УИХ-ын дарга М.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сүлд модны наадамд оролцлоо

Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59  дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг өглөө. 

Тус арга хэмжээнд оролцсон УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Монголынхоо ирээдүй болсон мянга мянган хүүхдүүдийн төлөөлөл болж, сүлд модны энэ сайхан наадамд хүрэлцэн ирсэн хүүхдүүд Та бүхэндээ баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Цас мөсний орноос өвлийн өвгөн аав ирж, цасан охид нь бүжиг наадмаа сонирхуулж, гоёхон гацуур өнгө өнгийн гоёлоо зүүсэн энэ сайхан наадамд Та нартайгаа хамт оролцож байгаадаа би бартай байна аа. Та нар шиг ийм шилдэг хүүхдүүд маш олон байгаасай гэж би хүсдэг. Тэгвэл Монгол орон маань хөгжин цэцэглэж, ирээдүй хойч нь гэгээн гэрэлтэй, хүүхэд бүхэн баяр жаргалтай болно гэж боддог. Манай улсын хүүхэд багачууд математик, физик, гадаад хэлний гээд олимпиадуудад дэлхийгээс медаль хүртэж, оюун ухааны наадам, ой тогтоолтын дэлхийн аварга, шатрын Ази тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, соробан сампин, цээж бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон тэмцээн уралдаанд ой ухаанаа гайхуулж, шилдгээр шалгарч байгаад ах, эгч нар нь чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлье. Бид та нараараа бахархдаг, та нартаа хайртай. Тиймээс сурах, хөгжих орчныг чинь улам сайхан болгох, хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд болгоныг инээд хөөртэй, баяр жаргалтай байлгахын төлөө зүтгэнэ ээ. Та нар маань ч гэсэн ээж аавынхаа бахархал нь, эх орон Монголынхоо жинхэнэ эзэн нь, шилдэг иргэн нь байхын төлөө хичээн шамдаж байдагт баяртай байдаг. Тиймээс энд цугласан бүх хүүхэд Өвлийн өвгөн ааваасаа бэлэг авна гэдэгт итгэж байна. Сүлд модны наадамдаа дуулж, бүжиглэж, анд найз нартайгаа хөгжин цэнгэж, сайхан баярлаарай гэж хөөрхөн хүүхдүүд Та нараасаа хүсье. Баясгалант ирээдүй бяцхан хүүхдүүд та нар минь ирж буй шинэ он 2018 онд бүгдээрээ аз жаргалаар дүүрэн, сурлага хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, аав ээж, ахан дүүс, ард олноо баярлуулж яваарай гэж хүсэн ерөөе" гэлээ. “Харшийн сүлд модны наадам”-д Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай.

2017.12.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дуучин О.Гансувдын " Миний ээж хөөрхөн " тоглолт 4 сарын 27нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

“Элэгний эмгэггүй Архангай" төслийн үр дүнгийн танилцуулга уулзалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Видео тоглоомын хувь заяа хаашаа эргэж байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Дуучин О.Гансувдын " Миний ээж хөөрхөн " тоглолт 4 сарын 27нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

“Элэгний эмгэггүй Архангай" төслийн үр дүнгийн танилцуулга уулзалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Видео тоглоомын хувь заяа хаашаа эргэж байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

Төрийн банк Юнионпэй “Платиниум” картын нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.18

Улстөрч байж чадахгүй нь урлаг соёл руу зүтгэ!

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

С.Төгс: Би гурав дахь амьдралаа зохиох гэж яарахгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26

УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Гадаад паспорт дээрээ НААЛТ буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл авна

...

Дэлгэрэнгүй » 2016.11.03

Монгол пянзнууд их ховор,үнэтэйд ордог

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

Хандивын цаасан хайрцагт тэдний итгэл багтаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.21

Р.Бурмаа: Халх голын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ- т өгч шалгуулна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02