Ерөнхийлөгч өө, сайн дурын “маршал, генерал”-ууд байдаг юм уу

Цэргийн дээд офицерын буюу генерал цолны тухай хөндөж буй энэ асуудлыг хууль эрхзүйн хүрээнд зөв шийдэж, хэрэгжүүлж байх ёстой албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч буюу ганцхан Та учраас үүнийг Таны сонорт хүргэж байна.

Генерал цол анх Франц улсад 16 дугаар зуунд, дараа нь Орост 1680 онд бий болжээ. Харин манайд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал цолыг анх бий болгож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан, цэргийн удирдах дээд албан тушаалтан дарга нарт олгохоор журамлан тогтоосон байдаг билээ.

1944 оноос хойш 73 жилд Монгол Улсад 199-хөн генерал цолтон, өөрөөр хэлбэл улсын хэмжээнд жилд дунджаар ердөө 2-3 хүн л энэхүү хүндтэй цолыг хүртэж ирсэн  байдаг бөгөөд тэднээс одоо амьд сэрүүн 98 хүн байгаагийн 18 нь албаа хашиж, 80 нь цэргийн тэтгэвэртээ сууж байна. Тэд нарийн шалгууртай, өндөр хариуцлагатай, тоотойхон хэдэн албан тушаал дээр ажиллаж үүрэг гүйцэтгэж чадах, бүх шатных нь сургууль академийг төгсөж боловсрол эзэмшсэн, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, цэргийн анги байгууллага, яам агентлагийн удирдах албан тушаалуудад шат дараалан дэвшиж ажилласан,  ажил албаны арвин баялаг дадлага туршлагатай, үнэ хүндтэй, цэргийн жинхэнэ шалгарсан дарга-жанжид байх учиртай юм. Цэрэг зэвсгийн хүчээр дэлхийн талыг эзлэн дагуулж байсан  их эзэн богд Чингис хааны: “Мянган цэргийг олохуй дор хялбар, Нэгэн жанжинг олохуй дор бэрх” хэмээн айлдсан үг ч үүнийг гэрчилн

Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын ЦЕГ, МХЕГ, ГЕГ, МИАТ, ИНЕГ, УБТЗ,  бүр цаашлаад бүх банк, тэр ч бүү хэл хувийн ХХК-иудын үүдний харуулууд хүртэл бүхэлдээ цэрэгжиж элдэв янзын хэв маягийн дүрэмт хувцас шиг юм өмсөж олны гайхал дургүйцлийг зүй ёсоор төрүүлсээр байгаа нь үнэхээр хачирхалтай. Гадны хүмүүст манай улс цөөн хүн амтай мөртлөө хаа яагүй дүрэмт хувцастай цэрэгжсэн улс мэт харагдахаар болоод үнэндээ, удаж байна. Үүнийг Та хууль эрхзүйн хүрээнд даруй таслан зогсоохгүй бол бүр даамжраад удахгүй эмч багш нар дүрэмт хувцастай болох дээрээ тулж иржээ гэхэд огтхон ч хилсдэхээргүй болжээ.

Гадаадын улс орнуудын гааль, мэргэжлийн хяналт, нисэх, төмөр зам зэрэг төрийн зарим байгууллагуудын алба хаагчид маш даруухан таних тэмдэгтэй байдаг бөгөөд түүнийгээ албаны хувцасны энгэр, ханцуй дээрээ л зүүдгийг хэн хүнгүй мэдэх байх. Гэтэл манай цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын удирдах албан тушаалтнууд чиглэлийн яам газрынхаа сайд дарга нараар хууль бус тушаал гаргуулж төрийн генералуудаас ч сүржин, “маршал” гэмээр эрээн мяраан, урьд хожид манайд ер байгаагүй, ёстой л “хүн айж хүүхэд уйлмаар” юм оёулж өмсчихөөд олны өмнө хээв нэг малилзаж зогсох нь учир мэдэх хүмүүсийн нүдэнд дарга даамал гэхээсээ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс мэт тун ч эвгүй харагддаг нь санаа зовмоор.  Тэднийг харахад ихэнх нь гайгүй боловсролтой, төр улсад алба хашдаг, нас тогтсон, учир мэдэх хүмүүс бололтой байх юм.

Гэвч, жишээ болгон иш татсан энэ хэдэн хүний зургийг үзэхүл БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёртой эн зэрэгцэхүйц цэргийн том цолтнууд мэт Танд харагдахгүй байна гэж үү?!

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Цэргийн цол олгох журам” ч гэж бий. Ерөнхийлөгч Таны маань албан болон албан бус зөвлөхүүдийн дотор цэргийн бодлогын зөвлөх гэж нэг албан тушаалтан байх л учиртайсан...

Монгол Улсын цэргийн цолны, тэр тусмаа дээд офицерын буюу генерал цолны нэр хүндийг илт (зориуд) унагаж, үнэгүйдүүлэхэд хүргэж байгаа ийм завхралыг нэн даруй таслан зогсоохыг эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга Танаас цэргийн ахмадууд болон цэргийн жинхэнэ алба хаагчид хичээнгүйлэн хүсэж байгааг болгоох ажаамуу.

Таныг гүнээ хүндэтгэсэн, бэлтгэл офицер Б.Зоригт

2017.10.31

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Н.Цэрэнбат: 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 70 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

УИХ-ын гурван гишүүний эзэмшдэг компани "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан"-гаас зээл авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Элдэв зараар мэргэжлийн бус хүнээр гоо сайхны эмчилгээ хийлгэхгүй байхыг анхааруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Жүжигчин Т.Бархүүгийн анхны дуу олны хүртээл боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

"Улсын Их Дэлгүүр" ХК болон "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

МАН-ын бүлгээс утаанд 154 тэрбум төгрөг төсөвлөхөөс 80 тэрбумыг хасжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Г.Занданшатар: Нүүрсний хулгайчдад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгох шаардлагыг тавьж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдын хэрэг юу болов

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Н.Цэрэнбат: 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 70 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

УИХ-ын гурван гишүүний эзэмшдэг компани "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан"-гаас зээл авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

Хорт хавдартай Ж.Уранчимэг сувилагчид хоёр өрөө байр бэлэглэжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.06

The Global Times: Хятадын эсрэг үзлээр сонгогчдын санал авах нь Монголын улстөрчдийн нэг арга зам болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.30

Малчны зээлийн хүү өнөөдрөөс 10 хувь болж буурлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон: Тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгодог, хэн нэгэн завших боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх есдүгээр сард авна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.08

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат жүжигчин Г.Ундармаад талархал илэрхийллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.31

Монгол хүү Энэтхэгт амиа хорложээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Орон нутагт автомашины ослоор хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18