150 мянга гаруй оюутныг хотоос нүүлгэе!

Анх 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод өнөөдөр Монгол Улсын гурван сая 370 мянган иргэний 50 орчим хувь нь амьдарч байна. Хүн амын нягтаршил их байх нь замын түгжрэл, агаарын бохирдол гэх мэт олон асуудал дагуулдаг. Түүнийг шийдэхийн тулд хотын удирдлагууд олон төсөл, хөтөлбөр санаачилдаг. Тэр дундаа их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар олон жил ярьж байна. Учир нь манай улсын нийт оюутнуудын 44 хувь нь нийслэл хотод сурдаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Эдгээр сургуулиудыг хотоос нүүлгэж, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхоныг барихаар төлөвлөсөн ч үр дүнд хүрэлгүй явсаар сургуулиудын байрны ашиглалтын хугацаа дуусч эхлээд байсан. Засгийн газрын наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх 2018 оны төсөвт тусгахаар шийдвэрлэсэн. Амгалан буюу Баянзүрх дүүргийн XII хороонд байрлалтай, 1500 оюутны дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор ирэх онд ашиглалтад орно. Ингэснээр эмч, эм­нэлгийн ажилтан бэлт­гэх сургалтын чанар, орчин сайжирч, 12 мянган оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын А зэрэглэлийн бүсээс шилжиж замын хөдөлгөөний түгжрэл буурна гэж үзээд байна. Энэ нь их дээд сур­гуулиудыг нүүлгэх ажлын эхний алхам гэж хэлж болно. Мөн хотын дарга С.Батболд санаачилга гаргаж БСШУСЯ-д хамтран ажил­лах санал хүргүүлсэн. Хамтран ажиллах са­налдаа төвлөрлийг саа­­­руу­лах чиглэлээр Улаа­н­баатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шат­тай­гаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлд­вэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг, Сэлэнгэ аймаг, алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээг авах, мөн Улаанбаатар хотод цаашид их, дээд сургууль байгуулахыг зогсоож, шаардлагатай тохиолдолд дээр дурдсан газруудад дээд боловсролын сургууль байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй хэмээн тусгажээ. Нээрээ л яг хотын төвдөө АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХИС, СУИС  гэх улсын таван том сургууль хоорондоо 100-150 метрийн зайтай байрладаг. Тэгэхээр хотод суралцдаг 150 орчим мянган оюутны тэн хагас нь хотын төвийн сургуульд сурч байгаа юм. Энэ нь хотын замын түгжрээнд маш их ачаалал нэмэх нь тодорхой. Жишээ нь, МУБИС 15 мянга орчим оюутантай. Нэг ангид 30 орчим оюутан суралцдаг. Багаар бодоход ангид нэг машинтай оюутан байлаа гэж бодоход зөвхөн нэг сургуульд 50 машины зогсоол хэрэгтэй. Гэтэл манай төвийн дүүргүүдэд машины зогсоолыг хэрхэн шийдсэн байдаг билээ. Тус сургуулийн урд талын туслах зам нь нарийн, байнгын бөглөрч, түгжирдэг замд 50 машин багагүй ачаалал болно. Мөн оюутнуудаа дагаад цайны газар, баар, ресторан, PC тоглоомын газар, үсчин, гоо сайхан гээд үйлчилгээний төвүүд булан, тохойгүй шавж, түүнийгээ дагасан хөл хөдөлгөөн тасрахгүй. Хотын төв талбайг тойрсон сургуулиудын оюутнууд жил ирэх тусам нэмэгдэж, багтаж шингэх газаргүй төв талбай нь оюутны гудамж шиг болсоор олон жилийн нүүр үзэж байна. Төрийн ордны өмнөх талбайд учраа мэдэхгүй оюутан залуус тамхи татаж, нус шүлсээ хаяж зогсоно. Үнэхээр Засгийн газрын шийдвэр хурдан гарч сургуулиудыг хотын зах руу нүүлгэж чадвал давуу тал их бий.

Оюутны хотхон, хичээлийн байр, спорт заал зэргийг эхний ээлжинд бүтээн байгуулж оюутнуудаа хүлээж авбал түүнийгээ дагаад банк, эмнэлэг, дэлгүүр гээд хүнд хэрэгтэй бүх үйлчилгээ нээгдэнэ. Түүнийгээ дагаад ажлын байр бий болж, залуу хүмүүс суурьшсан газарт олон төрлийн бизнес, үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Хамгийн гол нь өглөө ажлын цаг, орой ажил тарах үеэр үүсдэг урт түгжрэл, гарцаар зөрөх зайгүй олон хүний дундаас оюутнууд хасагдах нь томоохон үр нөлөөтэй. Мөн нөгөө талаараа оюутнууд хотоос зайдуу, зөвхөн хичээл номондоо анхаарал хандуулж, элдэв зүйлд сатааралгүй сурах нь чанартай боловсрол эзэмшихэд ч дөхөм болох юм.

М.БААСАНДЭЛГЭР

2017.10.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Г.Анударь: Шулмын чадвар намайг төрөхөд өвлөгдөж ирсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Л.Пүрэвбаатарыг буруутгах үндэслэлүүд…

...

Дэлгэрэнгүй » 2017.02.06

“МАН-ын аялдаг нот боллоо”

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Т.Мөнхбаатар: Уяачид Баянхонгор аймагт био терроризм хийхээр дайрч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.15

Ерөнхий сайд өрийн асуудлаар гишүүдэд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Хаврын тариалалтад нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдээд байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.17

Г.Занданшатар: Саруул ухаанаараа сонголт хийх боломжыг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.10

Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн сургалтын орчинг сайжруулахад онцгой анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.02