Д.Оюунхорол: Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд баяртай байна

 

Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч шинээр томилогдсонтой холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол хүлээн авч уулзлаа. Тус корпораци нь Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулан цэвэрлэх байгууламжаас гарч буй буй бохир усыг цэвэршүүлэх замаар дулааны цахилгаан станциудад нийлүүлж, дахин ашиглах ажлыг эхлүүлэхээр тохироод байгаа юм. Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагчаар шинээр томилогдсон Жей Шир нь энэ төрлийн гэрээ байгуулан, амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай гэдгийг энэ үеэр онцлоод Монголтой байгуулах II шатны компакт гэрээг амжилттай урагшлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа тус корпорацийн төлөөлөл дуулгасан юм. БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол  цаашдын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мөн онцлоод юун түрүүнд шийдэх хэд хэдэн асуудал байгааг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станциудад нийлүүлэх гол зорилго бүхий бидний хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй төслийг хэрэгжүүлэхэд асуудал тулгарсан. Монголын төр засгийн тогтворгүй байдлаас болж төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихаар ТЭЗҮ-ээ боловсруулан бэлтгэл ажилдаа ороод байсан компанийн ажил цуцлагдлаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад бидний хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл ч  үр дүнгүй болох эрсдэл үүсээд байна. Тиймээс би та бүхнээс хамтарч хэрэгжүүлж байгаа төслөө үр дүнд хүргэхийн төлөө төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай 300 сая ам.долларын санхжүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайх хэрэгтэй болов уу гэж бодож байна” хэмээсэн юм. Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч Жей Шир “Мянганы сорилтын корпорацийн хувьд II шатны компакт гэрээнд гарын үсэг зурсны дараа хэрэгжих төсөлд зориулж 350 сая ам.долларын зээлийг олгохоор болсон учир төв цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийн асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ анхнаасаа төв цэвэрлэх байгуламжаас гарч буй бохирыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станцид нийлүүлэх замаар Улаанбаатарын усны хангамжийг сайжруулах зорилготойгоор танай яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслөө үр дүнтэй болгохын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хандивлагч орнуудаас олох боломжийг судалж, гарц хайхад татгалзах зүйлгүй. Үүний тулд бидний цаашдын хамтын ажиллагаа, танай яамны үүрэг чухал гэдгийг онцлох хэрэгтэй” хэмээлээ. Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн тусламжтайгаар төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд талархал илэрхийлээд Засгийн газар болон холбогдох газруудад танилцуулна гэдгээ хэллээ.

2017.09.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Тээврийн хэрэгслийг зөвхөн цагдаагийн зөвшөөрлөөр ачиж, журамлана

...

Дэлгэрэнгүй » 2015.10.05

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

"Химийн цом" тэмцээнд манай боксчид түүхэн амжилт гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.13

Сэрэмжлүүлэг:Нүүрсний утаанд угаартсан гурван хүүхдийн нэг нь нас баржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.08

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

М.Энх-Амгалан: Д.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.06.08

Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.11.02

Улаанбаатарт бороотой 20 хэм дулаан

...

Дэлгэрэнгүй » 2015.08.19