүмүүст төлөвшиж байна. Бодлого нь ч байна. Баригдаж буй барилгууд нь эрчим хүч хэмнэдэг, дулаанаа нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчээр өөрөө хангадаг, цахилгаан тасарна гэсэн асуудалгүй болж байна. Ялангуяа гаднаас орж ирсэн усны шугамгүй, подвольдаа ус цэвэршүүлэх байгууламжтай, хэрэглэсэн усаа дахин ашигладаг. Усыг аль болох хэмнэлттэй хэрэглэх технологи хөгжчихсөн байна.

Технологи биднээс хур борооны усыг та уух уу, эсвэл биеэ угаах уу, нэг бол талбай услах уу гэдгийг асуудаг болчихож. Бохир усаар гурилаа ч зуурна, барилгаа ч барина. Технологи ийм өндөр түвшинд байна шүү дээ. Тиймээс бид энэ чигт л явах хэрэгтэй.

Монголын хувьд зарим байгууламж, ялангуяа том зочид буудлуудад мэдрэгчтэй крант ажилладаг. Энэ бол эхлэл төдий.

Бид таван жилийн өмнө Улаанбаатарын таван давхраас дээш амьдардаг 630 айлыг хамруулж судалгаа хийсэн. Хэрэв угаагуур, ванн, галын өрөөнөөс гарч буй саарал усыг барилгын доор суурилуулсан төхөөрөмжөөр цэвэршүүлж эргээгээд дээш нь зөвхөн нойлын усны зориулалтаар ашиглахад хичнээн ус хэмнэх тухай тогтоохыг зорьсон. Тэгэхэд жилд Улаанбаатар хотын хэмжээнд 10 сая шоо метр ус хэмнэж болох тооцоо гарсан. Энэ бол дөрвөн аймгийн жилийн усны хэрэгцээ. Мөнгөн дүнгээр тооцвол таван жилийн өмнөх ханшаар 2,5 тэрбум төгрөг хэмнэхээр гарсан. Илүү гарсан усаар нь зүлэг ногоогоо усалж болно. Өнөөдөр бид шороотой гуталтай бухимдаад л явж байна.

- Ус ихтэй, томоохон гол мөрөнг салаалж өөр газарт усан сан бүрдүүлэх нь манай улсын хувьд хэр эрсдэлтэй вэ?

Ийм төрлийн төслүүд бусад улс оронд байдаг. Манайд ч хийж болно. Хэрлэн голын усыг орд газруудын олборлолтод ашиглах төсөл санаачилж байсан. Гэхдээ бидний хувьд энэ төрлийн ажлыг хийхдээ маш нарийн тооцоолох хэрэгтэй. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ямар хугацаанд ашгаа өгөх, тэр усыг ямар үнээр хэрэглэгчдэд хүргэх зэрэг олон асуудал ургана. Уур амьсгалын нөлөөллийг ч тооцох хэрэгтэй. Их хөрөнгө зарж байж бариад дуустал ус нь урсахаа байчихвал яах вэ?

Ер нь манайх газрын гүний усны нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Шар ус, хур борооны усыг тодорхой хэсэгт хаших замаар гүний усыг нэмэгдүүлж болно. Бид үр хойчдоо усны нөөц үлдээх хэрэгтэй. Мөнгөнөөс чухал маргааш гэж өдөр бий шүү дээ.

- Улаанбаатар хотын усны бохирдолд ямар гол хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

Гэр хорооллын жорлон, муу ус, арьс ширний үйлдвэрийн хаягдал гэх мэт гол бохирдуулагч байдгийг бид мэднэ. Түүнээс гадна хашаа болгоны үзүүр дээр байх шатахуун түгээх станцийн тухай би нэмж хэлмээр байна. Гадаад орнуудад шатахуун түгээх станциудыг цэвэрлэх байгууламжтай барьдаг. Гэтэл манайд нэг нь ч цэвэрлэх байгууламжгүй. Цэвэрлэх байгууламж барихын учир нь ямар нэгэн гэнэтийн аюул нүүрлэсэн тохиолдолд байгаа шатахууныг хумьж авах зорилготой. Харин манай нөхцөлд осол гарвал бүх шатахуун хөрс, усандаа шингэнэ.

2018.01.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Хөгжлийн банкны удирдлага Беларусийн Аж Үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Ц.Нямдорж: Монгол улс чинь Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн өмчлөлд шилжлээ л дээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.26

Б.Гарамгайбаатарыг суллажээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.07

Улаанбурханаар 70 гаруй хүүхэд амиа алдсаныг тас нууцалсан уу

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Үндэсний мөнгөн тэмдэгт болох “төгрөг”-тэй зүй ёсоор харьцъя

...

Дэлгэрэнгүй » 2017.05.30

Хотын татварыг төлж эхлэх үү?

...

Дэлгэрэнгүй » 2015.09.28

Дэвтэртээ таван хошуутай дэлхийн аварга хүү

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

Байгалийн барагшуныг экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.19