НИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан дэмжигдэх магадлал бусдаасаа өндөр

НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Харин түүнийг хэн залгамжилж НИТХ-ын дарга болох вэ гэсэн хүлээлтийн эзэн маргааш  тодорхой болно.

НИТХ-ын даргад  таван хүн нэр дэвшсэн ч тэдгээрээс  гурван нэр дэвшигч тунаж үлджээ. Тэдгээр нь  Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар  нар юм. Энэ гурван нэр дэвшигчийн нэг нь  маргааш болох НИТХ-ын ээлжит хурлаар НИТХ-ын даргаар сонгогдох юм. Гэхдээ өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж энэ гурваас нэгийнх нь нэрийг Иргэдийн хуралд оруулна гэсэн мэдээлэл бас байна.

Гурван нэр дэвшигчээс сонгогдох  боломж өндөртэй хүн нь Ж.Батбаясгалан байх магадлалтай гэсэн яриа түлхүү дуулдаж байна.  Нэгд, тэр өндөр боловсролтой залуу хүн. Хоёрт, Иргэдийн хурлын байгууллагад янз бүрийн түвшний ажил хийж байсан туршалагатай  гэдэг утгаар нь хамгийн боломжтой гэж харж байгаа бололтой.  Тухайлбал тэрбээр 2008-2012 онд  НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай бол 2016 оноос Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.

Тэгэхээр тэрбээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төр захиргааны ажлын чамгүй  хосолсон туршлага хуримтлуулсан, нэг үгээр хэлбэл  бэлтгэгдсэн боловсон хүчин гэж тодотгож болох байх.   

Ж.Батбаясгалан гэж хэн бэ, тэр ямар түүх намтартай хүн бэ гэдгийг эргэж харвал:

-1990-1991 Москва хотын 779-р дунд сургууль,

-1991-1999 “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль,

-2000 – 2004 “Түшээ” дээд сургууль,

-2010 оноос МУИС-ийн хууль зүйн сургууль төгсөн.

-2004- 2006 онд УИХ-ын Тамгын газар,

-2006- 2008 УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч,

-2008-2012 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга. -2008- 2012Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарийн бичгийн дарга.

-2009-2012 Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн,

-2008-2012 Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн,

-2012 – 2016 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга,

Одоо тэрбээр Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа юм. 

Залуу, боловсролтой, энэ талын ажлын бэлэн туршлагатай гэдэг утгаараа  тэр НИТХ-ын даргаар сонгогдох магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигч  яах аргагүй мөн.

 

2017.09.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

П.Мягмарсүрэн: Дурангийн мэс заслыг олон улсын хуралд оролцогчдод шууд дамжуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

Засаг огцрох гурван шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.12

Реал Мадрид хэсгийн сүүлчийн эрхийг авлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

”Гайхамшигт бүсгүйчүүд” цомог мэндэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Ази, Европын түншлэлийн 9-р уулзалтыг зохион байгуулах үндэсний хороо хуралдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

Тогтвортой хөгжил ба эх, хүүхдийн эрүүл мэнд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Ж.Бат-Эрдэнэ: Жилийн дотор Ж.Эрдэнэбатынхаас илүү сайн ажилласан Засгийн газрыг мэдэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.08.22

С.Янжмаа: Нарны харшил нь арьс цайрах өвчин, хорт хавдрын эхлэл болох аюултай

...

Дэлгэрэнгүй » 2015.07.07