Өнөөдөр “Дэлхийн зүрхний өдөр” тохиож байна

 

Монголын төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байсаар байна. Дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд 17,5 сая хүн нас барж байна. Хамгийн өндөр хөгжилтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хамгийн хүртээмжтэй гэх АНУ-д 40 секунд тутамд 1 хүн тархины харвалт болж, 4 минут тутамд 1 хүн нас барж байна. Харин 42 секунд тутамд 1 хүн зүрхний шигдээс болж, 1 минут тутамд зүрхний өвчнөөр нас барж байна. 2030 он гэхэд энэ тоо 23 сая болж өснө гэсэн тооцоотой байна. Манай улсын хүн амын нас барсан гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна.  Гэвч сайхан мэдээ нь “Өдөр тутмын амьдралдаа цөөхөн энгийн үйлдэлдээ жаахан л өөрчлөлтийг хийхэд та энэ айхтар эмгэгээс сэргийлж чадна. Эхлээд та өөрийн эрсдэлт хүчин зүйлээ мэд. Ингэснээр та ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэйгээ тоол, дараа нь эмч дээрээ очоод энгийн хэдэн үзлэг хийлгэ. Мэдлэг бол хүч гэдгийг та санаарай. Та өөрийн эрч хүчээ хуваан энэ талаар бусдад хэлж, ойлгуулж чадвал өөрийгөө болон гэр бүлээ бусдыг та өөрчилж чадна. Та эрүүл хоол идэж зүрхээ цэнэглэ, дасгал хөдөлгөөн хийж зүрхээ хөдөлгө, жингээ бууруулж, тамхиа хаяж зүрхээ хайрла” хэмээн дэлхийн өдөр уриалж байна.  

Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалтын 62%, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49%-ийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. ДЭМБ-аас цагаасаа эрт зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн онцолж байна.  

Цусны даралт ихсэлт насжилттай холбоотой ч засаж болох эрсдэлт хүчин зүйл юм. Давсны зохистой хэрэглээг баримталж, өдөр тутам идэвхитэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээс татгалзах нь цусны даралт ихсэлтийг бууруулж боломж бүрдүүлнэ.

Улсын 3-р төв эмнэлэг, ХААН Банк сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны 2-р шатны үйл ажиллагаа эхэлсэн. 

1.    Өнөөдөр буюу 9 сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг. Энэ өдрөөр Сүхбаатарын талбай дээр “Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг ЭМЯ, улсын 3-р төв эмнэлэг, ХААН банк сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран зохион байгууж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна эмнэлгийн бус байгууллагуудыг хүн амын эрүүл мэндийн төлөө үйлст татан оролцуулахыг байнга уриалж байдаг. Бидний ач холбогдлоо өгөн тэмдэглэж байгаа Дэлхийн зүрхний өдрийн уриа “ЭРЧ ХҮЧЭЭ ХУВААЛЦАЯ” юм.

2.    Мөн энэ өдрөөр Баянгол дүүрэг, 4-р хороололд байрлах ХААН банкны Баруун Хүрээ тооцооны төвд цусны даралт хэмжих булангийн нээлт болно. ХААН банкаар үйлчлүүлэгчид даралтаа суурин автомат аппаратаар үнэгүй  хэмжүүлэх ба судалгаанд хамрагдах болно. 

3.    Хүн амын эрүүл мэндийн болоьсролд зориулсан сурталчилгааны материалаа жижигхэн зурган комик ном байдлаар гарган энэ өдрүүдэд тараах болно. Хөдөөний нэгэн энгийн сахйан эр хүнээр гол дүрээ хийсэн “бяцхан ном” маань энгийн хэлээр бичиж, тод будгаар будсан тул хүүхдээс аваад настан буурлууд хүртэл бүх л насныхан сонирхож уншина гэдэгт итгэлтэй байна. Хүн амын эрүүл мэндийн мэдлэгийг сонирхолтой байдлаар дээшлүүлнэ.   

4.    2-р шатны хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хариуцлагатай компанийн засаглалыг хөгжүүлэх зорилгоор ажилтан, албан хаагчдынхаа дунд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг, үзлэгийг зохион байгуулах уриалга, сурталчилгааны материалыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлнэ.

5.    Иргэд, харилцагчдын эрүүл, аюулгүй аж төрөх, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд “ЦУСНЫ ДАРАЛТАА МЭДЭЦГЭЭЕ” гэсэн сурталчилгааг олон нийтийн цахим сүлжээгээр явуулна.

6.    Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хандлага, дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 40-өөс дээш настай иргэд, харилцагчдын дунд цусны даралт ихсэлтийн эрт үеийн илрүүлгийг хийж, тархины харвалт, зүрхний шигдээс зүрхний дутагдлаас сэргийлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагаанд томоохон дэвшил гаргана. 

2017.09.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Х.Батжаргал: Нөхөрлөлүүд өөрсдийн хүчээр байгалиа хамгаалж чадаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.19

Дуучин Э.Болор-Уянга багачуудтай “партидав”

...

Дэлгэрэнгүй » 2017.12.29

Хүүхдийн тоглоомд агуулагдах химийн аюултай бодисуудыг тогтоожээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.06

Өмгөөлөгч нь эрх чөлөө, шударга ёсны хамгаалагч байх учиртай

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01

Арван жил зогсонги байдалд байсан 25 сая долларын төсөл хөдөлгөөнд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Гэрлэн дохио яагаад улаан, шар, ногоон өнгөтэй байдаг вэ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

“Сансар” сүлжээ дэлгүүр Олимп хотхонд шинэ салбараа нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Энэ сарын 15-ны өдөр айл өрхүүдийн халаалтыг өгөхөд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.07