Даварсан “МИН ТРАНС” компанитай хариуцлага тооцсон төрийн байгууллага буруутан болох уу?


Жолооч, зорчигчдын эрх ашгийг уландаа гишгэсэн   “МИН ТРАНС” компанийн удирдлагуудад хариуцлага тооц!

Хуулийн хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байвал хариуцлага тооцдог байх нь зүй ёсны асуудал. Тиймээс ч хариуцлагагүй үйлдэл гаргасан байгууллага хийгээд иргэдэд хуульд нийцсэн арга хэмжээ авах нь төрийн байгууллагын үүрэг юм. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан ажиллаж байсан “МИН ТРАНС”  компани нь гэрээ болон Авто тээврийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн учраас, төрийн байгууллагын зүгээс гэрээг цуцалжээ. Гэтэл тус компанийн зүгээс өөрсдийнхөө эрх ашгийг зөрчлөө хэмээн чарлаж байгаа юм. Тээврийн салбарт хариуцлагыг чанд мөрдөхгүй бол ард нь  эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул тулгарч байдаг.

Тиймээс ч хариуцлага бас дахин хариуцлагыг энэ салбарынхан хамгийн түрүүнд анхаарах ёстой юм. Гэтэл зорчигчдын амь нас, эрүүл мэндэд аюул, эрсдэл дагуулж болзошгүй үйлдлүүдийг удаа дараа гаргасан “МИН ТРАНС”  компанийнхан өөрсдийгөө өмөөрөн ярьцгааж, төрийн байгууллагын шийдвэрийг  үл хэрэгсэж буй нь харамсалтай.

Хэрэвзээ “МИН ТРАНС”  компанийн жолооч нар хурд хэтрүүлэх, зорчигчдыг билет бичүүлэхгүй  хууль бусаар тээвэрлэх,  хүмүүсийн ачааг хольж солих, зориулалтын бус газарт ачаа ачих, цаг хугацаандаа гаралгүй чирэгдэл учруулах,  зорчигч тээвэрлэх явцдаа эвдрэл гэмтэл их гаргах зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж иргэдийг хохироогоогүй байсан бол төрийн байгууллага тэдэнтэй хариуцлага нэхэж, гэрээг цуцлахгүй байсан шүү дээ.

Авто тээврийн үндэсний төвтэй гэрээтэй ажилладаг  аж ахуйн нэгжүүдээс  хамгийн олон зөрчил гаргасан компани бол  “МИН ТРАНС”  компани юм. Тус  компанийн удирдлагууд харилцааны соёлгүй,  жолооч нараасаа маш их татвар авдаг, техникийн бүрэн бүтэн байдалд нь огт хяналт тавьдаггүй юм билээ. Тиймээс ч жолооч нар нь  татварын дарамтаасаа болж хулгайгаар хүн тээвэрлэдэг нь  тодорхой болсон зүйл. Тэгэхээр тээврийн компаниа удирдаж чадахгүй, жолооч, ажилчиддаа дарамт үзүүлж, улмаар иргэдийг хохироосон үйлдлийг тус компаниас удаа дараа гаргаж өдийг хүрчээ.

Тэгчихээд бас болоогүй хэдэн жолооч нартаа заавар зөвлөгөө өгөн төрийн байгууллагын шийдвэрийн эсрэг жагсаал хийлгээд амжсан. Жолооч нарын ард тэдний амьдрал байгаа гэж тэд хэлнэ лээ. Мэдээж тэрийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ нийтийн тээврийн салбарын үйлчилгээ мянга мянган хүний эрдэнэт амь настай холбоотой. Тиймээс ч Авто тээврийн үндэсний төв гэж төрийн байгууллага нэг компанийн эрх ашгаас иргэд зорчигчдын эрх ашгийг дээр тавьж үзэх нь зүй ёсны асуудал юм аа. Элдэв янзаар улстөржүүлэлгүйгээр иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах ёстой салбар бол тээврийн салбар шүү дээ.

Авто тээврийн үндэсний төв нь “МИН ТРАНС”  компанитай байгуулсан гэрээг чухам яагаад цуцлах болсон үндэслэлээ тодорхой илэрхийлсэн байна лээ. Харин  “МИН ТРАНС”  компанийн удирдлагууд бол өөрсдөдөө хир халдаахгүй байгаа юм. Уг нь эхлээд гэрээ болон хуулийн дагуу найдвартай үйлчилгээг иргэдэд үзүүлчихсэн бол өдийд “МИН ТРАНС” –ынхан ийм зүйл ярихгүй байх байлаа. Ерөөс тус компанийн удирдлагууд эхлээд хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ ухамсарласан байх ёстой байв.

Тэгэхээр ийм нэг хариуцлагагүй байгууллага тээврийн салбарт олон жил зоргоороо аашилж, даварч өдийг хүрчээ. Авто тээврийн үндэсний төв гэж байгууллага өөрийн эрх үүргийн хүрээнд тус байгууллагад хариуцлага тооцон, гэрээ цуцалсан биш буруутан болж чичлүүлж байгаа аж. Гэсэн ч даварсан  “МИН ТРАНС” компанитай  хариуцлага тооцож чадсан нь сайн хэрэг юм.

2017.10.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчид дэлхийд гарч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ерөнхий сайд Жембориг дэмжиж захирамж гаргав

...

Дэлгэрэнгүй » 2017.04.19

Монгол хүнийг ойлгоход амархан

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

УИХ-ын гишүүн А.Бакей гавьяат эдийн засагч болов

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

ОБЕГ-ын хандивын дансанд 491 сая төгрөг цуглараад байна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Н.Энхбаярт "барьцаалагдсан" Шударга ёсынхон

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Сайн дурын уран сайханчид

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06