Ө.Лувсанренчин: Сонгуулиар иргэд, сонгогчдын өмнө уран донгодчихоод сонгогдсоныхоо дараа тэдний итгэл рүү ус цацаж болохгүй


 

        “Монгол Ардын Намын гишүүд дэмжигчдийн холбоо”-ны ерөнхий зохицуулагч Ө.Лувсанренчинтэй ярилцлаа.

 

-“Монгол Ардын Намын гишүүд дэмжигчдийн холбоо”-ноос нэр бүхий хүмүүст ил захидлыг хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэсэн. Ямар учиртай ил захидал илгээв ээ?

 

-Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар ард иргэд МАН-д их итгэл хүлээлгэж 65 суудалтай илт давуу ялалтыг өгсөн. Сонгогч түмний буянаар олонхи болсон МАН-ын Засгийн газар богино хугацаанд танхимаа бүрдүүлж ажиллаад нэг жилийн нүүр үзэх гэж байна. Харамсалтай нь МАН-ын гишүүд, дэмжигч, иргэд сонгогчдын ачаар УИХ-д суусан 65 гишүүний 30 нь өнөөдөр Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурж, 9-хөн хүнтэй АН-ын тоглолтын тойрогт ороод явж байгаа нь байж болохгүй үзэгдэл. Үндсэндээ МАН-ын гал тогоонд өрнөж байгаа улс төрийн гал дээр АН тос асгасан зүйл болж байна. МАН хэзээнээсээ л төр, ард түмэнтэй холбоотой асуудлыг төрийн ордонд, намынхаа асуудлыг Тусгаар тогтнолын ордондоо шийдэж ирсэн нам. Харин өнөөдрийн улстөрийн нөхцөл байдлыг харвал манай нам дотор үүссэн зөрчил тогооноосоо хальж, төрийн ордонд өрнөж байгаа нь байж болохгүй зүйл. Намын дотоод асуудлыг намдаа ярьдаг, төрийн ажлыг ордондоо ярьдаг байя л гэсэн үндсэн шаардлагыг ил захидалдаа дурдсан. Ер нь төр барьж байсан ямар ч нам Засгийн газраа унагалаа гээд ард түмнээсээ сайн үнэлгээ авдаггүй. Харин ч улам дорддог, ялагдлын үндсэн шалтгаан нь болдог л доо. Энэ бүхнийг МАН-ын гишүүд, дэмжигч, сонгогчдын ачаар УИХ-д суусан 65 гишүүндээ болон намын удирдлагуудад ил захидлаараа дамжуулан сануулсан байгаа.

 

-Танай нам доторхи зөрчил тогооноосоо хальж, төрийн ордонд үйл явдал өрнөж байгаа нь зохимжгүй гэж та хэллээ. МАН-ын хагарлын гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

 

-Хагарлын гол шалтгаан нь нөгөө л улиг болсон “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой гэдгийг өнөөдөр хүн бүхэн мэдэж байгаа. Алдарт “60 тэрбум”-ын бичлэгийг Ерөнхий сайд, Засгийн газарт нааж боргоод байгааг нуулгүй хэлэхэд гайхаж л байна. Учир нь “60 тэрбум”-ын бичлэг бол нийслэлийн МАН-ын хорооны удирдлагуудын асуудал. Энэ бичлэгийн үнэн, мөнийг тогтоодог байгууллагууд нь тогтоох байх. Дээрээс нь саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нөлөөлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлагыг бас л Засгийн газартай нааж яриад байгаа нь буруу л даа. Монгол Улс парламентийн засаглалтай орон болохоос биш Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш. Хоёрдугаарт, парламентад олонхи болсон нам Засгийн газраа байгуулж ажилладаг. Үнэхээр сонгуулийн ялагдлын хариуцлага ярих гээд байгаа бол намын Бага, Их хурлаараа ярилцаад шийдэх ёстой асуудал. Гэтэл эрх ашгийн эрэмбэ дараагаа умартсан манай намын зарим гишүүд шууд л “Засгийн газрыг огцруулах ёстой. Тэгж байж МАН шинэчлэгдэнэ” гэж яриад байгаа нь зөрчлийг улам даамжруулж байна.Засгийн газар огцорлоо гэж бодоходхамгийн их хохирох хүмүүс нь монголын ард түмэн шүү дээ. Улстөрийн тогтвортой байдлыг бий болгоорой гэж 65-ууланг нь сонгосон болохоос дээр очоод бужигнуулаарай гэж сонгоогүй гэдгийг тэд ухамсарлах ёстой.

 

-Сонгуулийн дараа намын удирдлагуудад хариуцлага тооцох асуудал яригдсан ч өнөөдрийг хүртэл намын Бага, Их хурал хуралдаагүй байна.  Энэ нь дээрх 30 гишүүний эгдүүцлийг хүргэсэн гэж ойлгоод байгаа? 

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Ингэхдээ сонгуульд амжилтгүй оролцсон талаар дүгнэлт хийх шийдвэрийг гаргасан. Энэхүү дүгнэлтийг хэдхэн өдрийн дотор хийчихдэг юм биш. Мэдээж хугацаа шаардагдана. Удахгүй болох Бага хурлаараа яагаад ялагдсан талаар дүгнэлт гарах байх. Мөн Засгийн газрыг огцруулах бичигт гарын зурсан зарим нэг гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн төв штабад ажлын хэсэг ахалж ажилласнаа мартаад байх шиг байна. 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн манай намын мөрийн хөтөлбөрт “Улстөрийн тогтвортой байдлыг бий болгож, эдийн засгийн хямралыг даван туулна” гэсэн заалт бий. Намаасаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн эсрэг явж байгаа гишүүдийг ойлгохгүй байна л даа. УИХ-ын сонгуулиар ард түмэн 65 хүнийг биш МАН-ын мөрийн хөтөлбөрийг сонгосон гэдгийг тэд өнөөдөр мартсан байна. Ингэж хоёр нүүр гаргаж болохгүй. Сонгуулиар иргэд, сонгогчдын өмнө сайхан уран донгодчихоод сонгогдсоныхоо дараа тэдний итгэл рүү ус цацаж болохгүй биз дээ. Эргээд уулзахгүй нүүр биш. 2020 оны УИХ-ын сонгуульд тэд дахиад л ард түмнээсээ “Намайг сонгоочээ” гээд гуйна. Тухайн үед нь иргэд сонгогчид аль хэдийнэ дүнгээ тавьчихсан байна.

 

-Ямар дүн тавих бол...?

 

-Мэдээж энэ байдлаараа үргэлжилбэл маш муу дүн тавина. Одоо байгаа 65-аас бүлэг байгуулах хэмжээний хүн үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Хамгийн муу хувилбараар нь жишээ авч үзье. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагалаа гэж бодъё. Шинээр Засгийн газар байгуулагдаад хэр удаан оршин тогтнох вэ? Хамгийн ихдээ л 12 сар болно. Дахиад л унана. Үндсэндээ нэг удаагийн сонгуулийн цикльд гурван Засгийн газрын нүүр үзнэ гэсэн үг. Ийм тогтворгүй байдлыг хэнч хүсэхгүй нь ойлгомжтой. Үр дүнд нь засгаа унагаж тоглосон МАН ялагдана. Хамгийн том хохирогч нь ард түмэн болж хоцорно. Тогтворгүй байдлын сургаар гаднын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилжчихлээ. Дөнгөж он гарангуут Монгол Улс Н.Алтанхуягийн алдарт “Чингис” бондын 500 сая ам.долларын төлөлт хийнэ. 500 сая ам.долларын төлөлтийг хийж чадахгүй бол манай улс олон улсад дампуурлаа зарлана. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ? Нам, намын гишүүд, дэмжчигчдээ хоёр хувааж тоглосон нөхдүүд хариуцлага хүлээх үү? Үгүй л байхгүй юу. Тэдэнд хариуцлага хүлээх ухамсар, ёс зүй байдаггүй л байхгүй юу. Нам ялагдсан үед нь хаяж явчихаад, ялсан үед нь тодроод гараад ирдэг нөхдүүд манай намд цөөнгүй бий.

 

-“Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбоо” цаашид ямар арга хэмжээ явуулах төлөвлөгөөтэй байна вэ?

 

-УИХ-д МАН-ыг төлөөлж суугаа 65 гишүүн өөрийн хүчээр, эр бяраар УИХ-ын сонгуульд ялчихсан юм шиг оодорч, тодорч яваа нь өнөөдөр нууц биш. Би тэдэнд хандаж ганцхан юм хэлье! Уучлаарай, та нар МАН-ын мянга мянган гишүүд, дэмжигчдийн итгэл, сэтгэл, зүтгэлээр УИХ-д сонгогдсон гэдгээ битгий март. Мөн МАН-ын үнэт зүйл, ганхашгүй багана болсон эрх ашгийн эрэмбэ дараагаа бүү умарт. Хувийн эрх ашгийн төлөө, сандал суудлын төлөө намын дотоод хагарлыг улам хурцатгавал манай холбоо ч зүгээр суухгүй. УИХ дахь МАН-ы бүлгийн 65 гишүүн, намын удирдлагад эв нэгдлийг хангаж ажиллах шаардах бичиг хүргүүлнэ. Шаардах бичгийг хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

 

-Танай холбоо анх хэдэн онд үүсэн байгуулагдаж байсан тухай товчхон танилцуулаач?

 

-“Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбоо” анх 2011 онд байгуулагдаж байсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн холбоо. Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол Улсын зарим аймагт салбар холбоогоо байгуулаад байна.

 

С.МӨНХ

2017.09.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Итали улстай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Оромдож болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.26

Ой хээрийн түймрээс хэрхэн сэргийлэх, түүний санамж

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тойргийнхоо 500 хүүхдийг баярлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.28

Өвлийн амралтаар оюутны хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлана

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Шинэ засаг шинжлэх ухаанаа аврах уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Н.Номтойбаяр: Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

Ж.Мөнхбат,С.Бямбацогт нар нэрээ татаж, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Оюутнуудын дунд “Татварын хуулийг сайн сурталчлах вэ” тэмцээнийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.11

Лу.Болдын “Бодь ” даатгал луу унжихын учиг

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16