Агаарын бохирдолд хүүхдүүд яагаад илүү их өртдөг вэ

Хүүхэд, өсвөр үеийнхэн нь тухайн улс орны ирээдүйн оюуны, нөхөн үржихүйн, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч гол баялаг болдог учир тэдний эрүүл мэндийг хамгаалах  нь улс орон бүрийн шийдвэрлэвэл зохих, нэн чухал асуудалд хамаардаг. Гэтэл хүүхдүүд хөгжиж буй насандаа агаарын бохирдолтой орчинд  амьдарсаар байгаа нь тэдний эрүүл мэндэд ямархуу аюул заналхийлж байгаа нь харагдаж байна.

Хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийн 50% нь амьдралын хэв маягаас, 20% нь удамшлын хүчин зүйлээс, 20% нь гадаад орчны хүчин зүйлүүдээс, 10% нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс хамаардаг,  мөн эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлийн нэгэнд агаарын бохирдол ордог болохыг ДЭМБ-аас  тогтоосон байдаг.

Хүүхдийн бие бялдрын хөгжил нь цаг уурын болон газар зүйн онцлог, улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл, хотжилт, үйлдвэржилт, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг олон хүчин зүйлээс шууд хамааралтай байдаг тул  гадаад, дотоод орчны хүчин зүйлсийн нөлөөллийг үнэлэх нэг чухал үзүүлэлт болдог. Иймээс хүүхдүүд сөрөг нөлөөлөлд илүү их мэдрэг байдаг. Гадаад орчны хүчин зүйлсийн хүүхдийн бие махбодид үзүүлэх нөлөөлөл нь нэг удаагийн үйлчлэлээр хязгаарлагддаггүй, тэдний цаашдын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн гадаад орчны бохирдуулагчид нь хүүхдийн бие махбодийн дархлааны тогтолцоог сулруулж олон төрлийн өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь хүүхдийн бие махбодь, өсөлт хөгжил нь насанд хүрэгчдээс ялгаатай, дараах онцлог шинжүүдтэй байдагтай холбоотой юм. Үүнд:

 

1.         Хүүхдийн  эд, эрхтэн нь бүрэн хөгжөөгүй, дархлалын тогтолцоо нь тогтвортой бус, өсөлтийн онцлог үе шатууд  байдаг

 

2.         Аливаа бохирдуулагчдыг хүүхдийн бие махбодь нь илүү ихээр шингээх чадвартай боловч биеэс шүүн гадагшлуулах чадвар нь сул байдаг нь мэдрэлийн  болон дотоод шүүрлийн тогтолцоо нь илүү их мэдрэг байдагтай холбоотой

 

3.         Биед орсон хорт бодисууд нь удаан хугацаагаар биед нь хуримтлагдах боломжтой

 

4.         Хүүхдийн бие махбодийн хөгжил нь тодорхой үе шатуудтай байдаг  

 

Агаарын бохирдолд хүүхэд, өсвөр насныхан, өндөр настнууд, архаг хууч өвчтэй,  зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд  илүү их өртдөг.

Агаарын бохирдол нь хүүхдийн дасан зохицох чадварт, цаашлаад хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварт ч нөлөөлдөг болохыг нь судлаачид  тогтоогдсон байдаг. Дасан зохицох чадвар гэдэг нь өвчлөхгүйгээр амьдрах чадварын үзүүлэлтийг хэлдэг бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хотын хүүхдүүдэд орон нутгийн хүүдүүдээс муу байсан ба дасан зохицох чадварт агаарын хийн найрлага - хүхрийн болон азотын давхар ислүүд хүчтэй нөлөөлдөг.

Эдгээр хийнүүд нь гэр хороолол, уурын зуухнууд, цахилгаан станцууд болон тээврийн хэрэгслээс ялгарч буй утааны найрлаганд агуулагддаг бөгөөд амьсгалж буй агаартай хамт уушгиар дамжин цусанд нэвтэрч, улмаар бүх эд эрхтэнд тархдаг тул бохир агаараар амьсгалснаар хүн өвчилдөг. Орчны бохирдол ихтэй газар нутагт амьдарч буй хүүхдүүдийн дунд амьсгалын, хоол боловсруулах, зүрх судасны, мэдрэлийн болон бусад эрхтэн тогтолцоо, чих, хамар хоолойн, арьсны эмгэгүүд илүү их тохиолддог байна.  

Эрүүл хүүхдийн насны онцлог, бие бялдрын хөгжлийн зүй тогтлыг ойлгохгүй, тэдэнд нөлөөлж буй гадаад орчны хүчин зүйл, насны онцлогт тохирсон хоол, бусад дэглэм зэргийг харгалзан үзэхгүйгээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтойгоор зохион байгуулах боломжгүй юм.

Дээр дурдсанаас үзэхэд, манай улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн талаар тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх нь өнөөгийн нийгмийн захиалга, хэрэгцээ, шаардлага болж байгааг харуулж байна.

 

Эх сурвалж:  НЭМҮТ

2017.11.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Цахилгааны хязгаарлалт түр хийгдэх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Д.Лүндээжанцан: Монголын парламентын нэр хүндийг илтгэсэн чухал үйл явдал боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

НѲАТ-ын сугалаанд супер азтан болохоос солирт оногдох нь амархан буюу 100 саяыг хэн ч хожоогүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

“Дүүриймаа”-гүй угталт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Он гарсаар 53 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Х.Булгантуяа: Эрх баригчид хар машинд итгээд байгаад гайхаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

Сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22