Цементийн галзуурсан үнэ буурч, тогтворжиж байна


    Барилга байшин барихад “талх” шиг хэрэглэгддэг гол шаардлагатай материал “цемент”-ийн үнэ ханш өнгөрсөн 6, 7 дугаар сард огцом өсч 1 тонн нь 250,000 төгрөгт хүрч салбарынхныг нэлээд сандаргаж байсан. Харин 8 дугаар сараас хойш үнэ буурч, харьцангуй тогтворжиж эхлээд байна. Үнэ нэмэгдсэн гол шалтгаан нь “Хөтөл”, “Налгар Түшиг” үйлдвэрүүд түр зогсож, төмөр замаар бусад үйлдвэрүүдээс цемент орж ирэхгүй саатсанаас болж хомсдол үүссэнтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа.

     

    Монгол Улсын цементийн нийт хэрэгцээг “Хөтөл”, “Монцемент”, “Мак Евроцемент”, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” зэрэг цементийн үйлдвэрүүд хангаж байгаа. Ингэхдээ Улаанбаатар хот руу “Хөтөл”, “Монцемент”, “Мак евроцемент”-ийг төмөр замаар, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” үйлдвэрийн цементийг автомашинаар тээвэрлэж байгаа юм.

     

    Цементийн импортын татварыг нэмэгдүүлснээс хойш БНХАУ-аас импортлох цементийн урсгал ерөнхийдөө зогссон. Одоогоор цементийн үнэ үйлдвэр дээрээ 1 тонн нь 150 орчим мянган төгрөг байгаа ч үүн дээр Улаанбаатар хүртэлх тээвэр, ачилт, буулгалт, агуулахын зардал нэмэгдэж барилгын зах, худалдааны төвүүдэд 167,500-190,000 төгрөгийн үнэ ханштай байна.

     

     

    Борлуулж буй үнэ ханшийг өнөөдрийн дүнгээр авч үзвэл 1 тонн цемент Гурвалжин 44 зах - 175.000, 100 айл, 32 орчимд - 190.000, Хангай зах - 180.000, Цайз зах - 190.000, Барилгачин групп - 167.500 төгрөгийн үнэ ханштай байна.

     

    100 айл, Хангай, Цайз захуудын хувьд Төмөр замаас зах хүртэлх тээврийн зардал нэмэгдсэнээр харьцангуй үнэтэй болдог аж. Захуудын хувьд НӨАТ-тай, НӨАТ-гүй үнэ гэж ялгаатай байх бөгөөд ихэнх худалдаа эрхлэгчид Е-баримт өгдөггүй юм байна. Харин “Барилгачин групп”-ийн хувьд цементийн үйлдвэрүүдийн гэрээт борлуулагч учир үнийг тогтвортой байлгаж, өсгөдөггүй, Е-баримттай худалдаалдаг гэж байлаа. Мөн нэмж мэдээлэхэд, цементийг Barilgachin.mn сайтаар захиалан, хүргүүлэх боломжтой болжээ.

     

    Эх сурвалж: Barilgachin.MN

    2017.09.11

    Сэтгэгдэл бичих

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Ахуйн хийнд мансуурсан хүүхдүүдийн нэг нь нас баржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.21

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147