Ц.Цолмон: УИХ-ын гишүүдийн утасны төлбөрт нэг ч төгрөг зарцуулдаггүй

УИХ-ын гишүүдийн утасны төлбөрт улсын төсвөөс 34 тэрбум зарцуулдаг мэдээлэл ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа. 

-УИХ-ын гишүүдийн утасны төлбөрт жилд тэрбум төгрөг зарцуулж байгаа гэх мэдээлэл олны дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу? 

-Худлаа мэдээлэл. 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд гишүүдийн утасны зардалд төсвөөс мөнгө олгоогүй. Мөн 2018 онд ч төсөвлөөгүй. Уг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар гишүүдийн холбооны зардлыг төрөөс хариуцахаар заасан байдаг. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд  гишүүдийн гар утасны зардлыг төсөвт тусгаж, санхүүжүүлдэг байсан. Харин 2017 оны 01 дүгээр сараас  гишүүд өөрсдөө гар утасны төлбөрөө төлж байгаа.

-34 тэрбум төгрөг гэдэг нь хаанаас гарсан тоо юм бол?

-76 гишүүн 34 тэрбумаар утсаар ярина гэж юу байх юм бэ. Нэг гишүүнд  жилд 447.0 сая төгрөг ногдох нь. Сард 37.0 сая төгрөгөөр утсаар ярьдаг хүн гэж яаж ч бодсон байхгүй. УИХ-ын гишүүд ийм их мөнгөөр утсаар ярьдаг юм байна шүү гэж худал цуурхал зохион байгуулалттай тарааж байна гэж ойлгож байна. УИХ-ын бүтэн жилийн төсөв, өөрөөр хэлбэл гишүүд, тэдний зөвлөх туслах, намын бүлгийн ажилтан, УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын 2017 оны бүтэн жилийн цалин, хөрөнгө оруулалт, орон нутгийн томилолт, УИХ дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн зардлын нийлбэр л 34 орчим тэрбум төгрөг байсан юм.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа хүн давхар цалин авдаг юм шиг, бас аль нэгээс нь татгалзах тухай яриа гараад байсан. Яаж шийддэг вэ?

-Бас л худлаа мэдээлэл. УИХ-ын гишүүн сайдаар ажиллах болбол цалинг нь Засгийн газар хариуцдаг. УИХ-аас цалин огт авдаггүй.

-Ямар зорилгоор ийм мэдээлэл гарч байна гэж та үзэж байна?

-Мэдээж иймэрхүү мэдээллийг тодорхой зорилготой л тарааж байгаа. Үүний цаана зорилготой, зохион байгуулалттай, санхүүжилттэй хэсэг бүлэг хүн ажиллаж байгаа гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг харлуулах, эдийн засаг хүнд үед иргэдийг бухимдуулах, хагалан бутаргах, талцуулах, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох зорилгоор л ийм үйл ажиллагаа явуулаад байна даа гэж харж байна. Хэрэв ийм маягийн мэдээлэл тараахаа зогсоохгүй бол хуулийн дагуу холбогдох хүмүүстэй хариуцлагын асуудал ярих болно.

 

Б.Анир

2018.01.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Үнэт эдлэлийн дэлгүүр санаанд оромгүй хямдрал зарлах гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

Виктория Райдосын лекц өнөөдөр “Чингис” зочид буудалд болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.30

”Язгуур” хамтлаг ойн баяраараа Богд уулнаа гарч аялгуу өргөжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.01

Ц.Монгол: Хугацаа хэтэрсэн зээлд хүү тооцох ёсгүй, энэ бол “хуульчлагдсан” луйвар

...

Дэлгэрэнгүй » 2016.06.03

Хөхөөр хооллохын гайхамшиг

...

Дэлгэрэнгүй » 2016.06.22

Д.Оюунхорол: Хэнтийн Гутайн даваа, Завханы Дооно орчимд үйл ажиллагаа явуулж байсан зөрчилтэй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Хэвийн боов үзмэр төдий болж хувирах вий

...

Дэлгэрэнгүй » 2016.01.06

Харцага Ц.Содномдорж заан цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28