Мэндчилгээ

 

Улс орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, өнөөдрийн Монголыг бүтээсэн үе үеийн ахмад буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   

Ажил хүлээн авснаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар тэргүүлсэн Засгийн газрын хийсэн олон ажлуудын дунд азай буурлууддаа чиглэсэн ажил цөөнгүй бий. Нийгмийн захиалгаар буюу амьдралд тулгамдаад буй асуудлуудаа шийдвэрлүүлэхээр ахмадуудын зүгээс бидэнд тавьсан санал хүсэлтийн дагуу Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмадын хуулийг шинэчлэх асуудлыг тусгасан. Үүний дагуу бид өмнө байсан халамжийн бодлогыг голчилсон  “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-ийг бүрэн шинэчлэн найруулж, “Ахмад настны тухай хууль”-ийг УИХ-аар батлууллаа. Энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиараа ахмадууддаа хэрхэн яаж халамж хүртэх вэ гэхээс илүүтэйгээр ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, нийгмийн оролцооны асуудал буюу нийгмийн идэвхтэй байр сууриа хамгаалах, хөдөлмөр эрхлэх боломжуудыг шинээр нээж өглөө.

 Энэ хүрээнд бид ахмадууддаа анх удаа “Насны хишиг” олгодог боллоо. Эдийн засаг үргэлжлэн сайжрах хэрээр манай Засгийн газар нэг жилд “Насны хишиг” олгох давтамж, мөнгөн дүнг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Шинэчлэн батлагдсан хуулиар сум, хороо, баг, тосгонд "Ахмадын өргөө" байгуулах, ахмад настны хэрэгцээнд үндэслэн лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх, явуулын үйлчилгээ болон өдрийн үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асрах сувилах үйлчилгээ, хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, сайн дурын үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгон хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн ахмад настнуудын байнга тавьдаг хүсэлтийн нэг болох ахмадын кабинет, ахмад настны эмчтэй болох асуудлыг "Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулах"-аар хуульд тусгалаа.

Сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой ахмад настны тоо нэмэгдэж байна. Тиймээс "Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг жил бүр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл баталж, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан хэрэгжүүлэхээр хуульчилсны дагуу “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд олон зуун ахмадыг байнгын болон түр ажлын байраар хангалаа. Үүнд зориулж 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

Тэтгэвэр авагч иргэн өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах боломжийг бүрдүүлэв. Ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах боломжийг судалж, холбогдох банкуудтай уулзалт, хэлэлцээр хийсний үр дүнд боломжгүй гэгдээд байсан тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 3 хувиар буулгаж 15.0 хувь болголоо. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар 70,0 мянган тэтгэвэр авагч 57.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэйгээр аваад байна. Мөн богино хугацааны буюу 6 сар хүртэлх тэтгэврийн зээлийг бид ямар нэгэн хүү, шимтгэлгүйгээр ахмадууд, зорилтод бүлгийнхэндээ шууд олгож эхлэв. Ингэснээр ахмадууд маань өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн дарамтаас бага ч гэсэн чөлөөлөгдлөө.

Гэхдээ энэ нь манай Засгийн газрын зүгээс барьж буй гол бодлого биш. Эдгээр хөнгөлөлттэй зээл, тэтгэврээ урьдчилж авах  боломжууд нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалсан арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл бидний хэтийн зорилго нь ахмадуудаа зээл, тусламжаар амьдралаа залгуулах биш та бүхнийхээ амьдралд хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх юм. Энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх гэж буй “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийн хүрээнд бид тэтгэвэр тогтоох аргачлалыг улам боловсронгуй болгох бодлого  дэвшүүлэн тодорхой зүйл заалтуудыг тусгаад байна.  

Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжирч буйг харгалзан ахмадуудынхаа тэтгэврийг ирэх оноос тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх эхний алхмыг хийхээр болсныг дуулгахад таатай байна. Үүнд зориулж ирэх оны төсөвт 162,5 тэрбум төгрөг нэмж суулгах төсвийн төсөл боловсрууллаа.

Өнөөдрийн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, үр хүүхэд, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ариун цагаан хөдөлмөрөөрөө түүчээ болж ирсэн эрхэм ахмад, буурлуудаараа бид цаг үргэлж бахархан, хүндэлж, халамжлах нь хүний ёс, төрийн үүрэг билээ. Ахмад буурлууд та бүхний минь арван цагаан буян улам арвижиж, урт насалж, удаан жаргалыг хүсэн ерөөе.

 

        ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                                          Н.НОМТОЙБАЯР

2017.09.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Ноолуурын зах зээлээ хамгаалах ниргэсэн хойно нь хашгирсан бодлого

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Энэ 4-р сарын 28-нд Монголын генералын өдөр тохионо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“The Boss” тоглолт болоход НЭГ хоног ү

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“The Boss” тоглолт болоход НЭГ хоног ү

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Ноолуурын зах зээлээ хамгаалах ниргэсэн хойно нь хашгирсан бодлого

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Айл өрхийн 45 хувь нь энгийн, 55.5 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байна”

...

Дэлгэрэнгүй » 2015.09.10

Говийн уурхайнууд 100 хувь гүний ус ашиглаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

400 км зам туулж гэртээ очсон нохой

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Эрүүгийн хуулиар МАН завсарлага авлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

УИХ гишүүн С.Жавхлангийн талаар хэн юу хэлэв?

...

Дэлгэрэнгүй » 2016.07.21

Хотын дарга замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2017.08.21

УИХ-ын дарга З.Энхболд Жон Франкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

Төрийн банкны ”Харилцагч таныг сонсьё” аян Замын-Үүдэд зочиллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10