Р.Анхням: Оскарт оролцох эрхтэй кино ямар байдгийг хараарай

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын “Гадаад хэл дээрх кино” төрөлд оролцох эрх аваад байгаа билээ. Тус киноны гол дүрийн жүжигчин Р.Анхнямыг цөөн хором хүлээлгэлээ.

-“Чингисийн хүүхдүүд” ки­нонд тоглох үедээ та бие давхар байсан гэсэн. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Кинонд тоглох санал гэдэс томроогүй байхад ирсэн. Кинонд тоглохоос татгалзах боломж байсан ч Д.Золбаяр найруулагч сургуулиа төгсөөд жүжигчин болохоор алхахад минь тосч авсан хүн болохоор татгалзах эрх байгаагүй. Кинонд тоглосноос арав хоногийн дараа амаржсан. Киноны зураг авалт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн ч миний хувьд наймдугаар сард зураг авалтад очиж байлаа. Эхлээд 4-5 хоногийн зураг авалттай байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болоод зураг авалт маань нэлээд сунгагдсан. 
 

-Энэхүү кинонд ямар дүр бүтээсэн вэ. Дүрээрээ юуг харуулахыг зорьсон бэ?

-Кинонд час улаан хацартай, хайр татам гурван хүүхдийн ээж болж тоглосон. Киног хотод амьдарч буй хүүхдүүдийг эцэг, эхтэйгээ ирж үзээрэй гэж хэлмээр байна. Киноноос их зүйлийг ойлгоно. Хөдөө мал маллан амьдарч буй хүүхэд юу хүсэж мөрөөддөг, хотын хүүхдүүдээс юугаараа ялгаатай зэргийг үзэх боломжтой. Нүүдэлчин соёл иргэншилтэй монгол хүн гэж явдаг болохоор энэ соёл маань чухам ямар соёл болохыг энэ киноноос үзэх байх. Оскарт оролцох эрхтэй кино ямар байдгийг хараарай. 
 

-“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Оскарт өрсөлдөх эрхтэй боллоо. Хэр сайн давхих  бол?
-Монголын уран бүтээлчид Оскарт өрсөлдөх эрх авч чадсанд уран бүтээлчийнхээ хувьд баяртай байгаа. Монголын кино урлаг маш хурдтай хөгжиж байна. Монголчууд маань монгол киногоо дэмжээд, нэгдэж чадвал ямар амжилттай оролцдогийг харуулаасай гэж хэлье. Оскарт оролцох эрхийг өрсөлдөх эрх болгож чадна гэж бодож байна. 
 

-Та зохиолч Б.Шүүдэр­цэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” кинонд гол дүрд тоглож байгаа юм билээ. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулахгүй юу?


-Охин маань ой хүрч байгаа ч энэ хооронд зүгээр суусангүй. Хүүхдээ өсгөх зуураа уран бүтээлээ хийж байсан. Одоогоор зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” зохиолоор кино хийж байгаа. Киноны зураг авалт төгсгөлийн шатанд явж байгаа. Улирлын зураг авалттай байгаа тул хүлээгдэж байна. Одоо “Чингисийн хүүхдүүд” ки­но­гоо дагаад олон улсын кино наад­­муудад оролцоно. Уран бүтээ­лийн ажил одоо жигдэрч байна. 
 

-Гаднын орноос хамтран ажиллах санал ирж байна уу?


-Санал ирж байгаа. Гэхдээ охин маань арай бага байгаа тул удаан хугацаагаар охиноо орхиж болохгүй. Тиймээс гаднын уран бүтээлчидтэй хамтран ажиллах саналаас татгалзаж байгаа. Охиноо гурван нас хүрсэн үед удаан хугацааны уран бүтээлд оролцъё гэж бодож байгаа.

Үндэсний шуудан

2017.10.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Г.Билгүүн: Амьдралын шинэ хэв маягт тохирсон шинэ стандарт л хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.05

Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Д.Оюунхорол: Төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын уйгагүй хүчин чармайлтын үр дүнд утаа багасна

...

Дэлгэрэнгүй » 2016.11.18

Эзэнтэй онигоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

“Шинэ дэлхий” телевиз “11-р суваг” телевиз болно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо ил захидлаа гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.05

Арваннэгдүгээр сараас ТҮЦ машин ашиглахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.26

Топ модель Х.Бадамгэрэлийг баярлуулахын тулд "хонож ажиллажээ"

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26