Экспортын нүүрсний тээвэрт зохицуулалт хийлээ

Нүүрс тээвэрлэлтэд  үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх боллоо.

Цагаан хад-Гашуунсухайт хооронд тээвэр хийхдээ орон нутгийн чанартай шороон зам ашиглах, гаалийн хяналтын талбайд нүүрс буулгах, ачихдаа байгаль орчинд сөрөг нөлөө багатай байлгах чиглэлээр ажиллахыг холбогдох сайд нар болон Өмнөговь аймгийн Засаг даргад даалгав.

Гаалийн хяналтын бүсийн ажлыг эрчимжүүлэх, Гашуунсухайт боомтод орчин үеийн рентген аппарат, хяналтын тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сан болон бусад эх үүсвэрээс гаргах болсон байна.

Нүүрсний тээвэр эрхэлдэг болон гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд байгаль орчны талаарх хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад тогтмол хяналт тавьж ажиллахыг холбогдох агентлаг болон аймгийн удирдлагад даалгалаа.

2017 оны долоодугаар сараас өмнө өдөрт 1200-1500 ачааны автомашин хил нэвтэрч байсан бол одоо өдөрт 500-600 болж буурсан. Үүнээс болж Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн 239 км замд ачаалал эрс ихэсч 140 км урт дараалал үүсээд байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд нар саяхан нөхцөл байдалтай танилцаад ирсний дараа санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар ийнхүү хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

2017.11.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Ч.Энхбат: 580 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлнө

...

Дэлгэрэнгүй » 2017.01.27

“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкнаас иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчид дэлхийд гарч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Д.Оюунхорол тойргийнхоо иргэнд таван ханатай гэр өглөө

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Төрийн банк “WESTERN UNION” үйлчилгээндээ урамшууллын аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.08.07

Нэг тэрбум долларын зээл дэмжигдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.25

ҮАБЗ хуралдаж зөвлөмж гаргав

...

Дэлгэрэнгүй » 2015.09.09