Ө.Энхтүвшин: У.Хүрэлсүхэд эв нэгдлийг яаж хангаж ажиллах юм гэдэгт хариулт алга

УИХ-ын зарим гишүүд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тодруулбал, Засгийн газрыг огцруулах гарын үсэг зураагүй гишүүд мэдээлэлд оролцсон юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "МАН ард түмний өмнө хариуцлага хүлээсэн. Тиймээс асуудлаа дотроо ярих ёстой. АН-ын гишүүдтэй нийлж, Засгийн газраа огцруулсан. Одоо зөвшилцөх байлгүй дээ гэтэл шууд санал хураачихлаа. Энэ асуудалд маш эгдүүцэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэхээр хариулт байхгүй. Өнөөдөр чуулган дээр амь насаа алдахаас  айхгүй байна гэж ярьж байна. Хэн хэнийхээ амь насанд  хүрэх гээд байгаа юм бэ. 65 дотроо учраа олчиход л болоо. Энэ бүхнээс харахад эв нэгдлийг хангаж чадахгүй. Улам хурцдуулах юм байна гэж харж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "МАН-ын 30-аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. МАН-ын бүлэг хуралдаад эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлсэн. Одоо МАН-ын зангидаж явах асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй. Ойлголцох байх гэж бодож байна"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "МУ-ын 30 дахь Ерөнхий сайдыг томилох үеэр нэг зүйл маш тодорхой боллоо. Энэ парламентад сөрөг хүчин цөөнх гэж байхгүй юм байна. Өнөөдөр чуулганд АН-ын 8 гишүүн нийлж Ерөнхий сайдыг томиллоо. Албан ёсны сөрөг хүчингүй болж. Уг нь парламентийн засаглалтай оронд сөрөг хүчин заавал байх ёстой. Тэгэж байж олонх болсон хүмүүсийн шийдвэрт хяналт тавьж, зөв шийдвэр гаргуулах ёстой. Гэтэл сөрөг хүчин алга байна"

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-МАН хоёр хуваагдчихлаа гэж харж байна?

-Ер нь бол талцал байна. Түүнийг нуугаад яахав. Үүнийг л МУ-ын Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангаж ажиллах ёстой.

-Та бүхний зүгээс Засгийн газарт сайд нараа оруулах гээд тохиролцож чадахгүй байна гээд байгаа?

-Тийм зүйл байхгүй. Зүгээр л ямар зарчмаар ажиллах юм. Яаж эв нэгдлийг хангах юм гэдэг асуудлыг л тавьж байгаа. 31 гишүүн өөр газар хуралдаад л, 32 тусдаа хуралдаад  байгааг нэгтгэж, 65-уулаа хуралддаг баймаар байна. Бид бол ойлголцоё л гээд байгаа.

-Хоёр хуваагдсан МАН-аас алийг нь эх орны язгуур эрх ашиг хамгаална гэж харах юм бэ?

-Яг энэ асуудлыг л бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавиад байна.

-Амь настай холбоотой асуудлыг ярилаа. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Анх удаа л чуулганы хуралдаанд амь настай холбоотой асуудал сонсож байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Ерөнхий сайдын амь насанд халдах тохиолдол огт гарч байгаагүй. Одоогийн байдлаар 65 гишүүн маань нэг нэгнийхээ амь насанд хүрчих хэмжээнд талцаж муудалцаагүй. Ямар учраас ийм зүйл ярьсныг Ерөнхий сайдаас өөрөөс нь асуух хэрэгтэй.

Б.Чимэг

2017.10.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Ноолуурын зах зээлээ хамгаалах ниргэсэн хойно нь хашгирсан бодлого

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Энэ 4-р сарын 28-нд Монголын генералын өдөр тохионо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“The Boss” тоглолт болоход НЭГ хоног ү

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“The Boss” тоглолт болоход НЭГ хоног ү

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Ноолуурын зах зээлээ хамгаалах ниргэсэн хойно нь хашгирсан бодлого

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Иргэдийнхээ эрүүл мэндээр улс төр хийхээ хэзээ болих вэ Ерөнхий сайд аа !!!

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

Н.Энхбаярт "барьцаалагдсан" Шударга ёсынхон

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна

...

Дэлгэрэнгүй » 2018.02.06

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат жүжигчин Г.Ундармаад талархал илэрхийллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.31

Төсвийн тодотгол болон ОУВС-ийн талаарх УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.17