О.Сэргэлэн: Дэлхийн шилдэг мэс засалчийн шагналыг Элэг шилжүүлэх мэс заслын “эцэг”-тэй хамт гардахаар болсон


 

Монголд Шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн.

Тэрбээр 2017 оны “Мэс засалчдын олимп”-д дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарчээ. Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, нутагшуулсан МУ-ын гавьяат эмч О.Сэргэлэнг “Монгол бахархал” буландаа урилаа. 

 

Анх Монголд элэг шилжүүлнэ гэхэд
“Та хоёр юу яриад байна. Мэдрэл чинь муудаагүй биз” гэцгээж билээ

Хэдэн жилийн өмнө Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгааны талаар бараг ойлголтгүй байлаа. Гэтэл Монголчуудын төсөөлөөгүй байсан, хаа холыг зорихоос аргагүйд хүргэсэн эрхтэн шилжүүлэх хагалгааг та Монголд нэвтрүүлчихсэн. Ямар учрал тавилангаар энэ ажил биеллээ олов оо?
Би 1991 онд Москва руу эмчилгээний нэг жилийн курст явсан юм. Тэр үед Орост хамгийн анхны цогцосны донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал давхцаж таарав. Хамгийн азтай нь би уг мэс заслыг шилэн хананы цаанаас харж зогссон юм. “Ямар хэцүү ажил вэ. Манай улсад хэзээ ч нэвтрэхээргүй юм байна” гэж бодож байлаа. Гэсэн ч энэ асуудлыг сэтгэлийн мухартаа тээсээр явсан. Дараа нь 2002 онд Лозаннийн их сургуулийн Чиле профессор Монголд швейцарийн багтай ирэхэд нь Лхагвасүрэн захиралтай хамт уулзаад эрхтэн суулгах мэс заслыг нэвтрүүлэхэд туслалцаа хүссэн гурван хуудас захидлыг өгсөн. Чиле профессор “Юун түрүүнд бөөрөө шилжүүлэн суулгачих аа. Дараа элэгний талаар ярихгүй бол алдана шүү” гэсэн санамж өгсөн. 2006 онд манайд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анхлан заасан английн нэртэй профессор Мауриз Слопак Монголд ирээд “Танайх бөөрөө шилжүүлэн суулгачихлаа. Үүний дараагийн ажил бол элэг шилжүүлэн суулгах мэс засал. Тиймээс хоёр хүн явуулж Финлянд, германий эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдэд сургая” гэсний дагуу миний бие, УНТЭ-ийн Батчулуун эмч бид хоёр анх явж байлаа. Бид финляндад гурван сар, германд нэг сар, нийт дөрвөн сар элэг шилжүүлэх мэс заслын чиглэлээр суралцсан.

Анх Орост эрхтэн шилжүүлж байхыг хараад Монголд хэрэгжүүлэх боломжгүй мэт санагдсан гэлээ. Тэгвэл Европын оронд номын дууг нь сонсоход сэтгэлд багтаад ирсэн үү?
Тийм ээ. Сэтгэлд багтсан. Ер нь болчих юм байна. Монгол зайлшгүй нэвтрүүлэх хэрэгтэй юм байна гэх сэтгэгдэл төрсөн. Учир нь 1998 он, 2005 оны хооронд хөгжлийн маш их зөрүү бий шүү дээ. Монголд ирээд бид элэг шилжүүлэх эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулах талаар багагүй хөөцөлдсөн. Гэвч хүсэлтийг минь хүлээн авах, сонсох хүн олдоогүй. “Та хоёр юу яриад байна. Мэдрэл чинь муудаагүй биз” гэцгээж байсан. Харин 2008 онд “Элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс засал” гэсэн төсөл бичээд сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлээд, Шинжлэх ухаан технологийн санд өгсөн. Төслийг манай сургуулийн захирал дэмжиж подвалын давхарт элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын өрөөг гаргасан.

Туршилтын мэс заслаа подвалын өрөөнд хийнэ гэхээр сонирхолтой юм. Гахайн дээр анх туршсан байх аа?
Бид швейцарийн мэс заслын багийн ирүүлсэн тусламжийн наркозын аппарат, хагалгааны ширээ гэх мэт бүх зүйлийг өөрсдийнхөөрөө тоноглоод 2009 оны арваннэгдүгээр сард гахайн дээр туршилтын мэс заслаа хийсэн. Эндээс л эрхтэн шилжүүлэх мэс засал эхэлсэн түүхтэй. Тэр үед ямар ч байсан Монголдоо элэг шилжүүлэн суулгачихна гэсэн зориг зүрхтэйгээр багаа байгуулсан. Батчулуун бид хоёроос өөр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг мэдэх хүн байгаагүй учраас эмч нар маань бидний заавраар ажилласан. Хагалгаа 9-10 цаг үргэлжилнэ. Ингэхдээ амралтын өдрүүд, баасан гарагийн үдээс хойш гээд ажлын бус цагаар амжуулна. Заримдаа шөнийн 02.00, 03.00 цагт дуусна. Подвал ямар агааржуулалттай билээ заримдаа үнэхээр хэцүү байсан. Гэсэн ч тэрхүү давчуу нөхцөлд манай баг бүрэлдэн тогтсон.

 

Ли профессор бидний зардлыг бүрэн дааж 
2010 оноос өнөөдрийг хүртэл сургаж байна

Дараа нь яасан бэ. Элэг шилжүүлэх хагалгааг Монголд нэвтрүүлэхэд Солонгосын алдартай профессор хамгийн их тусалсан гэж сонссон?
2009 онд Эрүүл мэндийн сайдтай уулзахад “Та нар үнэхээр хийж чадах юм бол суралцах газраа олоод ир. Тэгвэл санхүүжилтийг нь шийдье” хэмээн ам өгсөн. Тэр үед би Бээжинд болох олон улсын мэс засалчдын хуралд уригдан илтгэл тавих байсан юм. Зочин бүрийн байр, хоолны зардлыг даачихдаг учраас Эрдэнэ багш, Батчулуун хоёрыгоо хамт явах саналыг тавьсан. Бид хурлын үеэр Солонгосын алдартай эмч Ли профессорыг олж уулзахаар шийдсэн. Профессортой би өмнө нь нүүр тулж үзээгүй, харин 2005 оноос мэйлээр харилцдаг байв. “Монголын эмэгтэй мэс засалч Сэргэлэн байна. Бид тантай уулзах гэсэн юм аа. Цаг өгөөч” хэмээн хүсэхэд “Хурлын завсарлагаанаар намайг олж уулзаарай” гэв. Тэгээд Ли профессороо олж уулзаад Монголын элэгний эмгэгийн өнөөгийн байдал, өвчлөл, нас баралт ямар байгааг тайлагнаад “Та л бидэнд тусал. Манай засгийн газар сургах мөнгийг нь өгнө гэсэн. Тиймээс танайд л очиж сурмаар байна” гэсэн хүсэлтийг тавьсан. Харин Ли профессор нутагтаа очмогцоо “Сэргэлээн, танай багийнхныг дөрөв дөрвөөр нь групп болгон бүтэн жилийн турш сургахаар боллоо. Та нар ирэхдээ бэлтгээрэй” гэсэн баяр тээсэн захиаг бидэнд ирүүлсэн. 

Гайхалтай юм бэ. Бүх зардлыг тэдний тал даахаар болсон хэрэг үү. Эсвэл тэнд сурах эрхийг нь өгсөн юм уу. Угаасаа Эрүүл мэндийн сайд та нарын сургалтын зардлыг санхүүжүүлнэ гэж ам гараа биз дээ? 
Энэ мэдээг сайддаа дуулгатал “Та нарт өгөх 25 мянган доллар байхгүй” гэв. Тэгээд маш хүнд байдалтайгаао профессортоо явж чадахаа байснаа хэлтэл “Хүрээд ир ээ. Би өөрийнхөө сангаас танай багийг санхүүжүүлье. Харин та нар замынхаа зардлыг л даагаарай” гэсэн хариултыг өгөв. Гэтэл үүнээс хойш хэд хоногийн дараа профессор ахин холбогдоод “Та нарын замын зардлыг гаргах хувийн компанийн эзэнийг оллоо. Тэр хүнийг Улаанбаатарт очиход нь уулзаад 5000 ам долларыг аваарай” гэдэг юм байна. Ингээд л бидний суралцах 100 хувийн зардлыг дааж Ли профессор 2010 оноос өнөөдрийг хүртэл сургаж байгаа. Яагаад үргэлжлүүлэн сургаад байна гэхээр элэг шилжүүлэн суулгах хагалгаа жилээс жилд хөгжиж технологи нь өөрчлөгддөг. Тэгэхээр биднийг үргэлж цэнэглэхгүй бол 2011 оны мэдлэгээрээ хоцрогдчихно шүү дээ. Энэ их эмзэг асуудал л даа. Нярай хүүхдийг эх нь үргэлж торддог шиг энэ багийг байнга арчилж, сургахгүй болж ард хоцорно. Хоцрогдвол хүндрэл, нас баралт нэмэгдэнэ гэх аюул ойрхон учраас Ли профессор маань энэ дээр маш их анхаардаг. 2016 оныг дуустал УНТЭ, АШУҮИС-тай гэрээтэй ажилласан. Гэрээний дагуу манай багийн бүх гишүүнийг хоёр дахь жилээс нь эхлэн “Асан” сангаасаа санхүүжүүлэн эхний гурван хамтарсан мэс заслыг өөрсдөөсөө тоног төхөөрөмжөө гарган хийсэн. Мэдээж эхний хагалгаануудад бидний тусалдаг гэж юу байх вэ хоёрдугаар туслахаар ажилласан. Тухайн үед биднийг маш сайн ажигла гэдэг байсан.

-Манай эмч нарыг бэлтгэж буй “Асан” сан дэлхийд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаараа тэргүүлдэг төв гэсэн байх аа?
-Солонгосын “Асан” бол дэлхийд эрхтэн шилжүүлэн суулгахаараа нэг номерийн төв. Өдгөө амьд донороос 5000 хүний элгийг сольсон. Энэхүү төвөөс суралцахаар Америк, Англи, Герман зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс маш их эмч зорин очдог. Бидний хувьд профессор ямар ч хагалгаа хийсэн хажууд нь зогсож л байна. Тиймээс манай багийнхныг тэнд “Ли профессорын хүүхдүүд” гэж нэрлэчихсэн байсан. 

 

 

 

Ли багш бол дэлхийн амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын “эцэг” Маттосато Макучи профессорын шавь

Танай багийнхан их л идэвхтэй байж дээ?
Нэгдүгээрт Солонгосууд Монголчуудад их сайн. Нөгөө талаас бидний идэвх нөлөөлсөн байх. Манай багийнхан ”Асан”-нд дадлагажих хугацаандаа өдөр, шөнөгүй “Харъя, Үзье” гэсэн тэмүүлэлтэй байв. Суралцах хугацаандаа байрандаа хоносон нь цөөхөн. Ерөөсөө л эмнэлэг дээр өнжинө. Өдөр нь амьд, шөнө нь цогцосны донороос хагалгаа хийхийг ажиглана. 24 цаг эмнэлэг дээр өнжиж завсарлах сиймхийгээр эмнэлгийн сандал дээр нүднийхээ хорыг гаргадаг байв. Бидний идэвхи суръя гэсэн тэмүүлэл профессорын сэтгэлд хүрсэн гэж боддог. Тэр үед Вьетнам, Монгол улсад энэ төслийг зэрэг эхэлсэн юм. Гэтэл зэрэг гараагаа эхэлсэн Вьетнам улс өнөөдөр амьд донороос дөрвөн элгийг хамтран шилжүүлсэн бол бид 24 хагалгааг хамтарч, есийг нь бие даан хийгээд байна. Багш хүн сайн шавиа харахаараа улам хөгжүүлье гэж боддог. Тэр утгаараа Ли профессор үргэлж дэмждэг байх. Бүр хагалгааны хуваарь дээр манайх хүмүүсийн нэрсийг оруулчихна. Бид саяхныг хүртэл хүмүүсийнхээ шинжилгээ, явц, хагалгааны байдлаа “Асан”-руу мэдээлж, 24 цагийн турш нягт холбоо харилцаатай ажилласан. Шаардлага гарвал одоо ч “Асан”-руу хандаж зөвлөгөө авч, саналаа солилцдог. “Асан”-нд хэрэглэдэг бүх багаж, тоног төхөөрөмжийг яг тэр чигээр нь 2012 онд өгсөн 1.6 тэрбум төгрөгөөр авчраад суурилуулсан. Харин тэнд хэрэглэж байгаа удирдамжийг тэр чигт нь Монголоор хөрвүүлсэн.

Эрхтэн шилжүүлэх мэс заслыг дөнгөж эхэлж байгаа орны хувьд манайх хэр амжилттай яваа вэ?
Манай улс элэг шилжүүлэн мэс заслын хувьд дэлхийн 46 дахь орноор, хөгжиж байгаа орнууд дундаа элэг шилжүүлсэн бараг анхны улсаар тодорсон. Хамгийн сайхан нь анх удаагаа элэг шилжүүлж байгаа орны хувьд 50 хувийн үр дүнтэй байдаг бол бид эхний гурван сардаа 91 хувь, жилдээ 89 хувьтай ажилласан. Энэ бол “Асан”-ы багш нарын маань ач.

Ли профессор Монголын ард түмэнд ихийг өгчээ?
Тэгэлгүй яах вэ. Ли багш бол дэлхийд алдартай хүн. Яагаад гэвэл тэрбээр амьд донороос элэг шилжүүлэн суулгах хэд хэдэн шинэ аргыг дэлхийд нэвтрүүлсэн. Багш минь дэлхийд алдартай Японы Маттосато Макучи профессорын шавь. Тэрбээр дэлхийн амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эцэг.

Магад таны итгэл зүтгэлээс Ли профессор өөрийгөө харсан байх. Ямар ч ойлголт, төсөөлөлгүй байсан хөрсөн дээр энэ эмчилгээг суулгахад багагүй бэрхшээлийг та бүхэн туулсан байх. Тэр үед юунаас итгэлийг олдог байв? 
Магад л юм. Мэс заслын үеэр элэг солиулсан хүн нас барах зэргээр хүнд тохиолдол мэдээж гарна. Тэр үед профессортоо хандана. Үнэнийг нуухгүй л хэлнэ. Мэдээж маш хэцүү байдалтай захиа бичнэ шүү дээ. Ли профессор шөнийн хоёр, гурван цагт ч байсан ч хамаагүй надруу хариу бичнэ. Өөрөө энэ замыг туулж, биеэрээ амссан болохоор их өрөвдөж ойлгоно. “Сэргэлээн, бүү санаа зов. Ийм юм тохиолддог. Хамгийн гол нь чи багаа сэтгэлээр унагаж болохгүй. Чи зоригжуулагч шүү. Чи сэтгэлээр унавал баг чинь уруудаж, ажлын үр дүнд чинь нөлөөлнө” гэж намайг зоригжуулна. Яг л миний аав шиг их сайхан сэтгэлтэй хүн байдаг. 

Өвчтөний ар гэртэй уулзах, гуниг, цөхрөлдөө автахыг харах нь
эмч хүний хамгийн аймшигтай үе

Эмч бусдыг авардаг ч бурхан биш. Алдах, ялагдах тохиолдол гарна. Хагалгааны ширээний ард үхэл амьдралтай тэмцэлдсэний эцэст ялагдах тэр мэдрэмж хамгаас харгис байх тийм үү?
Их хэцүү. Элгийг нь л шилжүүлэн суулгачихвал манай хүн амьдарчихна гэсэн итгэл дүүрэн нүдээр ар гэрийнхэн нь биднийг хардаг. Гэтэл бүх зүйл талаар болоход итгэл тээсэн тэр харцнуудад гуниг хурахыг төсөөлөх амаргүй. “Аварч чадсангүй дээ” гэж хэлэх хүртэл их зориг, хат шаардана шүү. Энэ бол багийн ахлагчийн хамгийн хүнд ачаа. Өвчтөний ар гэртэй уулзах, гуниг, цөхрөлдөө автахыг харах нь эмч хүний хамгийн аймшигтай үе. Харин өвчтөнийхөө эдгэхийг харж, баярлалаа гэдэг үгийг сонсох нь дээд шагнал юм. Бид сэтгэлийн хаттай байдаг нь золгүйгээс ололт илүүтэй тохиодогтой холбоотой. 

Та Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч. Хагалгааны үеэр багаа ахлахаас гадна голлох үүрэг юу байдаг юм бэ?
Энд жинхэнэ баг ажилладаг. Дүрс оношлогоо, лабораторийн, дотрын, мэс заслын, анатомийн зэрэг салбар салбарын эмч байх ёстой. Түүнээс биш дан мэс заслын, эрчимт эмчилгээний эмч байгаад юу ч хийж чадахгүй. Багийн ахлагч эмч нарынхаа саналыг сонсоод хормын дотор нэгтгэж дүгнээд шийд гаргана. Тиймээс ахлагч эрчимт эмчилгээ, элэг, мэс засал, лабораторийн, дүрс оношлогооны мэдлэгтэй байх ёстой. Маш уян хатан, мэдрэмжтэй, мэдлэгтэй, клиник сэтгэлгээтэй байхгүй бол багаа авч явж чадахгүй. Буруу алхам хийвэл үр дүнгүй болж цаана нь хүний амь хохирно. Багийн ахлагч хамт олон, өвчтөнүүдийнхээ өмнө асар том хариуцлагыг үүрдэг, тухайн ажлыг амжилттай явах эсэхийг шийддэг гол гогцоо юм. Ли профессор намайг зургаан жил бэлтгэсэн. 

Танай баг нэг ойтой хүүхдэд элэг шилжүүлсэн гэсэн байх аа?
-Бид ой зургаан сартай элэг цөсний замын төрөлхийн битүүрэлтэй хүүхдэд хагалгаа хийсэн. Өмнө нь дөрвөн настай хүүхдэд хийчихсэн учраас бага зэргийн туршлагатай байв.

Хүүхдэд хийх амаргүй байх даа. Адаглаад л өвдөлтөөсөө болоод зовиурлана. Арга эвийг нь олоход хэцүү юу?
Хүүхэд их хөөрхөн. Аливаад амархан хууртдаг. Дөрвөн настай хүүхдэд элэг сольсоны дараа түүнд их хэцүү байв. Хагалгааны дараа орноос нь босгох гэтэл босож өгдөггүй. Удаан хэвтүүлж болдоггүй юм л даа. Тэгээд нэг аргыг сэдэж дэлгүүрээс хүүхдийн мотортой машин аваад очив оо. Машин хараад өнөөх хүүхдийн маань нүд сэргээд гэрэлтээд өндийгөөд суучихаж билээ. Дараа нь ойтой хүүхдэд хагалгаа хийхэд бүр хэцүү байв. Жаахан болохоор хэлсэн үг сайн ойлгохгүй харснаа идэх гэнэ. Зовиураа уйлж илэрхийлнэ… Гэсэн ч хүүхдийн аргыг олох амархан. Хүүхдэдээ хөөрхөн тоглоомууд авчраад өгөнгүүт сатаарна. Бид чинь өдөрт л нэг тоглоом авчирдаг ажилтай болсон. Хамгийн сүүлд долоон настай хүүхдэд мэс засал хийсэн. Амьдралын боломж муутай байсан учраас хандиваар хагалгаанд орсон юм. Бид түүнийг эмнэлгээс эдгээд хурдан гаръя гэх сэтгэгдлийг төрүүлэхийн тулд “Аз молл” орж хөөрхөн ягаан даашинз, малгай авч өмсгөсөн чинь орныхоо ард өлгөчихөөд “Би хэзээ гарах вэ” гэж шалгаадаг болсон. Тэгэхээр нь “Чи хоолой сайн идвэл хурдан гарна” гэж билээ. Тэгсээр байгаад маш хурдан эдгээд гарсан. Ер нь ийм сайхан түүхүүд цөөнгүй бий.

 

Эмч хүн баян хүний өмнө өвдөг сөхөрч,
ядарсан хүнийг дорд үзэх ёсгүй

Уг нь эмчийг би хамгийн энэрэнгүй мэргэжил гэж хардаг. Гэтэл сүүлийн үед мөсгүйдсэн жишээ чих дэлсэх боллоо?
Бүх хүнийг ялгаваргүйгээр эмчилнэ гэж эмч хүн тангаргаа өргөдөг. Эмч хүн дайснаа ч эмчлэх ёстой. Өнөөдрийн зах зээлийн нийгэмд нэг муухай үзэгдэл бий. Баян хүний өмнө өвдөг сөхөрч, хормой дэвсэж гүйж, ядарсан хүнийг буланд аваачаад хаячих жишээтэй. Тийм тохиолдлууд байхгүй биш байна. Гэхдээ бүх эмч нар тийм биш ээ. Цөөхөн хүнд бий.

Бас өвчтөнөөр бизнес хийх тохиолдол их байна. Манай эмч нарын дунд байдаг нэг том дутагдал бол “Та энэ утсаар нь оёулбал ориг сайн утас. Энэ нь тендерээр ирсэн хятадын муу утас. Энэ нь үнэгүй. Энэ нь үнэтэй… Та алинаар нь оёулах вэ” гэдэг. Мэдээж хүн үнэтэйг нь сонгоно. Гэтэл тэр бүхний цаана эмчийн бизнес нуугдаж байдаг. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд бол бид хамгийн сайныг нь хэрэглэдэг. Гэхдээ өвчтөнөөр аваху

2017.10.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх санал гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

ФОТО СУРВАЛЖЛАГА: "АЛТАН САРНАЙ-2015"

...

Дэлгэрэнгүй » 2016.01.02

​Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07

Сураад боломжийг атгаж авсан хүмүүс амьдралд хожлын нүүдлийг илүү сайн хийдэг

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

С.Батболд: Хотынхоо хөгжлийн төлөө бидний хамтын зүтгэл чухал

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

ХЦДБЧ-ын гоцлол дуучин Г.Батсүх цэргийн баяраар тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

Б.Болор: Хүүхдийн мөнгийг 70-80 хувьд нь үргэлжлүүлэн олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19

МОРИН ХУУР 2017 наадмын бүртгэл өнөөдөр дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.26