“IPDCtalks” чуулган Монголд анх удаа


“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран энэ сарын 28-ны өдөр “IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа эх орондоо зохион байгуулж байна. ЮНЕСКО 2016 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд энэ жил дэлхий нийтээрээ хоёр дахь удаагаа тэмдэглэж байна. Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах, хүний суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай. Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээлэл хайх, мэдээлэл хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой юм. “IPDCtalks: Mongolia” чуулганаар сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдэх 30 эрхэм “Тогтвортой хөгжлийн зорилт” тус бүрийн биелэлтэд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор даван туулахад шаардлагатай шийдлүүдийн талаар илтгэл тавина. ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан “IPDCtalks” чуулганыг анх 2016 онд Парис хотод зохион байгуулжээ. Тус чуулган нь чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гол зорилготой. Олон улсад аль хэдийнэ танигдсан “TED-X” уулзалтын загвараар зохион байгуулагддаг энэ чуулган нь мэдээлэл олж авах түгээмэл эрхийг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоо түүний ач холбогдлыг ойлгуулах бөгөөд энэ нь эргээд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын биелэлтэд шууд нөлөөлөх шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх чухал ач холбогдолтой юм. Эргэн сануулахад, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы салбар хуралдаанаар "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрийг баталсан юм. Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох 17 үндсэн зорилго, 169 зорилтууд бүхий түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг билээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтэн М.Халиун, m.khaliun@unesco.mn ,

Глоб Интернэшнл төвийн Мэдээлэл, харилцаа холбооны ажилтан Ц.Мөнхжин, munkhjin@globeinter.org.mn

2017.09.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Итали улстай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Оромдож болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.26

Виктория Райдосын лекцийн “нууцаас”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.19

Маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”

...

Дэлгэрэнгүй » 2015.10.09

Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг ЦЭЦЭД ДАХИН гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24

Б.Түвшин: Нийслэлийн хөгжлийн чиглэл нь “ухаалаг засаглал”, “ухаалаг хот” юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Өршөөлийн хууль батлагдах үед гишүүд ”бөгс долоогч”, ”иргэдийн хардлагыг тайлагч” болж хувирав

...

Дэлгэрэнгүй » 2015.10.30

Б.Батхишиг: Хэн нэгнээр крандуулах, лифтэнд суухыг хүсээгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Зэсийн ханш эргэн сэргэлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Золбин нохой, муургүй хот болно

...

Дэлгэрэнгүй » 2016.09.08