
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн бие чилээрхжээ. БНСУ-д хийлгэсэн шинжилгээгээр хорт хавдартай гэж оношлогдсон түүнд Монголын ард түмэн, их найрагчийг дэмжиж, авьяас билгийг нь үнэлдэг байгууллага, хамт олон өөрсдийн санаачилгаар сэтгэлийн хандив өргөж эхэлжээ.
Тухайлбал, бизнесийн байгууллагуудаас анхлан ''Алтан жолоо'' групп эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлж, өчигдөр /2017.12.20/ түүний гэр бүлийнхэнд хүргэж, эрүүл энхийг хүслээ.
Б.ЭНХ
2017.12.21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.