“Топор” багийнхан хагаралдаж хоёр хуваагджээ


Шадар сайд У.Хүрэлсүхийн зорьж зүтгэж, хүсч хүлээгээд байгааг захын хорооллын эмгэн ч бараг хэлчих байх. Түүний дараагийн алхам нь Ерөнхий сайд болох явдал. Үүний тулд МАН хэмээх Монголын улстөрийн ууган намын дарга болох хэрэгтэй. Намын дарга болчихвол Ерөнхий сайдын суудал гар хүрэх газарт зэрэгцээд ирнэ. Харин намын даргын суудал түүний хувьд дэндүү хол. Тэр холын хүслээ ойртуулах нэг арга нь намын даргаа муухай харагдуулах. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал түүнд ерөөл буянаар ирж буй боломж мэт харагдсан байх.

Гэхдээ  дарга болох зам дардан биш, бас өрсөлдөгчтэй. Өрсөлдөгч нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат. Өрсөлдөгчөө муухай харагдуулахын тулд өөрийгөө бас чухал хүн гэж харуулах давхар мэхийг бодож олжээ. Тэр нь У.Хүрэлсүхийг араас нь дагаж мөрдөж, амь насанд нь халдахаар заналхийлж байна гэх жүжгийг хамаатан садангуудтайгаа хамтарч зохион байгуулсныг АТГ-ынхан нийтэд мэдээлчихсэн. Энэ  болчимгүйдэл нь илэрч тодроод ирэхийн цагт төрийн ажлыг цалгардуулж, Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахгүй саад хийсээр иржээ. Ингэсээр арга буюу өнөөдөр Ерөнхий сайд энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганд хандсанаар асуудлыг нэг мөр болгосны дараа Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр түр завсарлага аваад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу тагнаж чагнасан гэх хэрэгтэй холбоотой материалтай танилцаж эхлээд байна. Энэ дэд хороонд гарын үсэг зурсан дөрвөн гишүүн буюу С.Батболд, Д.Цогтбаатар, Г.Занданшатар, Н.Энхболд, Я.Санжмятав нар байгаа.

Монголын улстөрийг талцуулж, намаа хоёр хуваагаад байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй хэсэг нөхдийг хэвлэл мэдээллийнхэн “Топорчууд” хэмээн нэрлэснийг анзаарсан байх. Үүнтэй зэрэгцээд “Топорчууд” хоёр хуваагджээ гэсэн мэдээлэл нэлээд хүчтэй дуулдаж эхлэв. 

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүний тэн хагас нь  ерөөс энэ У.Хүрэлсүх гэдэг ганц хүний төлөө улс төр хийх нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж байгаа бололтой. Товчхондоо хэний төлөө юуны тулд явж байгаагаа зарим нь анзаарч байр сууриа эргэн харах болжээ.

Тэдний хувьд  нам өөрийн дотоод дүрэм журамтай. Бид энэ намаас нэр дэвшиж төрд төлөөлөл болж байгаагийн хувьд намын шийдвэр бодлогыг хүндэтгэж дагах ёстой гэж үзэж байгаа аж.  Нөгөө талаасаа эдийн засагт бий болоод байгаа өсөлтийг хэвээр хадгалах нь улстөрийн талцлаас илүү Монголд  хэрэгтэй гэсэн санаа оноогоо илэрхийлж байгаа гэх мэдээлэл байна. Үнэхээр ч УИХ-ын гишүүн гэдэг их итгэл хариуцлага, сонгогчдын итгэл үүрэг даалгаврыг үүрчихээд ганц хүний дохио зангаагаар хийсч намираад байвал юуных нь улстөрч байх билээ дээ.

Харин “топор” бүлэглэлийн зарим нь  У.Хүрэлсүхийг дэмжсэнээрээ дэмжинэ, энэ хүнийг хүссэнд нь хүргэх нь бидний хожмын зам засагдаж байгаа хэрэг гэж үзэгчид бас байгаа гэнэ.  Тэдний хувьд өнөөгийн Шадар сайдтай хаа ч явсан хамтдаа гэж байгаа бололтой юм. Ямартай ч нөгөө алдарт “Тодорчууд” дотроо дахин хагаралдаж хоёр хуваагдсан гэх бор шувуу нисээд байна.Оргүй хоосон биш байх, нэг юм болох нь ч болж дээ.

2017.09.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Итали улстай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Оромдож болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.26

Дундговь аймгийн цэцэрлэгийн багш хүүхдийг харгис хэрцгийгээр зоджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Алдарт эхчүүдийн одонгийн мөнгө энэ 7 хоногт бууна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Эхнэртэйгээ маргалдаж, гэрээ шатаажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөнө

...

Дэлгэрэнгүй » 2018.02.07

Монгол хүний нэр хүнд амь наснаас ч үнэтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

МОРИН ХУУР 2017 наадмын бүртгэл өнөөдөр дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.26

Байрны урьдчилгааг 10 хувь болгож, төр баталгаа гаргана

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24