Шинэ засаг хуучин засгийн алдааг давтах эрхгүй шүү


Нийгэм эдийн засгийн чамгүй бэрхшээл дунд эдийн засгийгсэргээх суурь үндэслэлээ гаргасан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан ньмаргаан дагуулсаар. Нэгэнт огцорсон Засгийн газрын зөв бурууг өнөөдөр шүүхээсээилүүтэй айсуй байгуулагдах шинэ Засгийн газарт анхаарал хандуулах нь зүйн хэрэгболжээ. Гэхдээ “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар чухам ямар учраасунах болов гэдгийг тунгааж, энэ алдааг давтахгүй байх нь юу юунаас чухал бизээ. Саяхан болж өндөрлөсөн МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдадзөвшөөрсөн. Тэгэхээр УИХ-ынчуулганы хуралдаанаар түүнийг авч хэлэлцэнэ. У.Хүрэлсүх ч бай өөр хэн нэгэн чбай  шинээр бүрэлдэх танхимынбүрэлдэхүүнд тун чамбай хандах хэрэгтэй. Мэргэжлийн бүрэлдэхүүн юу юунаас чухалбөгөөд ажлын дадлага туршлага, боловсрол, МАН хэмээх айлд хэрхэн зүтгэж ирсэнгээд олон талаас нь бодож байгуулах нь тулгамдсан асуудал мөн. Эдгээрээсилүүтэй анхаарах нэг зүйл нь нам доторхи бүлэглэл фракцийн тэнцвэрийгхадгалахгүй бол болохгүй гэдэг нь унасан засгийн алдаанаас харагдаж байна.Мэдээжийн хэрэг цагийн цагт хэл ам дагуулж байдаг “Давхар дээл”-ийн асуудалд чонцгой анхаарах хэрэгтэй. Давхар дээлтэй сайдууд Хууль тогтоох дээдбайгууллагынхаа дээр гараад суучихаар улс орны ажил урагшаа явдаггүйг бид олонжил харлаа.  


            Ж.Эрдэнэбатын Засгийнгазрын унасан хамгийн том шалтгаан нь нам доторхи бүлэг фракцийн тэнцвэрийгхадгалаагүй, ураг төрлийн гэмээр томилгоонууд явагдсан, мөнхүү МАН хэмээх айлынтөлөө зүтгэж байгаагүй, бараг хаалгаар нь шагайж үзээгүй эрхмүүд ч энэ танхимдбагтсан нь унах шалтгаан болсон гэдэгтэй маргах хэрэггүй. Үнэн хэрэгтээ Замтээвэр, Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуйн сайдууд МАН ын хаалгаар шагайжбайгаагүй шахам байж гэнэт тооноор орж ирээд хоймор суучихсан нь энэ намднасаараа зүтгэж, ялалт ялагдлын алинд ч хамт байсан хүмүүсийн бухимдлыг барсанбайж таарна. АН ч бай, МАН ч бай аль ч засаглалын үед ямар нэг эмнэлгийндаргаар ажиллаж байдаг хүн энэ танхимд сайдын суудалд суучихаар нам хэмээхнэгдлийн ч утга алдагдаж байгааг намын гишүүд удаа дараа ярьж байсан. Шуудханхэлэхэд МАН-ын дарга танил тал, ураг төрлийн гэмээр засаглал бүрдүүлсэн ньүнэн. Тэр ч бүү хэл “Уяачдын холбоонд Хөдөө аж ахуйн яамаа өгөх нь намын даргынзөв” хэмээх явган шог ч дэгдэж байсныг нуух аргагүй.

 

           Одоо шинээр байгуулагдахЗасгийн газар энэ мэт алдааг давтахгүй байх нь юу юунаас чухал болоод байна.Нийгэм эдийн засгийн таагүй байдал илааршаагүй бөгөөд тун удахгүй бид ихөрөөсөө төлж эхэлнэ. Эдийн засгийг сэргээх үндсэн нөхцөл нь Засгийн газрыгтогтвортой ажиллуулах явдал мөн үү гэвэл мөн. Айсуй байгуулагдах Засгийн газароновчтой баг бүрэлдэхүүнтэй байж сая нийгэм эдийн засагт эерэг дүн авчраадзогсохгүй ирэх 2020 оны сонгуулийн үр дүн ч өдгөө байгуулагдах Засгийн газартайихэд хамааралтай байж таарна. Өмнөх Засгийн газрынхаа алдааг давтсан, урагтөрлийн томилгоотой, “давхар дээл”-тэй, мэргэжлийн бус, фракц нэгдлүүдийн эрхашгийг хангаагүй Засгийн газар бол ахиад урт наслахгүй нь ойлгомжтой. Аливааулстөрийн хүчин дотор эв нэгдлийг ханган ажиллах нь амжилтын эх үндэс байдагбичигдээгүй хуультай. Жишээлэхэд, улстөрийн нам таван фракцтай гэж бодоходЗасгийн газарт энэ бүлэглэлээс шилэгдсэн нэг нэг хүн байх учиртай. Нам бол иймл эв нэгдлийн байгууллага. Нөгөө талаар ахмад дунд залуу үеийн гурвалсанбүрэлдэхүүнийг ч аль нэг шатандаа тусгах нь ирээдүйн үйл ажиллагаанд ньэерэгээр тусч таарна.


            “Засаглаж чаддаггүй”Ардчилсан намаасаа долоон дор байгуулагдсан засагт унахаас ч өөр гарц байсангүйгэх дүгнэлтийг хаа хаанаа өгч буй. Үнэн хэрэгтээ “Засаглаж чаддаггүй” хэмээнцоллуулдаг АН-ынхан фракцуудынхаа эв нэгдлийг ханган ажилласны үр дүнд 1996-2000оны хооронд дөрвөн ч Засгийн газраа огцруулсан алдаагаа давтаагүй юм шүү. Алдажболох ч алдаагүй давтахгүй байхыг харуулсан хэрэг. Тухайлбал, Н.АлтанхуягийнЗасгийн газарт МҮДН-аас Н.Батбаяр “Шонхор”-оос С.Эрдэнэ, “Алтангадас”-аас Д.БатЭрдэнэ, МоАХ-оос Х.Баттулга гээд адил тэгш засаглалын хуваарьтай байсныг табүхэн мэдэх байх. Хорь гаруйхан жилийн түүхтэй нялх ардчилагчид ийнхүү намхэмээх нэгдлийн эвийг ханган ажиллаж байхад 100 орчим жилийн түүхтэй улстөрийнууган нам ийм алдаа гаргаж байгаа нь болчимгүй хэрэг гэхээс өөр яахав.  


            Ямартай ч У.Хүрэлсүхийн чбай, өөр хэн нэгний ч бай шинээр бүрэлдэх Засгийн газарт алдах эрх байхгүй шүү.Засаглалын тогтвортой байдал нь наандаж МАН-ын айсуй 2020 оны сонгуулийн үр дүндхамааралтай, цаанадаж улс орон, ард түмний амьдралд эерэгээр нөлөөлөх учраас шинээрбүрэлдэх танхимын гишүүдийг тун оновчтой сонгох явдал юм. МАН-д боловсон хүчинхангалттай бий, тэр тусмаа намдаа олон жил зүтгэсэн, хөдөө аж ахуй, эрүүлмэндийн салбарт ажлын дадлага туршлагатай, намын төлөө бие сэтгэлээ зориулсанхүмүүс ч олон бий. Гагцхүү тогтвортой засаглал бол энэ юм. 

2017.09.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Хаягдал ус бол саарал алт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Итали улстай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Монголоороо байгаасай

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

П.Тэмүүжин: Таеквондогийн төрлөөр олимпын эрх олгодог тэмцээн тив бүрт ганц л болдог

...

Дэлгэрэнгүй » 2016.05.24

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хэлсэн амандаа хүрч хандиваа хүргэхээр хөдөллөө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Төрийн банк Малын Индексжүүлсэн даатгалын зуучлалын үйлчилгээг үзүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Дэлхийд танигдсан монгол хүн / видео /

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монголын ирээдүй болсон шилдэг 100 оюутанд тэтгэлэг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.03.15

"Даганалтайн дэрс"-нд таван сумын мал өвөлжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01