Г.Билгүүн: Амьдралын шинэ хэв маягт тохирсон шинэ стандарт л хэрэгтэй


“Монсертф” компанийн Ерөнхий захирал Ганболдын Билгүүнтэй ярилцлаа. Эрч хүчтэй, эрмэлзэл дүүрэн энэ залуугийн ярилцлагаас улс орны хөгжлийн нэгэн гарцыг харах болно.

-Та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны аудитор. Энэ талаар дэлгэрүүлээч?

-Би Германы MD.H их сургуулийг төгссөөд, босго өндөртэй Лондон, Сингапур, Хятад улс орнуудад тусгай мэргэшлийн шалгуур шалгалтыг давж тэнцсэний дүнд олон улсын аудитороор ажиллах эрхтэй болсон.

-Чухам яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Стандарт, норм гэдэг нь амар тайван амьдралын үндсэн баталгаа юм байна гэдгийг ухаарсаны үндсэн дээр шийдсэн хэрэг. Би ээж аавыгаа дагаад Германд өсвөр наснаасаа хойш амьдрах болсон. Тэнд дунд сургууль, бакалавр, магистрын зэрэг автлаа байсан. Тэгээд адилхан хоёр улс атлаа яагаад ийм ялгаатай, учир юунд байгааг өөрөөсөө асуудаг байлаа. Асуултынхаа хариуг ч олсон.

-Хүнд ажлын гараа гэдэг чухал зүйл байдаг л даа. Төгсч ирээд хаанаас гараагаа эхэлж байв.

-УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ-аас хэрэгжүүлсэн “Зөгийн үүр” хөтөлбөрийг хариуцаж, улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын гадаад харилцааны мэргэжилтэн, албаны дарга, чанарын менежер, тамгын газрын дарга, Европын холбооны стандартчиллын төслийн захирлаар ажиллаж байсан. Салбараасаа л ажлын амтыг үзэж, бүгдийг эхэлсэн, цаашид ч хүчин зүтгэсээр л явах биз ээ.

-Та “Монсертф” компаний тухайд?

-2016 онд байгуулагдсан  залуу компани ч гэлээ өнгөрсөн хугацаанд бид  дэлхийд данстай “Анка Глобал”, “Афнор”, “UICC”, “GIC” зэрэг таван байгууллагыг Монголдоо төлөөлөх бүрэн эрхтэй болсон. Манайх чанарын менежменттэй холбоотой баталгаажуулалт хийх, стандартын талаарх сургалт зохион байгуулах, байгууллагуудад олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх, улмаар хэрхэн яаж тэрийгээ хэрэгжүүлэх зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Бид Монголынхоо зах зээлийн тодорхой хувийг эзэлж байгаа ч, энэ дүн чамлалттай. Учир нь манайд гадныхан илүү гэх сэтгэхүйгээр ялгаагүй үйлчилгээг өндөр үнээр хамаг зардлыг нь даан байж гадны мэргэжилтнүүдийг авчирдаг. Үнэндээ стандартын цаана тоо хэмжээ байдаг болохоос хэн нэгнээс хамаардаг субьектив хүчин зүйл биш юм.

-Ер нь стандарт гэж яг юуг хэлээд байна вэ, үүнийг энгийнээр тайлбарлаж болох уу. Улсууд бол стандарт гэхээр их төвөгшөөх маягтай ойлгоод байдаг.

-Стандарт бол энгийнээр хэлэхэд амьдралын баталгаа л юм. Жишээ нь, барилга дээрээс төмөр, тоосго чулуу унаж хүний аминд хүрнэ. Автобуснууд өөр хоорондоо уралдаж осол гаргана. Цэцэрлэг, сургуульд хоол ундны хордлого гарах нь улам их болж байна. Өнөөдөр хотын хаана ч явсан эмх замбараагүй байдал ноёрхсон байдалтай, олон нийт буруутанг хайж олохыг төр засгаас шаардаж байна. Гэтэл энэ бүх эмх замбараагүй байдал мэдээж хувь хүн, дарга цэргээс хамаарах авч яг үнэндээ үйлдлийн төрх, бидний хэвшил ямар байх ёстойг тогтоож стандартжуулсан бодлого байхгүй байгаагаас шууд хамаарч байгаа юм. Хүмүүс МХЕГ болон түүний байцаагчдийг ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилдэг гэвч үнэндээ тэдний мөрдүүлж байгаа стандарт нь хуучирсан буюу өнөө цаг үеийн шаардлагад нийцэхээ больсон стандартыг мөрдүүлэх гэж хичээж байгаа хүмүүс юм. Гэтэл өнөөдөр Монгол улс өнөөдөр социализмын үеийн ЗХУ-аас хуулбарлаж авсан ГОСТ стандартынхаа 70%-ийг одоо хүртэл хэрэглэж байна. Та бүхэн бодоод үз л дээ 1980-аад онд хэрэглэж байсан технологи, амьдралын хэв маяг хэдэн ч удаа өөрчлөгдөв, хэд ч хувирав. Тийм учраас л бидний амьдрал баталгаагүй, эмх замбараагүй болчихсоны энгийн шалтгаан нь юм. Хамгийн энгийн нэг жишээ л гэхэд орон сууцанд амьдарч байгаа айлууд яг хэдэн метр талбайд оршин сууж байгаагаа мэдэхгүй шахам байна. Барилгын компани нэг хэмжээ, СӨх нэг өөр, халаалт нэг өөрөөр тооцоод төлбөр аваад байх тохиолдол энгийн мэт болж. Уг нь стандартаа тодорхой болгоод мөрдөөд явчихвал ийм, ийм асуудлууд гарахгүй ёстой нөгөө “Зүлгэн дээрээ гэрээ бариад зүгээр сайхан” амьдарч болох гээд байгаа юм.

-Бид юу хийх ёстой юм бэ?

-Эдүгээ манай улсад 6030 төрлийн үндэсний стандарт мөрдөгдөж байна. Харин олон улсад 45000 бий. Энэ тоо нь техник технологийн хурдацтай хөл нийлүүлэн алхаж чадахгүй, зохицуулагдаагүй юмс байсаар байгаагийн нэг тод жишээ юм. Нөгөөтэйгүүр, хуучин нийгмийн стандартууд шинэ нийгэмд үйлчилж чадаж байгааг анхаарах цаг болсныг хэлж байгаа юм. Мөн иргэдийн алдаа, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй болгочихвол нийтээрээ мөрдөх болно.

-Бид одоо яаж энэ хаягдсан салбарыг шинэ түвшинд гаргах уу?

-Цаг алдалгүй тогтолцоогоо олон улсын системийн дагуу зоригтой өөрчлөх шаардалагатай байна. Ингэснээр, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт бугшсан олон асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж чадах юм. Жишээ нь, олон улсын стандартад нийцүүлж чадвал монгол малын махыг экспортлох тушаа үгүй болох юм. Ингэснээр эдийн засагт чамгүй дэмжлэг үзүүлж чадах юм. Манай монгол компаниуд чамгүй сайн бүтээгдэхүүн өнөөдөр гаргаж байна. Тэгтэл стандартын асуудал чөдөр тушаа болсоор. Иймд, MNS стандартыг сайтар боловсруулж олон улсын ISO стандарт болгож батлуулж дэлхийн зах зээлд гарах ганц л гарц бий. Ингэснээр, чацаргана, ноос ноолуураас авахуулаад олон бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр чөлөөтэй нэвтэрч, өрсөлдөх боломж нээгдэнэ. Тэгтэл, 160 оронд батлагдаад шалгараад ирсэн стандартыг авчихын оронд хэлэлцэх нэрийн дор асар их цаг алдаж байна. Мөн орчуулга хийх явц асар их цаг авч байна. Энэ бол Монголд стандартыг тогтоодог мэргэжлийн байгууллагын хувьд эмгэнэлтэй дүр зураг. Уг нь энэ салбарын хөгжил бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр, суурь нь юм.

Дотоодын мэргэшсэн боловсон хүчнээ ашиглаж, хөгжүүлж явбал,алс хэтдээ хэрэгтэй зүйл юм. Одоогийн байдлаар, зөвхөн менежментийн тогтолцооны стандарт малгай дор бид жил болгон 2 сая ам.доллар гадагшаа алдаж байна. Бүтээгдэхүүний баталгаажуулалтын тухайд бүр ч илүү тоо гарна. Энэ бүх мөнгө Монгол Улсад татвар болж, монгол аудиторуудад ажлын байр цалин болж болох боломж бий, гарц байна гэдгийг МонСертф компани харуулж чадаж байна гэж би хэлнэ. Бид Бодь даатгал, Блүүмберг, Вагнер Ази, ЧММ гэсэн үндэсний томоохон компаниудыг олон улсын хэмжээнд үнэлж баталгаажуулж, гэрчилгээжүүлээд байгаа.

Бид чадна, энэ бол зөвхөн цаг хугацааны асуудалт гэдэгт би итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа.

 

 Н.БАЯР

Medee.mn

2017.10.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” тоглолт болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

БОАЖ-ЫН сайд Н.Цэрэнбат тамгаа гардлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Улстөржсөн зээлийн золиос нь Хөгжлийн банк болох учиргүй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Азийн тогтвортой өсөлт, тулгарч буй сорилтууд

...

Дэлгэрэнгүй » 2017.10.19

“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” тоглолт болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

БОАЖ-ЫН сайд Н.Цэрэнбат тамгаа гардлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Сайн контентийг хэрхэн бүтээх вэ? сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.29

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

А.Цэрэнсодном: Иргэн Б-д хариуцлага хүлээлгэхээр,шүүхэд дүгнэлт бичин хүргүүлээд байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.25

Уяачдад Монгол Улсын хууль үйлчлэхгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Э.Сумъяа допингийн шинжилгээнд бүдэрч Олимпын эрхээ алдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.12

Ерөнхийлөгч VS З.Баянсэлэнгийн зүтгэл

...

Дэлгэрэнгүй » 2015.09.16