БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ


БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон газар, хэлтсийн дарга нар БОАЖЯ-нд ажиллаж байгаад өндөр ахмад насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Ахмадуудыг төлөөлж Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Юуны түрүүнд жил бүр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг тогтоогоод байгаа Д.Оюунхоролдоо нийт ахмадуулынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Засгийн газрыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох гэж байна. Гэсэн ч таныг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Бидэнтэй байнга эргэх холбоотой байдаг яамныхандаа баярлалаа” хэмээсэн юм.

 

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол ахмадууддаа хандан хэлсэн үгэндээ “Ахмадуудынхаа үгийн сонсно гэдэг ямарваа нэгэн алдаа гаргахаас урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Энэ ч утгаараа манай яамныхан ахмадуудтайгаа байнга холбоотой байж, хамтарч ажилласаар ирсэн. Энэ хүрээнд яамны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нас барсан 3 ахмадын ар гэрт тус бүр таван зуун мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олголоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ахмадын зөвлөх үйлчилгээ”-г бий болгох ажлын хүрээнд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахмадуудтай хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх тухай” 6 бүлэг 19 заалттай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү гэрээний дагуу тус яамны зарим ахмад ажилтанаар зөвлөх үйлчилгээний ажил хийлгэж байна. Тухайлбал, Загийг түлшинд хэрэглэхээс хамгаалж, түлшийг орлуулах, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн Богд суманд 1 га газарт түргэн ургадаг мод тарих туршилтын ажил, Монгол улсын хил дамнасан ТХГН-ийн талаар судалгаа, Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах үндэслэл боловсруулах ажил, Дүйцүүлэн хамгаалалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал, “Монгол орны ойн нэвтэрхий толь” бүтээх ажил, “UNREDD төслийн оролцогч талууд” төслийн гүйцэтгэгч, Ногоон хэрэм төслөөр хийсэн ойжуулалтын ажлыг хүлээн авах ажил оролцуулсан зэрэг ажлуудыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төслийн санхүүжилтээр хийж гүйцэтгүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банк, японы ядуурлыг бууруулах сан, олон улсын намгийн байгууллагаас хэрэгжүүлсэн “Монгол орны хүлэр намгийн стратегийн төлөвлөгөө” сэдэвт төслийн зөвлөх болон яамны 30 жилийн  номыг эмхэтгэн бичих ажлуудыг яамны ахмад 10 гаруй ажилтнуудыг хамруулан зөвлөх үйлчилгээгээр хийлгэж байна. Цаашид ч ахмад ажилтны арвин туршлага, дадал, ур чадварыг ашиглан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр олон ажлуудыг гэрээний үндсэн дээр хийлгэх зорилт тавьж ажиллана. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.

2017.10.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Африкийн тулаанчид Монгол ах дүү хоёртой “цусаа гартал” үзнэ гэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Ж.Хайрулла: Эх орны даалгавраар тархины мэс засалч болсо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Хулсны баавгай шинэхэн цасанд баярлан тоглож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

“Хорт утаат хөндий”- миний Улаанбаатар

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19