ХААН Банк 2017 оны “Оны онцлох аж ахуйн нэгж байгууллага”-аар шалгарлаа

“Оны онцлох аж ахуйн нэгж байгууллага -Улиран одож буй 2017 онд ХААН Банк цахим банкны хэрэглээг нэмэгдүүлэх, теллерийн гүйлгээний ачааллыг бууруулах чиглэлд анхаарч ажилласны үр дүнд орон даяар 130 гаруй Экспресс банк, 1000 гаруй АТМ, 4500 гаруй КҮБ, 6100 гаруй ПОС машинтай болж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн салбартаа тэргүүллээ. Мөн Монголд анх удаа QR кодоор төлбөр төлөх QPay үйлчилгээг, фейсбүүк найзууд руугаа гар утасны дугаараар ойролцоо байршлаар мөнгөн шилжүүлэх боломжтой Khan Pay үйлчилгээг нэвтрүүллээ.     

Шагнал гардуулах үеэр ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан хэлсэн үгэндээ: ХААН Банкны 2017 онд харилцагчиддаа зориулан шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим банкны чиглэлд хийсэн хөгжүүлэлтүүд, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал зэрэг голлох үзүүлэлтээр энэхүү шагналыг  олгосон нь бидэнд цаашид илүү ихийг хийж бүтээх урам зориг өгч байнабанкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд гаргах чиглэлд шат дараалсан олон ажлыг хийж байна. Мөн  цаг хэмнэсэн цахим банкны үйлчилгээг харилцагчиддаа хэрэглэж хэвшихэд нь туслах зорилгоор хийж хэрэгжүүлж буй ажлуудыг маань үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон гэж бодож байна. Бидэнд итгэл үзүүлэн хамтран ажилладаг харилцагчиддаа баярлалаа хэмээн онцоллоо.    

Мөн ХААН Банкны хамт олон Монголд анх удаа эмэгтэйчүүдэд зориулсан Глэмор кредит картыг зах зээлд нэвтрүүллээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ зориулан банкны цогц үйлчилгээг нэг дороос авах “ХААН Бизнес” үйлчилгээ, оргилд тэмүүлэгч, манлайлагч залууст зориулсан Signature үйлчилгээг зэргийг шинээр нэвтрүүлэн, харилцагчиддаа санал болгосон зэрэг нь энэхүү  нэр хүндтэй шагналын эзэн болох үндэслэл болсон байна. 

ХААН Банк нь санхүүгийн үзүүлэлт, банкны салбарт нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал зэргээрээ тэргүүлэхээс гадна нийгмийн хариуцлагаар ч мөн салбартаа төдийгүй нийт аж ахуйн нэгж байгууллагуудаа манлайлж, 2017 онд  хүн ард, нийгмийн сайн сайхны төлөө оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн 20 гаруй төсөл хөтөлбөрийг 350 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна.

 

2017.12.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

“МИАТ”-ийн “нойтон түрээс”-ийн экипаж эх орондоо ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

"Галзуурсан" үнийг төрөөс барих цаг болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

АТГ: Нэг компани 10 жил дараалан тендерт шалгарсан зөрчил илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Хаврын хамгийн том үзэсгэлэн худалдаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Улиастайн замыг тав хоног хаана

...

Дэлгэрэнгүй » 2015.08.19

Ард түмэн улс төрчдөд дүн тавьж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

280 сая төгрөгийн үнэ бүхий эм хандивлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.04

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн шийдвэрүүд гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.28

Нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.09.14

Телевизүүдийн эздийн ихэнх нь улстөрчид

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчидтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.27