Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны товыг урагшлуулах Ерөнхий сайдын хүсэлтийг судалж, эргэн танилцуулах болно гэдгээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч хэллээ.

Дэлхийн банк цаашид ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэв.  

Монгол Улсын Засгийн газар бага орлоготой болон ядуу иргэддээ чиглэсэн тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг хүсч, бэлэн мөнгө тараах, тэтгэврийн хэмжээг  нэмэх амлалтаа эргэн харах нь зүйтэй гэж Дэлхийн банк үзэж байна.

 

Дэлхийн банк өнгөрсөн 25 жилийн хугацаанд 817,2 сая ам. долларын санхүүжилт бүхий 134 хөнгөлөлттөй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2017.10.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Наадмаар хуушуур авахдаа юуг анхаарах вэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Та стресстэй байгаа юм биш биз?

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Монгол охин Дэлхийн супермодель боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Хөгжлийн банкны хэрэг олон хүнийг хөлдөө чирэх нь

...

Дэлгэрэнгүй » 2016.10.21

Шуурхай: Урьдчилсан байдлаар МАН үнэмлэхүй ялж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.29

Төрийн банк: Шинэ оны мэнд хүргэе!

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

Хулгайчийг үйлдэл дээр нь авсан фото зургийнх нь дагуу хэзээ ч барих боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Ж.Солонго:Хяргасаас Х.Баянмөнх бид хоёр л байна даа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.21