“Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог”

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Эрүүл ахуйч Ц.Цэнд-Аюуштай тоос, тоосонцор нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.

-Сүүлийн үед тоосны харшилтэй хүмүүс ихсэх боллоо.  Тоос, тоосонцор нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?

 -Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол мэдээж эрүүл мэнд шүү дээ. Өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанаас үүдэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд бий болж байна.  Үүний нэг нь тоос, тоосонцор. Жишээлбэл, ажлын байранд үүссэн тоос нь агаарын хөдөлгөөнөөр тархаж хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ихэнх төрлийн тоос харьцангуй хор хөнөөл багатай байдаг ч зарим тоос амьсгалын замыг цочроох үйлчилгээ үзүүлдэг.

-Тоосонцорын агаар мандал дахь агууламжийн зөвшөөрөгдсөн хэмжээ хэд орчим байдаг вэ?

-Эрүүл ахуйн стандартуудад тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээг ширхэгийн хэмжээнээс хамааруулан тогтоодог. Монгол улсын хөдөлмөрийн эрүүл ахуйн MNS 4990:2015 стандартад 1%-иас бага цахиур агуулсан нийт тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээ 10 мг/мнарийн ширхэгтэй тоосных 3 мг/мгэж тогтоосон байдаг.

-Тоосыг нарийн ширхэгтэй, том ширхэгтэй гэж 2 ялгадаг гэсэн.  Үүний ялгааг хэлж өгнө үү?

-Тоосонцрын ширхэгийн голч нь 2.5 микроноос бага хэмжээтэй байвал нарийн түүнээс бага хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор буюу PM10 гэдэг. Агаар мандалд буй хийн болон шингэн төлөвийн тоосонцрын диаметрээс хамаарч тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй байдаг. РМ 2.5 мкм буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь уушгин дахь цусны эргэлтийн агаар солилцдог гүн хэсэгт тогтох аюултай. Тиймээс 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.

-Тоосны бүтцэд хортой химийн элемент агуулагддаг уу?

-Үйлдвэрийн тоосны төрлийг харгалзан органик ба органик бус гэж ангилна. Органик тоосыг дотор нь ургамлын, модны, гурилын, амьтаны гаралтай, органик бус тоосыг төмөрлөгийн, төмрийн, хөнгөн цагааны, цахиурын, цементийн гэж ангилна. Эдгээр тоосны найрлагад цахиур, хартугалга, мангани, фтор мэтийн элементүүд агуулагддаг ба эдгээр нь архаг хордлого үүсгэнэ.

-Тоосны дэгдэлт ямар улиралд илүү нэмэгддэг вэ?

-Хүйтний улиралд агаарын бохирдлын голлох эх үүсвэр болж байна. Энэ үед нүүрсний дутуу шаталтын улмаас үүсэж байгаа хүхэрлэг хийн агууламжийн хэмжээ ихэсдэг. Мөн нүүрсний шаталтаас гарч буй тоос, тоосонцор өвлийн гурван сар нэмэгддэг. Үүнийг дагаж амьсгалын замаар дамжих халдвар ихсэх нь бий.

-Тоос, тоосонцор үүсэх эх үүсвэрийг нэрлэнэ үү?

-  Уул уурхай

-  Цахилгаан станцууд

-  Баригдаж буй барилга, байгууламжууд

-  Металлургийн үйлдвэр

-  Төмөрлөгийн үйлдвэр

-  Тоосго, цемент, блокны үйлдвэрүүд

-  Элс, хайрганы орд газрууд

-  Хучилтгүй зам

-  Хүнд даацын машин, механизм

-  Халаатын зуухнууд гэх мэт

-Тоос, тоосонцроос үүдэж хүний биеийн ямар эрхтэн хамгийн түрүүнд өвчлөлд өртөх магадлалтай вэ?

-Хүний биед агаараас орсон тоос, мананцар, уур, давирхайлаг бодисын том ширхэгтэй нь эхлээд амьсгалын дээд замын эрхтэн хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн үс, намираа хучуур эдэд баригдан дээрх эрхтэнүүд цэр, нустай хамт гадагш гаргадаг. Нарийн ширхэглэгт тоосонцор механик хольцууд нь хамар, төвөнх, гуурсан нь хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин орж, уушгины цулцан гуурсан хоолойн нарийн хэсгүүдэд гүнзгий нэвтрэн орж, цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэж уушгины дотоод гадаргуугийн талбайг багасгадаг.  Мөн нарийн ширхэглэгт тоосонцорууд нь гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушги мөгөөрсөн хоолойн үрэвсэлт (уушгины хатгалгаа, бронхит гэх мэт) өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

-“Хөдөлмөрийн аюулгүй  байдал эрүүл мэндийн төв”-ийн өвчтөнүүдийн судалгаанд тоос, тоосонцроос үүдсэн өвчлөлтэй хүмүүс хэр байна вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн  2010-2016 оны статистик судалгаагаар нийт 9907 тохиолдол бүртгэгдэж, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр мэргэжлийн өвчин тогтоогдож, хөдөлмөр зохцуулалт хийгэсэн байна. Үүнээс тоостой холбоотой өвчлөл нь 3981 тохиолдол буюу 40.2% /гуурсан хоолойн архаг үсэвсэл буюу тоосжилт болон хордлогын шалтгаант J68/-ийг эзлэж байна.

-Ер нь ажлын байранд тоос, тоосонцрын өвчлөлд өртөхгүйн тулд урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

Тоос, тоосонцрын нөлөөллөөс ажилчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг ойлгуулах, ажлын байранд эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйл хэвшүүлэх, эрүүл ажлын байр, эрүүл ажилтан бий болгох шаардлага зайлшгүй тулгарч байна. Ажлын байрны эрсдэлт хүчин зүйлийг хэмжих, үнэлэх, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажил нь хөдөлмөрийн эрүүл ахуйч, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн бидний өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болдог.

2017.10.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, Та бүхнийг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.28

Зээлийн хүүг бууруулах санаачилгад Төвбанк нэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.21

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

БНСУ-руу ирэх сарын 1-нээс визтэй зорчихоор боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарт доромжлуулаад байгаа Ж.Цолмон гэгч хэн бэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.02.26

Баянзүрх дүүрэгт нүүрээ барсан нэр дэвшигч хэн бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” семинарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.01