Хүн байхын учир буюу ДОХ-оос “зугтаах” шалтгаан

Одоогоос гурван жилийн өмнө гэр бүл судлаач, хуульч Л.Нарантуяаг урьж “Хүн байхын учир” лекцийг охиныхоо ангийн хүүхдүүдэд уншуулж байлаа. Тэрбээр, хүн байх гол утга учрын талаар түлхүү өгүүлснээс гадна гэр бүл гэдэг нь хамгийн үнэ цэнэтэй зүйл болохыг олон давтан хэлж байсан юм. Тухайн үед миний бие насанд хүрээгүй хүүхдүүдэд гэр бүлийн үнэ цэнийн талаар ярьдаг нь ямар учиртай юм бол гэж гайхаж байснаа нуухгүй. Гэтэл одоо энэ бүхнийг эргэн санахад гэр бүл судлаачийн үг алсыг харсан, хүүхдүүд ирээдүйд бүгд эцэг эх, гэр бүл болно гэдгийг ухааруулж байсан байх юм.

Энэ утгаараа гэр бүлийн үнэ цэнийг хүүхэд байхаас нь ойлгуулж, ухааруулж байвал амьдралд алдахгүй, хамгийн зөв, чухал алхмыг цаг ямагт хийнэ гэдэгтэй санал нэгдэж байна. Уулзалтын үеэр хүүхдүүд гэр бүлийн таатай уур амьсгал, хичээлдээ амжилт гаргах боломж, үерхэл нөхөрхөл, дурлал шохоорхол гээд олон зүйлийн талаар асууж илэн далангүй ярилцсан юм. Гэр бүл судлаачийн үгийг сонссон тэд ямартай ч мэргэжлээ сонгох, олны дунд биеэ зөв авч явах гээд олон зүйлийн талаар мэдлэг хуримтлуулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь хүүхэд, залуус гэлтгүй бүх насныхан ямар нэгэн сургалтад хамрагдаж, тархи толгойгоо бага ч гэсэн цэнэглэж байвал нийгэм дэх олон эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалж чадахыг өдөр хоног өнгөрөх тусам нийгмийн уур амьсгал, дүр зураг сануулсаар байна.

Өнөөдөр дэлхий нийтээр Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-тэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг угтаж эмч, мэргэжилтнүүд энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, хүмүүсийг эрүүл мэндийн боловсролын мэдээллээр байнга цэнэглэж байхыг онцолсон. Манай улсад 1992 онд анх удаа ДОХ-ын вирусийн халдвар илэрч түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ талаар тасралтгүй мэдээлж байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг “2016 онд бүртгэсэн нийт халдварт өвчний 30 орчим хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна. 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ-тэй 249 хүн бүртгэгдсэн.

Халдвартай хүмүүсийн 60 орчим хувь нь 20-44 насныхан байна. Улсын хэмжээнд ДОХ-ын вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хйидэг. Хэрэв өөрийгөө эрсдэлтэй гэж үзвэл халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжтой. 2017 он гарснаас хойш ДОХ-ын халдвартай эхчүүдээс төрсөн 19 хүүхэд эрүүл бойжиж байгаа. Шинжилгээгээр бүх хүүхэд ХДХВ-ийн халдваргүй болох нь батлагдсан. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 80 хувь эрэгтэйчүүд байгаагийн 80 хувийг бэлгийн цөөнх эзэлж буй. ДОХ-ын шинжилгээнд жилд дунджаар 400 мянга орчим хүн хамрагдаж, улсын хэмжээнд 80 гаруй цэгт шинжилгээ хийдэг” гэлээ. Бэлгийн халдварт өвчинтэй холбоотой тоо баримт цухас дурдахад ийм байна.

Одоогийн байдлаар ДОХ-ын халдвартай 249 иргэн бүртгэгджээ

Шинжилгээнд 400 мянга гаруй хүн хамрагддаг

Энэ онд ХДХВ-ийн халдвар авсан 24 иргэн бүртгэгдэв

Улсын хэмжээнд 80 гаруй цэг дээр шинжилгээ хийж байна

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 56 хувь нь 20-44 насныхан байдаг

Ингээд энэ мэдээллийг бид олонд яаж хүргэх талаар хүмүүсийн санал бодлыг сонслоо. Бэлгийн чиг баримжаа, хүний эрхийн тухай дуу хоолойгоо байнга илэрхийлдэг “Залуус эрүүл мэнд” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж нэгнээ ойлгох, хүндэтгэх, эерэг зан чанар нийгэмд өгүүлэгдэж буйг сэтгэл түгшин өгүүлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны эмч П.Түмэндэмбэрэл “ДОХ-ын халдвар авлаа гэж хэвлэл мэдээллээр шуугихын оронд урьдчилан сэргийлэх мэдээллийг түлхүү хүргэж, хүн хүнээ хайрлах, энэрэх сэтгэлийг нийгэмд бий болгомоор байна” хэмээн хүн чанарын сэтгэлээ илэрхийлсэн. Харин халдвартай хүний эрх, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх тухай вирус тээгч А.Н “Дэлхий даяар ДОХ-той хүнийг хос болж амьдрахыг хүлээн зөвшөөрч байна. Энэ өвчинд нэрвэгдэх гол шалтгаан нийгэм дэх хэтэрхий их ядуурал, архидалт, олон өдөр дараалсан баяр ёслол болж байна. Би энэ өвчнөөр өвдөөд багагүй хугацаа өнгөрлөө. Миний бие одоо сайн байгаа. Цаашдаа хүүхэдтэй болохыг хүсч байна. Үр удмаа үлдээх нь хүн бүрийн хүсэл байдаг. Хэдий би халдвартай ч эерэг мэдээлэл хүмүүст өгөхийг хичээдэг. Эерэг зөв мэдээлэл амьдралд эрч хүч нэмдэг” гэж өөдрөг бодол өвөрлөн хэлсэн юм. Тэгэхээр бид энэ өвчний талаарх тоо баримтыг тоочихдоо бус, хүн байхын утга учрыг ойлгочиход л амьдрал зөв голдирлоороо явах юм шиг ээ. Тэгээд ч надад дээрх хүмүүстэй уулзаад ярилцаж байхад “Зөв хүн байхын учир зөв мэдээлэлд оршдог” гэсэн ганцхан ойлголт илүү тов тодорхой мэдрэгдэж байлаа.

Энэ бүхний эцэст нэмж хэлэхэд, гэр бүлийн бат бэхийг холбосон зөв хүн байхын утга учрыг хүүхэд байхаас нь таниулж эрүүл мэндийн боловсролын хичээлийг цэцэрлэг, сургуульд нь зааж, сургаж байвал ядаж л ДОХ хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болно. Мэдээлэл сайтай хүн зөв алхам хийхээс гадна оновчтой шийдлээр өөрийгөө хүрээлүүлж юунаас ч хамгаалж чадна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

 

Б.Даариймаа

www.unen.mn

2017.12.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

МАХН-ынхан хар нөмрөгтэй суулт хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Фото түүх: Ням-Осорын Учрал

...

Дэлгэрэнгүй » 2016.06.03

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ҮЦХ-нд мод тарилаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.12

BEST OF MONGOLIA 2017 оны шилдгүүдээ тодрууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.03

2010 оноос Монголд тахь нутагшуулах ажлыг амжилттай хийж иржээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.08

Л.Гансүхийн ялыг 3.6 жил болгон буурууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ж.Ёшида:М.Энхболд дарга бол хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа хүн

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

ХХАА-н сайд Р.Бурмаа тариа хураалтын ид үеэр тариаланчаа цагдаад илгээлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.28