У.Хүрэлсүхэд гомдогсод Т.Аюурсайхан, Н.Учрал, Ж.Энхбаяр нараар хүрээгээ тэлж эхэллээ

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар батламжлагдсаны дараа чуулганы хуралдаанд суугаагүй МАН-ын 28 гишүүн хэвлэлийн бага хурал зарлаж, энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "МАН ард түмний өмнө хариуцлага хүлээсэн. Тиймээс асуудлаа дотроо ярих ёстой. АН-ын гишүүдтэй нийлж, Засгийн газраа огцруулсан. Одоо зөвшилцөх байлгүй дээ гэтэл шууд санал хураачихлаа. Энэ асуудалд маш эгдүүцэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэхээр хариулт байхгүй. Өнөөдөр чуулган дээр амь насаа алдахаас  айхгүй байна гэж ярьж байна. Хэн хэнийхээ амь насанд  хүрэх гээд байгаа юм бэ. 65 дотроо учраа олчиход л болоо. Энэ бүхнээс харахад эв нэгдлийг хангаж чадахгүй. Улам хурцдуулах юм байна гэж харж байна" хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл Ө.Энхтүвшингийн хүсэж байсанчлан шинэ Ерөнхий сайд “65-ын бүдүүн бүлэг”-тэйгээ учраа олж, М.Энхболдын фракцтай тохиролцох алхамыг эхлүүлсэн байж магадгүй байна.Тодруулбал, У.Хүрэлсүх нэг сарын настай Засгийн газар байгуулж огцрохгүйн тулд Ардын нам дахь М.Энхболдын фракцийн 31 гишүүнтэй тохирч тэдний төлөөллийг Засгийн газартаа багтаан, эв нэдлийг хангаж ажиллая гэдэг буултыг эцсийн байдлаар хийгээд байгаа аж.

Харамсалтай нь У.Хүрэлсүхийн энэ мэт алхам Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан МАН-ын 33 гишүүнд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой. Учир нь М.Энхболдын фракцийг төлөөлж Д.Хаянхярваа, Ө.Энхтүвшин, О.Содбилэг, Ц.Цогзолмаа нарыг засагт сайдаар оруулах нууц тохироог өнгөрсөн баасан гарагт хийснийг МАН-ын Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нар олж мэдээд эрс эсэргүүцэж, гомдоллоод эхэлсэн сурагтай.

Тэдний зүгээс энэ удаагийн Засгийн газарт багтаж ажиллах сайд нарын жагсаалтад бичигдэж байсан ч энэ удаа Засагт орж ажиллахаас татгалзсан төдийгүй “Зарчмаасаа ухарч М.Энхболд нартай үгсэн хуйвалдаж, Засгийн газраа байгуулах гэж байгааг дэмжихгүй” гэдэг байр суурин дээр нэгдэж Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлэхээр зэхэж байгаа юм байна.

Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсролын сайдад нэр нь яригдаж байсан Н.Учрал гишүүнд тус яамыг өгөхгүй, М.Энхболдын фракцид энэ яамыг өгнө гэснээс үүдэж У.Хүрэлсүхэд гомдогсдын хүрээ энэ мэтээр цаашид улам бүр өргөжин тэлж болзошгүй талаар эх сурвалж өгүүллээ.

Б.Саруул

2017.10.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Дэд сайдуудыг цомхтгож 7 сар ажиллах мөнгийг нь хэмнээд 6 сарын тэтгэмж өгөх нь зөв үү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.13

Ховдчууд Д.Батцогтод санал өгсөн үү, Н.Энхбаярт өгсөн үү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Утааны хор уршиг бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.24

Жүжигчин Алтансүх таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04

Т.Даваасүрэн агсаны гэргий Д.Амаржаргал : Тэнгэрт байгаа ханийн минь хүсэл одоо л биеллээ олж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2016.11.15

”Гацуурт” компаний захирал Л.Чинбат, яруу найрагч Б.Лхагвасүрэн нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай БОАЖ-ын Сайдын тушаал гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Шилдэг 12 баг “C” зэрэглэлийн УАШТ-д оролцох эрхээ авлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.09.28