У.Хүрэлсүх: Тамга сольж, сандал ширээ зөөхгүй

МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад 63.9 хувийн саналаар нэр дэвшсэн Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх аравдугаар сарын эхээр хуралдах ээлжит бус чуулганаар тохоон томигдоно. Түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн 43 гишүүн дэмжиж байгаа учир асуудал тодорхой юм. 

Гэхдээ түүнийг Ерөнхий сайд болоод юу хийх вэ, хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

Ямар  ч байсан У.Хүрэлсүх Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхгүй гэдгээ хэлжээ.  

 Өвөл болж байхад  шинээр яам тамгын газар байгуулахгүй, ажлаа шуурхайлна гэсэн байна. Өвөл хаяанд ирсэн байхад тамга сольж, сандал ширээ зөөж явахын оронд ажлаа шуурхай хийнэ гэжээ.

Улс төрийн доргилтоор аймаг орон нутгийн удирдлагад өөрчлөлт орохгүй.

Үүний оронд төрийн хэт төвлөрсөн удирдлагыг орон нутагт шилжүүлж, орон нутгаа хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллана гэсэн байна.

 Монгол Улсын Засгийн газрын өр 24 их наядад хүрч,ДНБ-тэйгээ бараг тэнцүү болсон. Он гараад их хэмжээний бондын өрүүд төлөгдөх гэж байгаа, үүний бэлтгэлийг хэдэн сарын өмнөөс хангах ёстойг Бага хурлын гишүүддээ хэлсэн байна.

 Монголчууд эрдэс баялаг, уул уурхайн салбараа хэтэрхий их шүтэж ирснийг өөрчилж, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбараа хөл дээр нь босгох ажлыг хийхээ мөн амласан нь Бага хурлын гишүүдэд таалагджээ. Тэрбээр “Атрын 3”-р аяныг үргэлжлүүлэн хийж, үр дүнд хүргэнэ гэсэн байна.

Түүнчлэн  хоёр хөршийн харилцааг эрхэмлэж ажиллахаа илэрхийлжээ. Хоёр хөршийн харилцаанд улстөрийн зарим алдаа гарсныг засаж залруулахаа илэрхийлжээ.

МАН-ын Бага хурлын гишүүдэд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хийх ажлын зорилго, хэлсэн үг таалагдсан учраас 63.9 хувийн санал авсан гэж эх сурвалж хэллээ.

Б.Амараа

2017.09.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Хавдартайгаа хэвээр хардсаар байх уу ???

...

Дэлгэрэнгүй » 2018.07.31

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Мал бүхий айл өрхүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.03

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Хот хоорондын тээвэрт 152 автобус нэмэлтээр үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

Ж.Хайрулла: Эх орны даалгавраар тархины мэс засалч болсо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Г.Шийлэгдамбын биеийн байдал мууджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.21

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Н.Жанцанноров оны шилдэг хөгжмийн зохиолч боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29

Пүрэв, баасан гарагуудад томоохон зах худалдааны төвүүд амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзав

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04