Монгол Улс өнөөдөр хамгийн өндөр зээлийн хүү төлдөг улс орны тоонд орж байгаа гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Менделевийн үелэх системийн 80 орчим эрдэс баялаг нь Монголд байдаг. Баялгаас төсөвт орж ирж буй орлого хангалтгүй байна. Баялагийн менежментээ цаашид ийм байдлаар авч явах уу. Төсөвт аж ахуй нэгжүүд менежментээ олигтой хийхгүй байна, зөвхөн дарга нарыг нь солихоос өөр ажлыг хийхгүй байна. Энэ байдлыг хэрхэн харж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан.

Эл асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "2018 онд эдийн засгийн өсөлт 4,2 хувьтай гарна гэж тооцсон. Энэхүү тооцооллыг болгоомжтой гаргасан юм. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нүүрсний тээвэрлэлт буурсан, зах зээлийн үнэ хэдий өндөр ч зарим хүндрэл гарч байгаа тул өсөлтийг болгоомжтой байдлаар тавьсан. Баялгийн менежментийг хуулиар зохицуулж байгаа. Тогтворжуулалтын болон ирээдүйн өв санд мөнгө нь орж байгаа ч өр төлсөөр таарч байна. Иймд энэ тал дээр анхаарна. Төрийн банкинд гэхэд 66 захирал ажиллаж байгаа гээд ярих асуудал их бий. Энэ бүрт өөрчлөлт хийнэ" хэмээн хариулав.

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "УИХ, Засгийн газар энэ зун, намрын турш тувт улстөржлөө. Гэхдээ эдийн засаг хаа очиж өсөлттэй гарсан байна. Эдийн засгийн төлөвлөлтөд бид бодитойгоор хандах хэрэгтэй. Засгийн газрыг тухайн ондоо ДНБ-ийг хэрхэн өсгөснөөр нь хэмждэг байя. Монгол Улсын ДНБ сүүлийн хоёр жилд төдийлөн өссөнгүй. Нэг хүнд ногдох ДНБ 3856 ам.доллар байна. Энэ нь дэлхийн 183 орноос 110-т жагсаж байгаа үзүүлэлт юм. Ард түмний амьдралыг дээшлүүлмээр байна. Монгол Улс өнөөдөр хамгийн өндөр зээлийн хүү төлдөг улс орны тоонд орж байгаа шүү" гэлээ.

Гишүүд үг хэлж дууссаны дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Р. Эрдэнэмөнх

2017.10.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Ноолуурын зах зээлээ хамгаалах ниргэсэн хойно нь хашгирсан бодлого

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Энэ 4-р сарын 28-нд Монголын генералын өдөр тохионо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“The Boss” тоглолт болоход НЭГ хоног ү

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Энэ 4-р сарын 28-нд Монголын генералын өдөр тохионо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“The Boss” тоглолт болоход НЭГ хоног ү

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.06.06

Ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдаанаар

...

Дэлгэрэнгүй » 2016.04.17

"Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн" 2016 оны төсөв монголчуудын бүсийг ингэж чангална

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Шилдэг 12 бөх хоёр багт хуваагдаж халз барилдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.29

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Ирэх мягмар гарагт чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Шинэ сайд нарын хөрөнгийн мэдүүлэгтэй танилцана уу

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13