Улстөржсөн зээлийн золиос нь Хөгжлийн банк болох учиргүй

 

Хөгжлийн банкны зөрчилтэй зээлүүдээс хамгийн ноцтой нь болоод байгаа гурван зээлийн асуудал тун удахгүй шүүхэд шилжих бололтой. Цагдаагийн ерөнхий газарт тус банкнаас Хөтөл ХХК-д олгосон зээлийн “олголт”-ын асуудлыг шалгуулахаар 2017 оны нэгдүгээр сарын 11-нд хандсан байдаг. Хөгжлийн банкинд ЦЕГ-ын ирүүлсэн хариу бичигт эрүүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг дурджээ. Ингээд Хөгжлийн банкны Зээлийн хорооны энэ оны тавдугаар сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцэж зээлийг эргэн төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдсэн сурагтай. Гэхдээ заавал хуулийн фирм хөлслөх ёстой болж таарч байгаа юм. 

Зээлийн зөрчлөөрөө “тэргүүлсэн”, шүүхэд очих гэж байгаа гурван компанийн тухай сонирхлоо. Эхнийх нь “Хөтөл” ХХК. өгжлийн банкны ТУЗ-ийн 2012 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 44 дүгээр тогтоолын дагуу мөн сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж төслийн тоног төхөөрмжийн үлдэгдэл санхүүжилтэд зориулж 21.7 сая ам.доллар болон Худалдаа хөгжлийн банкнаас авсан 34 сая ам.доллар, Улаанбаатар хотын банкнаас авсан 5.6 сая ам.долларын зээлүүдийг нь дахин санхүүжүүлэхэд зориулж нийт 61 сая 265 мянган ам.долларын зээлийг 2012 оны 10 дугаар сарын 19-нд олгосон байдаг. Одоогоор Хөгжлийн банкинд төлөх нийт зээл, зээлийн хүүгийн төлбөр нь 80 сая ам.долларт хүрээд байгаа аж. Зээлийн барьцаа хөрөнгийн хэмжээ нь гэрээнд заасны дагуу 2.3 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. 

Дараагийн компани нь “Монлаа” ХХК. Засгийн Засгийн газрын 2013 оны 256, 2014 оны 41 дүгээр тогтоолоор “Монлаа” ХХК-ийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт хэрэгжүүлж буй “Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр”-ийн төсөлд шаардлагатай 6.4 сая ам.долларын хөрөнгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн байдаг. Дээрх тогтоолын дагуу ТУЗ-ийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор жилийн 10 хувийн хүүтэй, 5 тэрбум 642 сая 970 мянган төгрөгийн зээлийг олгожээ. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч тал үйлдвэрийг 2014 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл үйлдвэр ашиглалтад ороогүй байна. Зээлийн зөрчлийн хэмжээ нь 6 тэрбум 217 сая төгрөг. Хөгжлийн банкинд төлбөл зохих дүн нь 7 тэрбум 297 сая гэсэн дүн олдсон боловч энэ нь 2017 оны наймдугаар сард гаргаж байсан дүн. Зээл олгохдоо “Монлаа” ХХК-ийн 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг барьцаалсан аж. 

Тус банкны зүгээс харилцагчтай хамтарсан уулзалт зохион байгуулах, шаардлага хүргүүлэх, АТГ-ын мөрдөн байцаагчтай хамтран зээлдэгчид шаардлага тавих зэрэгээр нэлээд ажилласан чямар нэгэн төлбөр төлөөгүй, Хөгжлийн банкинд албан бичгээр хоёр удаа амлалт өгсөн боловч биелүүлээгүй байна. Ингээд Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэж, зээлдэгчийг шүүхийн байгууллагад өгөхөөр шийдвэрлэсэн ч мөн л хуулийн фирм хөлслөхөд их хэмжээний зардал гаргахад хүрээд гацчихаад байгаа бололтой. 

Зөрчилтэй зээлийн гурав дахь “акул”- аар “Эрэл” ХХК тодорчээ. Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг зөвшөөрсөн.

Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Коммерц банкнаас авах 13 сая 115 мянган еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрчээ. Засгийн газрын 2015 оны 319 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 20.0 (хорь) хүртэлх сая еврогийн зээлийн шугам нээхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн. 

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрийн болон дамжуулах конвейрын барилгын засвар шинэчлэлтийн ажил 100 хувь дууссан. Мөн үйлдвэрийн гадна бохирын шугам хоолойн ажил, дээврийн ажил, дулаалга болон гадна заслын ажил, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажил, материалын агуулах болон бэлэн бүтээгдэхүүний агуулахын иж бүрэн шинэчлэлтийн ажил тус тус бүрэн хийж гүйцэтгэгдсэн байна. Одоогоор ХБНГУ-ын мэргэжилтнүүд ирж туршилт, тохируулгын ажлыг хийснээр ашиглалтанд орох боломжтой тухай мэдэгдээд байна. 

Зөрчил нь 600 гаруй хоногоор хугацаа хэтэрсэн, өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд төлбөл зохих төлбөрийн нийлбэр нь 111 тэрбум төгрөгт хүрээд байгаа ч барьцаалсан хөрөнгийн хэмжээ нь 81 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх аж. 

Дээрх гурван компани ийнхүү Хөгжлийн банкны жишиг зөрчилтэй зээлүүд болоод зогсохгүй багагүй хохирол амсуулах бололтой. Хуулийн фирм сонгон шалгаруулах, хөлслөхөд ойролцоогоор 1.6 сая ам.доллар болно гээд бодоход Хөгжлийн банкны шинэ удирдлагын багийн амжилтын нэг хэсэг буюу ажил авах үед 240 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсныг эдүгээ 1.1 их наяд төгрөгт хүртэл өөрийн хөрөнгийг нь өсгөсөн үр дүнг ерөөсөө дээрх гурван компани дахин залгих болж байна. Хохироосон дээрээ хохироож “Май чи, ингээд надад зээл өг” гэсэн шиг хандсаных нь төлөө тэднийг шүүхэд өгч Хөгжлийн банкийг хохиролгүй болгох нь чухал. Гэтэл ингэтэл өсгөсөн өөрийн хөрөнгөөс нь өөр нэг төсөлд хөрөнгө оруулалт хийсэн бол хэчнээн ашигтай байх билээ гэсэн харамсал төрнө. “Эрэл” компани л гэхэд хийж бүтээсэн ажил нь хэчнээн чухал, амжилттай хэрэгжсэн ч “БҮК-1” төслийн үйлдвэр нь бүхэлдээ Хөгжлийн банкны барьцаанд байна. Үйлдвэрээ барьцаалсан Хөгжлийн банк гээд сонсоход хэцүүхэн ч Хөгжлийн банкийг хөлдөө чирсэн компанийг өмөөрөх аргагүй. Хуулиа л дагахаас яах вэ. Хөгжлийн банкаа зээлээ төлдөггүй зээлдэгчдээр чөдөрлүүлчихээд өртэй эдийн засгаа чирээд хөгжинө гэвэл юу л бол. Тиймээс дээрх зээлийг анх олгох шийдвэр гаргасан “улстөрч этгээдүүд”, эрхээ алдсан эрх баригчдадаа хууль байдгийг сануулж, мэдрүүлж арга хэмжээ авдаг хариуцлагын тогтолцоо хэрэгтэй байна. Одоо л үүнийг цэгцэлж авахгүй бол энэ олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа үед Хөгжлийн банкны шинэ удирдлагын баг нь өмнөх удирдлагын багийнхаа өрийг барагдуулах ажил хийсээр, зээлдэгчид нь хуулиас зугтсаар байх ёс бус тогтолцоо бий болох нь. 

Нийтлэлч Оргилмаа

2017.10.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

18 аймгийн 98 сум цагаан зудтай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.30

Төрийн банкны ажилтнууд “Өнөр бүл”-ийн хүүхдүүдэд тусаллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.06

Иргэний үнэмлэхийг долоо хоногийн дотор хэвлэж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Эмч нар тэтгэмж бууруулахаар тусгасаныг эсэргүүцлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.08

”Өргөө” кино театраас хайрын баярт зориулсан багцын сугалааны азтан шагналаа гардлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

“Насны хишиг”-ийг сар шинээс өмнө олгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

Ж.Батзандан төрийн хамгаалалт хүсчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.16

4 сая төгрөгийн 13 ширхэг баримт тодорчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09