Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байна. Энэ хүрээнд үнэт цаасны “Фронтиер” компанитай хамтран хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалтыг  энэ сарын 4,5-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээг танилцуулж, хөрөнгө оруулагч нарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц зэрэг салбарын цаашдын төлөвийг хэлэлцэж байна.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Баятбаяраас дараах тодруулгыг авсан юм.

-Хөгжлийн банк өмнө нь олгосон зээлүүдээ хоёр ангилаад нэг хэсгийг нь шүүхэд өгсөн байгаа. Харин нөгөө хэсгийг нь эргэн төлөх боломжтой гэж үзээд арга хэмжээ авч ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар та тодруулахгүй юу?

- Монгол Улсын Засгийн газрын босгосон томоохон бондууд буюу зээлүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдэд  зарцуулсан. Нэлээд хэдэн төслүүд бий. Гэхдээ тухайн төслөөс гадна төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн хариуцлагаас шалтгаалаад хэрэгжиж чадаагүй төслүүд байна. Зарим нь хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байна. Шүүхийн байгууллагад шилжүүлэхээр бэлдсэн хэд хэдэн төслүүд ч бас байна. Эхний ээлжинд 200 орчим сая доллартай тэнцэх хэмжээний төслүүдийг шүүхэд шилжүүлэхээр бэлдэж байна. Харин эргэн төлөх боломжтой гэж үзсэн төслүүд дээр бид эргэн төлүүлэхийн тулд арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Хөгжлийн банк, арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг хийсэн. Энэ зээлүүдийн эргэн төлөлтийг банкууд хариуцах гэрээтэй. Тиймээс арилжааны 11 банкаар өгсөн зээлүүдийг эргэн төлүүлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Түүнчлэн дэд бүтцийн 16 том төсөлд нэг их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк өмнө нь олгосон. Үүний эргэн төлөлтийг сайжруулах тал дээр уулзалт хэлцэлүүдийг хийгээд явж байна.

Бид 300-гаад сая долларын төлбөрийг 2017 оны үлдсэн хугацаанд хийгээд дуусч байна. 10 дугаар сарын эхэнд бага хэмжээний төлбөртэй. Гадна талдаа бол санхүүгийн байгууллагууд болон бусад банкуудтай эх үүсвэрийнхээ гэрээг амжилттай хийгээд явж байна. Гол асуудал нь эх үүсвэрийн мөнгөө авахаас өмнө ямар төслийг юунд оруулах вэ гэсэн ТЭЗҮ-гээ хийж дуусгах,  хоёрдугаарт тэр төсөл дээр санхүүжүүлтээ хамтран хийх, хамтран хөрөнгө оруулах, түншээ оновчтой тодорхойлж хамтран санхүүжүүлэх чиглэл нь тодорхой болсон байх ёстой.

2017.09.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат түймрийн голомтод очиж, биечлэн ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21

Ш.Батхүү: Эрдэнэт үйлдвэрийг Лондонгийн арбитрийн шүүхэд ялагдуулах нь хэнд ашигтай вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.05

Замын хөдөлгөөний түр зохицуулалтыг бямба гаригаас эхлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Ардчилсан намын баярыг Гутлын жагсаал нам дарав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.08

Балбад даац хэтрүүлсэн автобус осолджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

Манчестер Юнайтед финалд шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25