Монголынхоо кино уран бүтээлчдийг дэмжээч "ӨРГӨӨ" I MAX-ийнхан


Кино театруудын тоо нэмэгдэхийн хэрээр уран бүтээлчдийн ашиг орлого нэмэгдэх боломжтой болсон. Хоёр, гуравхан кино театртай байхад нэг киног 10 гаруйхан хоног гаргаад л буулгадаг, дараагийн уран бүтээлдээ шахагддаг, чихэлддэг, сайн, муугаар нь ялгаваралдаг байж. Арай жаахан илүү орлоготой киног ахиухан гаргаад, багатавар орлоготойг нь гаргахгүй гэж зовоодог байсан цаг саяхан. Тэгвэл олон театртай болсноор уран бүтээлчид киногоо гаргах газар олдохгүйн зовлон багасч байгаа. Гэхдээ л зарим кино театрын менежерүүд уран бүтээлчдийг шантаажилж, зовоодог байдал одоо ч үгүй болоогүй л байна.

Хэдхэн жилийн өмнө театрууд киног нь гаргасныхаа төлөө орсон орлогын 60 хувийг нь авдаг байсан бол одоо 50, 50 хувиар хувааж байгаа. Гэвч “Өргөө” кино театрын салбаруудын уран бүтээлийг гаргах эсэхийг шийддэг хүмүүс уран бүтээлчдийг холгодог тохиолдол гарч байгаа гэнэ. Ингээд бичихээр гүтгэлээ гэх байх. Хэд хэдэн уран бүтээлч энэ талаар гомдол мэдүүлж, зарим үед хэцүү асуудал тулгардаг гэдгийг хэлсэн учраас л бид хөндөж байна. Тэр дундаа I MAX-ийнхан жаахан халтай байдаг юм гэнэ ээ. Нэг шинэ кино нээлтээ хийхээр 7-8 хоног гаргаад л буулгаад хаячихдаг аж. Тэгээд дахиад хэд хоног гаргаад өгөөч гэхээр гар хардаг, мөнгө төгрөг авдаг тохиолдол ч гардаг юм байх. Зарим киног ялангуяа хүүхдийн гэх тодотголтой киног бүүр гаргахыг ч хүсдэггүй байна. Яагаад гэвэл ашиг орлого муутай тул шаансгүй хэд цаг авбал ав гээд хээв нэг суух, маркетингийн гэсэн тодотгол менежерүүд хэлдэг байна. Кино уран бүтээлчид мэдээж киногоо гайгүй театрт хэд хоног илүү гаргахыг бодож, боломжтой бүх талаас нь л хандаж, ажилладаг гэнэ. Шууд хэлхэд маркетингийн тодотголтой хэд нөхдүүд монголын кино урлагыг шүүж байх харамсалтай эмгнэлэлтэй нийгэм бүрдээд байна. Тэд л киноныхоо цагийн хуваарийг зоодог. Гэтэл яг зориод очоод үзэх гэсэн киног нь өөр цаг дээр тавьчихсан байвал хүмүүс нэгэнт очсон юм чинь гээд тухайн зоосон киног нь сонголтгүйгээр үздэг байна. Үүнийг маркетингийн менежерүүд овжин ашигладаг аж. Тиймээс шаанстай цаг тавиулахын тулд киночид ёстой царай алддаг гэнэ лээ.

I MAX бол хамгийн сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон, зэрэглэл өндөртэй гэж хэлж болохоор кино театр. Тийм театрт хамгийн чанартай, дуу, дүрсний шаардлага хангасан уран бүтээлийг л гаргах ёстой болов уу. Тэгээд ч сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлсэн, тохилог, цэвэр орчныг бүрдүүлсэн, зэрэглэл өндөртэй газар гэдэг утгаараа урсгал зардал ч их гардаг байх. Тийм болохоор хүн их үзэхээр, орлого сайтай, чанартай уран бүтээлийг гаргахыг урьтал болгож таарна. Дээрээс нь энэ театрын технологид нийцэх 3D-гээр хийгдсэн кино уран бүтээлийг гаргахыг ч урьтал болгодог байх. Гэх мэтээр янз бүрийн л шалтгаан байгаа.

Гэхдээ л Монголынхоо кино уран бүтээлчдийг дэмждэг сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Ялангуяа хүүхдийн уран бүтээлийг түлхүү дэмжиж ажиллах нь Өргөө кино театрын нийгэмд хүлээсэн хариуцлага юм. Ер нь “Өргөө” кино театртай холбоотой иймэрхүү асуудлыг гардаг талаар янз бүрийн л гомдол байдаг юм билээ. Өнөөдөр кино уран бүтээлчид өөрсдийнхөө бор зүрхээр хамгийн чанартай, зохиол сайтай, дуу дүрс тал дээр хаана ч гологдохооргүй киног хийх гэж хичээж байна. Улсаас ямар кино урлагаа дэмжих биш. Ийм нөхцөлд кино театрууд нь аль болохоор уран бүтээлчдээ дэмжээд, киног нь ядаж 14 хоног гаргаад өгчихдөг байх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж л эд чинь дараагийн киногоо хийх орлого мөнгөө олж авна. Цөөнгүй хэдэн төгрөг зарцуулаад л кино хийж байгаа шүү дээ, тэд чинь. Гэтэл хэд хоног гаргах гэхээр л кино театрууд нь тийм ч байна, ийм ч байна гээд гаргахгүй байвал яах билээ. 

Баримттайгаар нэгэн зүйлийг дурдахад киноны ашгийн 50 хувь, мөн НӨАТ 10 хувь, тэр ч үл барам тухайн үзвэр 30 хувьдаа хүрээгүй бол тухайн үзвэрийн орлогийг хуваахгүй шууд кино театрын зардалд суутгадаг аж. Кино уран бүтээлчид тэгэхээр хэдэн төгрөг олж авдаг тодорхой. Тэд уран бүтээлчидээ цалинжуулж, киноныхоо зардлаа гаргаж, бас маркетингийнхаа зардлыг хүртэл гаргаж үзэгчидээ бэлддэг. Дэрээс нь мэдээж татварын дарамтууд ихтэй. Ингэхээр монголын кино урлаг хөгжих бололцоог хаана боймлож байгааг харж буй байх. Энэ дундаа хүүхдийн уран бүтээлийг дэмжиж ажиллахгүй байгаа нь мөн орлогоо бодсон хэрэг.

Жишээлвэл: Монголын анхны бүрэн хэмжээний "Мора" хүүхэлдэйн кино 2017 оны ес дүгээр сарын 1 ээс эхлээд бүх кино театруудаар гарсан ч шаансгүй бол үзэгчгүй цагаар гарчээ. Нэг үзэлт дүүрэн, бусад цагууд нь 30 хувьдаа хүрэхгүй байсан ч кино бүтээгчдэд ашиглалтын зардал гэрээний дагуу мөнгө олгох боломжгүй хэмээн уран бүтээлчидэд олсон 3 сая гаруй төгрөгийг нь өгөөгүй суутгасан байдаг. Нээлтийн танхимын түрээсийнхээ төлбөрийг хүртэл нэхэмжилсэн байна. Нэг ёсондоо орлогоо авч чадаагүй, дээрээс нь нээлтийн заал түрээсийн өрөнд орсон тухайгаа кино бүтээгчид хэлж байлаа. Мөн "Надаар тоглосон хайр" Ш. Гүрбазар гуайн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноныхон энэ оны есдүгээр сараас эхлэн гарсан бөгөөд Өргөө кино театраас одоо хүртэл орлого хуваалтынхаа мөнгө аваагүй байгаа гэх уран бүтээлчдийн үг сэтгүүлч миний зүрх дэлсээд авлаа. 

Үүнээс гадна. "Чингисийн хүүхдүүд" Монголоос анх удаагаа Оскарт нэр дэвшиж буй киног мөн тус кино театрынхан шаансгүй цаг өгсөн нь кино бүтээгчдийн зүгээс киногоо хүчээр татан буулгахаас өөр сонголтгүй болсон байдаг. Мөн "ТОМ4 толгой" хүүхдийн киног Тэнгис, Соёмбо кино театр л гаргаж хүүхэд олноо баярлуулсан байх жишээтэй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд "Залуу мөрдөгчид" хэмээх хүүхдийн кино одоогоор зөвхөн Тэнгис, Соёмбо кино театрын дэлгэцнээ гарч байгаа нь үүнийг баталж байгаа хэрэг юм. Тиймээс "Өргөө" та орлогоосоо гадна нийгмийн хариуцлагаа бодож ажиллах хэрэгтэй.  Ялангуяа алдарай бяцхан үрс чинь үзэх контентгүй хүмүүжих кино урлаггүй байгаа энэ үед хүүхдийн гэсэн бүхнийг устгахгүй, төрөөс дэмжихгүй энэ цагт дэмжих нь байгууллага бүрийн нийгмийн хариуцлага баймаар. Хаана хаанаа л нэгнийгээ дэмжих хэрэгтэй байна. Удахгүй олон киночид нэгдэн энэ асуудлуудаар хүчтэй дуу хоолойгоо өргөх бизээ.

2017.11.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Ипотекийн зээлтэй иргэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тавилга авах боломж бий

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

2015 оны шилдэг харилцагчаар шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

"Зөв амьдрах ухаан" ТББ-д 40.5 сая төгрөгийн санхүүжилт олгов

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

Хурандаа С.Дашзэвэг: Гэмтэж бэртсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

БНСУ-д суралцаж буй оюутнууд малчдад туслах аян өрнүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.16

”Язгуур” хамтлаг ойн баяраараа Богд уулнаа гарч аялгуу өргөжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.01

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14