Зайсангийн "Могул хотхон"-ы үнэтэй байрны үнэн төрх ийм байна

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах "Могул таун"-ы иргэд бидэнд хандсан юм. Иргэдийн дуу хоолой болж ажилладаг бид эрх мэдэлтний хариуцлагагүй үйлдэл, хоёр компанийн мөнгөний асуудлаас болж, цас хаялж эхэлсэн энэ өдрүүдэд халаалтгүй, давхар хувцас өмсөн суугаа иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжиллаа.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уурын зуухаар халаалт авч байсан энэ хорооллын айл өрхүүд энэ жил уурын зуух ч үгүй, төвийн халаалтад холбогдож чадахгүй байсаар өвөлтэй золгож байна.

“Могул скай” компанийн бариж, ашиглалтад оруулсан “Могул таун” хорооллын 350 гаруй өрхийн 2000 гаруй иргэд хүйтэнд хөрч, ханиад хүрч, тень залгаж гурван жилийг ардаа үджээ. Энэ хотхоны чанх урд "Номуун хотхон"-ы барилгын ажил үргэлжилж байна. "Номуун хотхон"-ы "MSPD" гэх аж ахуйн нэгж, "Могул скай" компаниын хооронд 400 гаруй сая төгрөгийн санхүүгийн тооцоо байдаг байна. Гэтэл энэ төлбөрөө төлөөгүй "Могул скай" компани болон захирал Д.Болдын буруутай үйлдлээс болж ХААИС-ийн урд байрлах дэд станцаас халаалт холбохгүй байсаар байна. 2000 гаруй иргэн өнөөдөр орон гэртээ ая тухтай сууж чадахгүй, хувцас давхарлаж, халаагуур хэрэглэн амьдарч, зутарч байгаагаа илэрхийллээ.

Байранд орсон цагаасаа л халаалтын асуудалтай өнөөдрийг хүрлээ

Оршин суугч Ц.Янжмаа: Бид анх энэ байранд орсон цагаасаа л өвөл бүр халаалтын асуудалтай байна. Нэг бол цагтаа өгөхгүй өгсөн ч уурын зуухаар өгнө, хэл ам болж байж, нэг халаалттай болно. Энэ жил гэтэл уурын зуух ч байхгүй, халаалт одоо хүртэл ирэхгүй, хөгшид хүүхдүүд бидэнд их хэцүү. Ханиаднаас салахаа байсан, үнэхээр зутарч байна. Тиймээс хурдхан халаалтаа өгөөсэй л гэж хүсэх юм.

Оршин суугч Л.Оролсүх: Намрын сэрүүн орохоор гэртээ хувцас давхарлаж өмсөж байдаг болсон. Халаалт, халуун ус аль аль нь байхгүй, бид нарт үнэхээр амьдрахад хэцүү боллоо. Гэртээ ая тухтай дулаахан сууна гэж байхгүй. Одоохондоо ч бас яахав, хувцасаа зузаалаад болгож сууна. 11 сар гараад хүйтрээд ирэхээр хэцүү байдаг. Тэгээд халаагуур аваад залгана гэхээр үнэтэй, бас тог цахилгааны мөнгө их гарна гээд үнэхээр хэцүү юм.

Оршин суугч З.Бат-Эрдэнэ: Манай энэ хотхоныг “Могул Скай” компани барьж, ашиглалтад оруулсан. Харин энэ урд талын Номуун хотхоны "MSPD" гэх компанид "Могул скай" их хэмжээний өртэй, түүнээс нь одоо 400 сая төгрөг үлдсэн юм гэнэлээ. Гэтэл энэ хоёр аж ахуйн нэгжийн хоорондох маргаанаас болж, дунд нь оршин суугчид бид хохирч байна. Үнэндээ энэ асуудал жилийн жилд, өвлийн өвөлд яригдсаар ирлээ. Анх уурын зуухаар галлаж, өвлийг давдаг байсан бол өнгөрсөн жил бүр уурын зуух нь ажиллахгүйгээс болж бид 12 дугаар сар хүртэл халаалтгүй, байр хөлдөхөө шахсан. Ингээд бид Улсын онцгой комисс хүртэл хэл хүргэж, тэр жилдээ 12 сараас эхлэн төвийн шугамаар халаалтаа хавар болтол авсан. Гэтэл одоо энэ жил халаалт алга. Хоёр компани хөрөнгө мөнгөний асуудлаа хоорондоо шийдэхгүй дундуур биднийг ингэж золиослож байна.

Эдгээр иргэдийн ярьсанчлан хөрөнгийн маргааны асуудлаар тус хоёр компани аль нэгийгээ шүүхэд өгч, асуудлаа шийдэхгүй байсаар байгаа юм. “Могул скай” гэх компанийн захирал Д.Болд гэгчтэй холбогдож мэдээлэл авах гэсэн боловч, утсаар нь холбогдож чадсангүй. Оршин суугчидтай Д.Болд холбоо барьдаггүй, утсаар ярьсан үедээ удахгүй шийднэ гэсэн хариуг өгсөөр гурав, дөрвөн жилийг ардаа үджээ.

Иргэд сэрүү орж, хүйтэн салхитай энэ өдрүүдэд өндөр хүчдэлийн халаагуур ашиглаж, дулаацаж байгаагаас цахилгааны эх үүсвэр нь ачааллаа дийлэхгүй байх үе ч олон гэнэ. “Могул скай” компанийн барьж байгуулсан "Могул таун" хотхонд болж байгаа, ая тухтай орчин үнэхээр алга.

Уншигч таны харж байгаачлан хотхон доторх цэцэрлэг хүйтэн, хүүхдүүд гадуур хувцастайгаа хичээллэнэ, автомашины граш дотор машин тавих эцэсгүй, ус нэвтэрсэн, барилгын компанийн хариуцлагагүй, нүд хуурсан ажлаас болж тагтны хэсгүүд хуурч цуурсан гээд энэ хотхонд хүн амьдрахад хүнд болжээ.

Бас нэгэн хотхон барьж, шинэ хүмүүсийг хохироохоор бэлдэж байна

Бас болоогүй ээ, “Могул скай” компани бидний хэлж заншснаар “Богинын ам”-нд шинэ хотхоноо бариад эхэлчихсэн. Дараагийн шинэ хохирогчдоо бэлдэж байна уу гэлтэй. Шинэ хотхон сүндэрлүүлэх төсөв нь байгаа хэрнээ хуучин оршин суугчдаа халаалтаар хангах санхүүгүй компани байдаг л юм байна. "Могул таун" хотхоны оршин суугчид өөр бусад иргэдийг хохирогч битгий болоосой гэж хүссэн учир ийм мэдээллийг бидэнд өгсөн юм.

Тэд 2000 хүнийг хотын төвийн "А" гэх зэрэглэлд хөлдөөхөөр шийдсэн бололтой. Одоог хүртэл 350 өрхөд хариу өгөхгүй, хариуцах эзэнгүй хаясан байгаа нийгмийн ухамсар, ажлын хариуцлага хэр байгааг нь хангалттай гэрчилж байна.

2017.09.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Цаг ухрааж, урагшлуулснаар юу хожив?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Маргаашийн ирээдүйн төлөө Арын сайхан хангайн эмэгтэйчүүд чууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.08.11

Үндэсний “ЗАЛУУ УДИРДАГЧ”-ийг тодруулах санал асуулга үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНЭУ-ын Доод танхимын дарга Сумитра Махажанд бараалхав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Тэргүүлэгчид дараагийн тойрогт нүүр тулна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хөрш орнуудтай итгэлцэл сэргэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14