Д.Оюунхорол: “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд Монгол улс нэгдсэнээр агаарын бохирдолтой тэмцэж буй бүхий л улс орнуудтай хамтран ажилл


БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын урилгаар 13-14-ны энэ өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм айлчилж байна. Ноён Эрик Солхейм болон түүний багийнхантай БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан яамны төлөөлөл өчигдөр уулзсан юм.

Тэгвэл өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар айлчлалын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооноос хамтран санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд Монгол Улс нэгдэхээр болсныг дуулгалаа. Энэхүү аянд Монгол Улс нэгдсэнээр агаарын бохирдолтой тэмцэж буй бүхий л улс орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэх юм.

 

 

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Сүүлийн жилүүдэд хот суурин газарт агаарын бохирдол хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн. Энэ асуудлыг цаг алдалгүй, үр дүнтэй шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 3 дугаар сард Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхеймтэй хийсэн уулзалтын үр дүн “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд нэгдэхээр болсныг дуулгахад таатай байна. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэх гарц хайж, БОАЖЯ-наас санаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан Ногоон зээлийн сан байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна. Энэ хүрээнд байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэхээр зорьж буй эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүдийн төсөл хөтөлбөрийг олон улсын томоохон сангуудаас санхүүжүүлэх боломж нээгдэж байгаа. Мөн байгальд ээлтэй технологи хэрэглэх хүсэлтэй иргэдэд ч тус сангаас бага хүүтэй, урт хугацааны зээл олгохоор төлөвлөсө. Ногоон сангийн эхний шатны санхүүжилтийн цөм 20 сая долларыг  Уур амьсгалын ногоон сангаас гаргаж,  дээр нь  Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагууд хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийтдээ 60 сая долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаад баяртай байна. Энэ бүхэн нь Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн төлөө эхлүүлсэн томоохон ажлуудын илрэл юм” гэв.

 

 

Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм Монгол Улсын Засгийн газраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсаныг сайшаагаад цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Агаарын бохирдол Монгол Улсын хамгийн тулгамдсан асуудал болсон байна. Тэр утгаараа бидний зүгээс юун түрүүнд төрийн байгууллагуудтай хамтарч ямар гаргалгаа байж болох вэ гэдгээ хэлэлцэж, гарцаа олно. Түүний дараа хэрэгжүүлэхийн тулд ямар техник, технологи нэвтрүүлэх нь чухал вэ гэдгийг авч үзнэ. Түүнээс гадна хүрэн буюу нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох болон түлшээр явдаг тээврийн хэрэгслийг хийн болгох чиглэлд ажиллана” гэсэн юм.

2017.09.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “ЖДҮ-чдийн "загалмайлсан эцэг" юм байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгожээ, Улсыг хэн хохиролгүй болгох вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

10 жил утаатай ингэж "тэмцсэн", үр дүн хаана байна?

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

20 жилийн өмнөх хүн амины хэргийг шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Хулгай хар мөртэй гэдэг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

НӨАТ-ын сугалааны өчигдрийн тохирлоос 17447 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

П.Лхагвасүрэн:Оюутны үндэсний тэтгэлгийг ирэх сарын дундуур улирлаар нь олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

Охиныг битгий түлх

...

Дэлгэрэнгүй » 2016.03.13

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

ОХУ, Зөвлөлтийн геологчдын тайланг Монголд шилжүүлэн өгнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04

Хилийн боомтууд сар шинээр амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.04

“Монгол туургатны боксын их наадам” энэ сарын 12-нд эхлэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.10

П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Эрчүүдийн хамгийн аз жаргалтай үе

...

Дэлгэрэнгүй » 2015.06.27

Намууд ба сонгуулийн сценари

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Загас агнах зөвшөөрлийг цахимаар олгохоор боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.11.08

Их хэмжээний тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18