Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна


              Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

 


БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын урилгаар 13-14-ны энэ өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм айлчилж байна. Ноён Эрик Солхейм болон түүний багийнхантай БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан яамны төлөөлөл өчигдөр уулзсан юм. Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ноён Эрик Солхеймд Монгол орны байгаль орчны салбарын талаар танилцуулж, агаар, орчны бохирдолын асуудалд технологи нэвтрүүлэх, туршлага солилцох, бусад улс орнуудын тэргүүн туршлагаас судлан өөрийн онцлогт тохируулан ажиллах, түүнчлэн энэ асуудлын хүрээнд төр хувийн хэвшил, иргэд гэх мэтчилэн оролцогч бүхий л талуудын оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх асуудлуудаар санал солилцлоо. 

Үүний үр дүнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооноос хамтран санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд Монгол Улс нэгдэхээр боллоо. Энэхүү аянд Монгол Улс нэгдсэнээр агаарын бохирдолтой тэмцэж буй бүхий л улс орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэх юм.   НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм Монгол Улсын Засгийн газраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсаныг сайшаагаад цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. 

Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэх гарц хайж, БОАЖЯ-наас санаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан Ногоон зээлийн сан байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаа. Энэ хүрээнд байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэхээр зорьж буй эрдэмтэн судлаач, ААН-үүдийн төсөл хөтөлбөрүүдийг олон улсын томоохон сангуудаас санхүүжүүлэх боломж нээгдэж байгаа. Мөн байгальд ээлтэй технологийг хэрэглэх хүсэлтэй иргэдэд ч энэ сангаас хүү багатай, урт хугацаатай зээл олгохоор төлөвлөсөн. Ногоон зээлийн сангийн маань эхний шатны санхүүжилтийн цөм 20 сая долларыг  Уур амьсгалын ногоон сангаас гаргаж , Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийт 60 сая долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн. Энэ бүхэн нь Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн төлөө эхлүүлсэн томоохон ажлуудын илрэл юм.

2017.09.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

УИХ-ын дарга ээлжит бус чуулгантай холбогдуулан үг хэлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Хорооны Засаг даргаас хорвоог захирахдаа тулж явна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Мэхт мэхэндээ болох вий

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04

С.Баярын эсрэг Лондонд жагсаж буй Г.Ичинхорлоо гэж хэн бэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.03.11

Эрүүл мэндийн салбар улс төрөөс ангид байсан цагт жинхэнэ утгаараа хөгжинө

...

Дэлгэрэнгүй » 2015.10.29

Томоохон захууд ажиллаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Тэрбум гаруй хүн амтай Хятад улсын мастеруудыг Э.Энхмөнх ялжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

ФОТО: Осолд орсон жолоочийн биеийн байдал хэвийн гэв

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Монголоо аваръя хөдөлгөөн дахин жагсана / бичлэг /

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11