Хүүхдийн гэсэн хаягтай болгоныг устгасанМОНГОЛД багачуудад зориулсан кино бүтээжээ

                                  

  

Монгол Улс 1990-ээд оны эхнээс зах зээлд шилжлээ гэхтэй зэрэгцээд “Хүүхдийн” гэсэн нэртэй бүхнийг устгаж чадсан. Энэ бол үр хойч үеийнхнийгээ харгисласан балмад явдал. Ингэж хэлэх ч бараг гоёдоно доо. Муу хэлээд байдаг социализмын үед А.И.Филатова-Цэдэнбалын үүсгэн байгуулсан Хүүхдийн төлөө фондоос эхлээд кинотеатр, номын сан гээд юм юм байсан билээ. Элдэв-Очирын гэх Хүүхдийн кинотеатрыг устгаад 20 гаруй жил өнгөрөв.

Одоо тэнд Хөрөнгийн бирж байгаа. “Зориг” сангийн зүүнтээ Хүүхдийн номын сан гэж оюуны өргөө байлаа, Хэдийд ч нураасан юм бэ,хэдийд ч буурин дээр нь олон давхар барилга овоолсныг мэдэх арга алга. Хүүхдийн паркийн газар руу бие биеэсээ өрсөн шүлсээ савируулан довтолсон шуналтнууд газрыг нь дээрэмдэж ногоон байгууламжийг нь сүйтгэж, баахан барилга барьж өчүүхэн бага газрыг арай ядан хүүхдүүдэд үлдээсэн. Энэ мэтчилэн Монголд хүүхдэд зориулсан хөрөнгийг хулгайлж луйвардсаныг  тоочоод барахгүй. “Бамбарууш” кафе, Хүүхдийн баримтат кинотеатр, Хүүхдийн төв байгуулага болон сонин,сэтгүүлийн газар нь хаачив гээд уйлан хайлан нэхээд ч нэмэргүй. Тэр бүгдийг аль хэдийнэ сүйтгэсэн.

Шаргаморьтод “Дружба” гэж зуслан байсан,одоо “Сод Монгол” гэдэг эзнийх  болсон. Хүүхдийн театрыг 1991 онд И.Нямгаваа найруулагч нь хувьчилж аваад хөрөнгөжиж эхлэхэд Ц.Төмөрбаатарын толгойлсон тэндэхийн хэдэн жүжигчин хичнээн тэмцээд хүчин мөхөсдсөн. Одоо Хаан банк эзэмшиж байгаа болохоор мөнгөний өмнө хэн ч бай хүчгүйддэгийн жишээ энэ аж. Зөвхөн хотод ч биш хөдөө орон нутагт хүүхдийн гэсэн тодотголтой юу ч байхгүй. Нэгэнт хүүхдийн гэсэн хаягтай болгоныг устгаж,хувааж идэж дуусгасан болохоор хүүхдийн хүмүүжил,боловсролд анхаарахаа больсон. Өнөө цагт хүүхдүүд компьютер тоглоомын газар, хааяахан “Хүннү молл”, “Тэнгис”-т кино үзэхээс өөр орох газар алга. Уран бүтээлчид хүүхдэд зориулсан кино хийх нь ч ховордсон. Учрыг лавлахад, хүүхдийн кино төдийлөн ашиггүй байдаг болохоор  ихэнх кино компани, продюсерууд ашиг олох магадлал багатай өөрөөр хэлбэл эрсдэлтэй төрөл жанрын кино хийхийг хүсэхгүй байгаа аж.  Харин хэн хүүхдийн кино, хүүхдийн уран бүтээл рүү орж байна вэ гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовсон, тэдний ирээдүйд сэтгэл чилээсэн, хүүхдийн хүн болох процесст бага ч болов дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн, хүүхдийн төлөө гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүс л үүнийг бүтээж байгаа нь аз завшаан юм. Өнгөрсөн нийгмийн үед манай уран бүтээлчид “Улаан дарцаг”,”Гурван найз”,”Зуслангийн найзууд” гээд маш олон кино хийсэн. Бас гадаадаас орчуулсан кино ч зөндөө бий. “Баригдашгүй өшөө авагчид”,”12 сар” гээд л үргэлжилнэ. Удахгүй хүүхдэд зориулсан “Залуу мөрдөгчид” гэдэг кино дэлгэцэнд гарах гэж байгаа тухай шинэхэн сонин мэдээ сонор мялаав. Уг киног "Сайн аав" хэмээх бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Про стар" фильм бүтээсэн байна. Киноны уран бүтээлчидтэй холбогдоход,  хүүхдүүдэд хэрхэн зөв нөхөрлөх, аливаа асуудлыг ул суурьтай яаж шийдвэрлэх, дэл сул ярианд итгэх нь ямар үр дагавартай байдаг талаар сургамж болох үйл явдал кинонд өрнөх аж.

Хүүхдэд зориулсан болохоор харилцааны соёлд хэрхэн суралцах, зөв хүн болон төлөвшин хүмүүжихэд юуг анхаарах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлж байгааг уран бүтээлчид онцолж байна. Хүүхдэд уран бүтээлээ зориулж байгаа сайн санаат хүмүүст талархая. Харин эцэг,эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж киногоо үзээрэй. Ойрын хэдэн жил багачуулд  юу дутагдаж байгааг  энэ киноноос мэдэж болно гэж уран бүтээлчид ярьж байна. Эцэст энэ анхаарал татсан сэдвийг цаашид улс төр, бизнесийн байгууллага, эцэг эхчүүд илүү анхаарах цаг нь ирсэн. Ингээд 11-р сарын 15-нд Залуу мөрдөгчид киног таалан үзэцгээе.

Н.Дөл


2017.11.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

АН-ын ҮЗХ дахин хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Хот хэдий болтол эзэнгүй айл байх вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.01.08

НИТХ-ын дарга, Хотын даргыг өнөөдөр сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эрх мэдэлтнүүдийг бүхэл бүтэн орд газраар хахуульддаг “Саусгоби Сэндс” Монгол Улсыг хэзээ хохиролгүй болгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.10.24

Хотын дарга Су.Батболд, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар зодолдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.02.28

Лорд мэргэшсэн IELTS бэлтгэлийн төвийн ерөнхий танилцуулга

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Булгантай уулзжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой дансыг Швейцарийн шүүх царцаажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.20

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31