“Гэрэлтэй байшин”-д аз жаргал цалгиж байг...

Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж буй асуудал бол агаарын хэт их бохирдол, түүнийг дагаж ард иргэдийн ая тухтай амьдрах үндсэн эрх зөрчигдөж буй явдал билээ. Хэдийгээр гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны үнийг тэглэсэн ч тэнд зохицуулах шаардлагатай маш олон асуудал хуримтлагдсаар байгаа билээ. Тэгвэл нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээр Монголд тэргүүлэгч ХААН Банкнаас санаачлан  “Монгол базальт”, “Атмор” ХХК-ийн хамтран хэрэгжүүлсэн “Гэрэлтэй байшин” зорилтот нэвтрүүлгийн хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн гэр хороололд амьдарч буй гурван айлыг сонгон, тухайн айлуудын байшинд дахин дулаалга хийж, дулаан алдагдалгүй болгон Атмор ХХК-ийн автомат цахилгаан халаалтын систем суурилуулан, амьдрах орчныг нь илүү тав тухтай болгон хүлээлгэн өглөө.  

Улаанбаатар хотод амьдарч буй  иргэн бүр өөрийн эзэмшлийн 0,7 га газартаа орон сууцанд амьдарч буй өрхүүдийн адил дулаан алдагдалгүй, тухтай, эрүүл амьдрах боломжтойг нэвтрүүлэгт оролцогч гурван айлаар дамжуулан харуулахыг зорьсон нь өнөөдөр үнэхээр цагаа олсон, жинхэнэ нийгэм рүү хандсан бүтээлч ажил болсныг таван орой МN25 –р сувгаар хүлээн авч үзсэн үзэгч олон санал нэгтэй байгаа нь тодорхой.

Үзэгчид дээрх нэвтрүүлгийг хүлээн авч үзсэнээр дахин дулаалгын ач холбогдол, халаалтын системийг хэрхэн суурилуулах зэрэг мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө  мэдээллийг нүдээр үзэж, амьдрал ахуйдаа хэрэглэх санаа сэдэл төрсөн нь маргаангүй.

“Гэрэлтэй байшин” нэвтрүүлэгт Баянзүрх дүүргийн 10-р хорооны иргэн З.Очирхуягийн гэр бүл, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн С.Оюунчимэгийн гэр бүл, Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн О.Балжиннямын гэр бүл хамрагдаж тав тухтай, дулаан байшинд аз жаргалтай амьдрах боломжтой болсон нь энэ нэвтрүүлгийн нийгэм рүү хандаж хэлэх гэсэн гол санаа, дэвшүүлэн тавьсан зорилт байсан юм.

Дашрамд сонирхуулахад ХААН Банкнаас  нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон зээлийг зах зээлд нэвтрүүлэн, бие даасан инженерийн дэд бүтцийн шийдэл, дахин дулаалга хийдэг 8 байгууллагаар дамжуулан иргэдэд ногоон зээлийн үйлчилгээг хүргэж буйг дуулгахад таатай байна.

Ийнхүү нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банк, Монгол базальт, Атмор ХХК-ийн хамтран зохион байгуулсан гэр хорооллын айл өрхүүд хашаандаа хэрхэн дулаан, тохитой амьдарч болохыг бодитой үзүүлсэн “ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэгт сонгогдон оролцсон гурван айлд халуун дулаан уур амьсгал хэрхэн бүрдэж, гэр бүлийн тав тухтай  орчин бэлэглэсэн. Шинэ оны босгон дээр тав тухтай тайван амьдарлыг гурван айлд бэлэглэсэн “ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” нэвтрүүлгийг хүлээн авч үзээгүй хүмүүст дуулгахад нэвтрүүлгийн давталтын дугаарыг 01-р сарын 07,08-ны өдрүүдэд 25-р суваг ТВ-р хүлээн авч үзээрэй. Улаанбаатар хотод амьдарч буй  айл бүрт гэрэл гэгээ цацарч, аз жаргал дүүрэн байхыг бэлэгдсэн нэвтрүүлгийг санаачлагч болон хамтран хэрэгжүүлэгч талуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.  

 

Сайн бүхэн дэлгэрэх болтугай.

2018.01.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Итали улстай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Оромдож болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.26

Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.11.03

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Камертон, Никитоны тоглолтыг 217 сая төгрөгөөр зохион байгуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.10

Ч.Сайханбилэг Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааг нээв

...

Дэлгэрэнгүй » 2015.07.01

Дэлхий хэзээ...

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

С.Чинзориг: АНУ-д ажиллах хүч гаргах бүртгэлийг ХХҮЕГ зохион байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.28

АСЕМ-ын 150 тэрбумаас 120-ийг нь хүртсэн MCS векселийн санхүүжилтийн талаас илүү хувийг эзэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.10

Өнөөдөр дэлхийн салхины өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06