Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр өргөн мэдүүлнэ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар өнөөдөр энэ сарын 25-ны өдөр хуралдсан МАН-ын IX бага хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ удаагийн Бага хуралд нийтдээ 294 гишүүн оролцож, 94.8 хувийн ирцтэйгээр дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцсэн юм. Хурлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордоноо 16 цаг хуралдаж, асуудлуудаа амжилттай хэлэлцэж дууслаа. Энэ удаагийн хурлаар МАН-ын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцүүлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаарх дүгнэлтийг хэлэлцэж, сонслоо. Мөн намын 28 дугаар Их хурлыг ирэх 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсоноос гадна Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан гээд олон асуудлыг шат дараатай шийдвэрлэсэн үр бүтээмжтэй хурал болж өндөрлөсөн.

Ирэх 11 дүгээр сард хуралдах МАН-ын 28 дугаар их хуралд нийтдээ 1309 төлөөлөгч оролцохоор болсон. Энэ 1309 төлөөлөгчийн 18 хувь нь Улаанбаатар хотоос, 80 хувь нь хөдөө орон нутгаас оролцохоор болж байгаа юм. 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах санал асуулгад нийтдээ гурван нэр дэвшигч өрсөлдсөн. Ингээд хуралд оролцсон 294 гишүүний 188 нь буюу 63.9 хувь нь Ухнаагийн Хүрэлсүхэд, 101 нь буюу 34.1 хувь нь Өлзийсайханы Энхтүвшинд, тав нь буюу 1.7 хувь нь Нямаагийн Энхболдод санал өгснөөр дийлэнх олонхийн санал авсан Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан Ухнаагийн Хүрэлсүхийн нэрийг МАН-ын даргын гарын үсэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүлэх гэж байна” гэлээ.

Дашрамд өгүүлэхэд МАН-ын IX Бага хурлаар төрийн албанд шилжсэн 11 хүнийг чөлөөлж, нэр бүхий 11 хүнийг шинээр Монгол Ардын Намын Бага хурлын гишүүнээр нөхөн сонгожээ. 

2017.09.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Ноолуурын зах зээлээ хамгаалах ниргэсэн хойно нь хашгирсан бодлого

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Энэ 4-р сарын 28-нд Монголын генералын өдөр тохионо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“The Boss” тоглолт болоход НЭГ хоног ү

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“The Boss” тоглолт болоход НЭГ хоног ү

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Ноолуурын зах зээлээ хамгаалах ниргэсэн хойно нь хашгирсан бодлого

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Монголын зэс”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар О.Орхон захирлын өмнөөс тайлбар хийхийн учир юу вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.10.12

ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

М.Анхцэцэгт Олимпийн тэтгэлэгийг нь гардуулан өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Монгол наадам дээр монгол уяач өвгөний уйлахыг хараад..

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Сурагчид долоон хоногийн 3-4 өдөрт пирошки идэн "хорддог"

...

Дэлгэрэнгүй » 2016.01.15

Хууль бус ажиллагаа явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Банкны шаардлагыг хангасан ч, урьдчилгаа төлбөргүй иргэд орон сууцтай болох боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16