Б.Хурц: Ц.Нямдорж улс төрийн зорилготой С.Зоригийн хэрэгт нөлөөлж байна

Тагнуулын Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Хурц "Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас шалгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. Гэтэл Ц.Нямдорж гэж хүн улс төрийн зорилготой энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо бид захиалагчийн асуудлыг ярьж байна" гэв.

Тэрбээр "С.Зоригийн хэргийн захиалагчийг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс эрүүгийн мөрдөн байцаах ажиллагааны хуулиар шалгагдаж байгаа хүнийг олон нийтэд мэдээлэх, хэргийн талаар ил зарлах боломж байхгүй. Ц.Нямдорж өөрөө Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг болохоороо С.Зоригийн хэрэг, Эрдэнэт гэдэг хоёр асуудлыг хамт яриад байгаа юм. Харин хэргийг нууцын зэрэглэлээс тодорхой хугацааны дараа ил болгоно" гэсэн юм.

Мөн Ц.Нямдоржийг сайд байх үед Д.Дорлигжав 800 гаруй мянган долларын асуудалд орсон ч Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж, энэ хэрэг замхарсан байдаг. Мөн Алтан, Апугийн хэргүүд байна. Энд мөн л Ц.Нямдорж нөлөөлсөн байдаг. Өрөөндөө дуудаад хэргийг нь хаа гэж хуулийнхныгаа дарамталдаг.

Энэ хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй холбоотой. Энэ бүлэглэл маш хүчтэй. Мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, сайттай.

Энэ бүлэглэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шахаа маш их хийдэг. Бидэнд байгаа мэдээллээр, Эрдэнэтийн захирлыг "Хаан жимс" дуудаж, энэ гэрээг үргэлжлүүл гэж шахсан байгаа юм. Гэрээ нь юу вэ гэхээр, III цахилгаан станцын захирал Анхбаяраар дамжуулж,  42 сая долларын бараа материал шахсан байгаа юм. 2004, 2005, 2006 онуудад.

Бас Ханхуу, Хаанхуу гэсэн хоёр компани байна. Хардах эрхийнхээ хүрээнд ярихад, Анхбаяр Ханху, Анхбаяр Хаанхуу гэсэн хоёр Анхбаяртай холбоотой компани байсан юм шиг байгаа юм. Ц.Нямдорж урт гартай юм болохоор үүнд өөрчлөлт оруулсан байж магадгүй. Энэ асуудлыг мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гээд шалгуулах хүсэлтээ өгсөн ч үр дүнд хүрэхгүй байна" гэлээ.

Харин ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь "1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдад алагдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан тухай бичих боллоо. Монгол Улс өнөөдөр эрхзүйт улс. Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй" хэмээлээ.

Б.Саруул

2017.10.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Оффшор данстай УИХ-ын гишүүн хэн бэ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.06

Монгол улс дампуурлаа, яах вэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Айл өрхүүд халаалтаа авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

...

Дэлгэрэнгүй » 2016.04.08

Майкрософт корпорацийн инноваци, бодлогын төвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Хотын дарга хариуцлагаа хүлээх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2015.10.21

“Хорт утаат хөндий”- миний Улаанбаатар

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19