Олон жилийн түүхийг харуулсан, түүхт олон машины парад анх удаа зохион байгуулагдлаа


Монгол улсын шилдэг аж ахуй нэгж “Алтан жолоо групп” ХХК-ийн 25 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ. Ойн баяртаа зориулан “Алтан жолоо”-гийнхон олон өвөрмөц арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь тус компанийн ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор автомашины парад байв. Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 30-нд олон жилийн турш сонирхон цуглуулсан автомашинууд хотын төвд зочилж, автомашин сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татсан юм.

“Алтан жолоо импекс”, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” ХХК-ийн байрнаас хөдөлсөн автомашины парад Баруун 4 зам-Сүхбаатарын талбай, Үндэсний соёл, амралтын хүрээлэн гэсэн маршрутаар аялав.

Парадад 1930-аад оноос эхлэх зам  тээврийн түүхийг илтгэсэн, тээврийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, нандин дахин давтагдашгүй загвартай автомашинууд монголд анх удаа жагссан юм.

Үе үеийн автомашины хэрэглээ, соёлыг харуулсан машины цуглуулга, үзэсгэлэнд маршал Х.Чойбалсангийн үед унаж хэрэглэж байсан ГАЗ-М1, ГАЗ-М1 Пикап болон Ю.Цэдэнбал агсны хөлөглөж байсан, 220 морины хүчин чадалтай, 60 литрийн түлшний багтаамжтай ГАЗ үйлдвэрийн Чайка ГАЗ-13 машин багтсан байв. Мөн тав тухыг бүрдүүлж, дээд зэрэглэлийг эрхэмлэсэн төмөр хүлэг ГАЗ-21, ГАЗ-12, ГАЗ-2401 болон ачааны ЗИЛ 130 зэрэг 20 гаруй маркийн машин багтсан нь олны харааг булааж байлаа. Мэдээж түүний энэ ховор нандин цуглуулгыг үзэх боломж тэр бүр олдоод байхгүй. Тиймдээ ч уг парадыг зорин ирж буй олны хөл тасрахгүй байсан билээ.

Мөн “Алтан жолоо” группийн охин компани болох  “Алтан жолоо импекс” компани энэхүү парад, автомашины үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачуудад зориулан импортолдог Julie’s брэндийн дээжээс бэлэглэж, урлагийн тоглолт, сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулсан юм.

2017.10.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Хавдартайгаа хэвээр хардсаар байх уу ???

...

Дэлгэрэнгүй » 2018.07.31

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Мал бүхий айл өрхүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.03

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Ардчилсан намын шаардлагын хариуг өгөв

...

Дэлгэрэнгүй » 2018.02.01

Хамгийн найдвартай хаалгыг “Эльбор”-оос

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Булган аймагт үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

“Атар-Өргөө” ХК хэрэглэгчдийг үл тоомсорлож байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” семинарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

С.Баяр vs Ж.Батзандан

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Дэвтэртээ таван хошуутай дэлхийн аварга хүү

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

З.Энхболд: Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19