“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

 

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалтыг ХНХЯ-ны харъяа ХАБЭМТөвөөс зохион байгууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв түүхт 50 жилийн ойгоо угтаж олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь дээрх хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ХАБ хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ, тус газрын ХАБ-ын стандартын асуудал хариуцсан мэргэжилтэн Нарангарав, нийслэл, орон нутгийн 55 сургалтын  байгууллагын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр ХНХЯ-ны ХХБХЗГ-ын ХАБ-ын асуудал харицсан ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиг  хандлагын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал орхигдож байгааг дурьдаад сургалтын стандарт, холбогдох журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг онцолсон. Мөн газар тариалан эрхэлж буй хүмүүст ХАБЭА-н сургалтыг хэрхэн хүргэх, сургалтын журмаа сайжруулах талд анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

 

 

Мөн энэ талаар ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид “Газар тариалан эрхлэгчдийн холбоотой хамтарч ажиллаж байгаа.  Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал түүний соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэлээд ажлуудыг хийхээр төлөвлөж байна.  Цаашид газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБЭА-н сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна” гэдгийг дурьдсан.

 

 

Энэ үеэр оролцогчдыг гурван бүлэгт хуваан “ХАБЭА-н сургалтын эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, ХАБЭА-н сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. MNS4969:2000 стандартыг хэрхэн шинэчлэх, сургалтын төвийн багш нарыг хэрхэн чадвахжуулах, ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрийг хэрхэн өөрчлөх” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт хүн бүрийг жигд хамруулснаар  оролцогчид идэвхтэй санал бодлоо солилцож байлаа. Дээрх хэлэлцүүлгийн үеэр салбарын бодлого үйл ажиллагаатай уялдах олон санал санаачлага гарч байсан.  Тухайлбал, сургалтын төвүүд нэгдсэн баазтай болох асуудлыг хөндөх хүмүүс цөөнгүй байв. Мөн салбар салбарын эрсдэлтэй ажлын байрны жагсаалтыг гаргаж тус жагсаалттай уялдуулан сургалтын хөтөлбөрөө шинэчлэх санаачлага гарч байлаа. Ерөнхийдөө багшлах боловсон хүчний залгамж халааг бэлтгэх,  сургалтын нэгдсэн бааз бий болгох, салбарын эрсдэл, үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалтыг анхан ба ахисан гэсэн хоёр шатлалтай болгох,  сургалтын төвүүдийг чадамжаар нь 2-3 ангилах, Олон улсын ХАБЭА-н сургалтыг өөрийн орондоо зохион байгуулах, сургалтын төвүүдийг чадвахжуулах зэрэг олон, сонирхолтой санал санаачлага гарсан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо хэмээн ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид тодотгосон. ХАБЭМТөв нь ХАБЭА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 сургалтын байгууллагатай хамтран дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь төр хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг харуулсан чухал арга хэмжээ боллоо.

2017.09.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

“Сансар” сүлжээ дэлгүүр Олимп хотхонд шинэ салбараа нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 15-ыг хүртэл бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.05

Уул уурхайн сайд зодолдсон дарга нараа ажлаас нь чөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

Ардчилсан сайтуудын клубын анхны томоохон ажил биелэлээ олсон

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Баянхонгор аймгийн Засаг даргыг зохион байгуулалттай гүтгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Эрүүл мэндийн системийг цахимжуулах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Дэлхийн брэндийн дэмийрсэн хямдрал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28