Р.Ганбат: Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдлийг бууруулж, хөнөөлт шавьжаас урьдчилан сэргийлдэг


 

        Ойн мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон албаны хүмүүс ойн санг цэвэрлэх зайлшгүй шаардлагатай хэмээн ярьдаг. Тэгвэл энэ асуудлаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбаттай цөөн хором ярилцлаа.

 

-Дараалсан олон удаагийн түймэр болон бусад хүчин зүйлээс шалтгаалж ой модыг цэвэрлэх шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Үнэхээр шаардлага байгаа юу, байгаа бол Монгол орны хэдий хэмжээний ойн санг цэвэрлэх шаардлагатай байгаа вэ?

 

-Байгаль, цаг уурын нөлөө, хүний хүчин зүйл, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалсан гал түймэр ойн санд ихээхэн аюул учруулж байна. Түүнээс гадна ойн хортон шавьж, хууль бус мод бэлтгэл нь ойг хомсдуулдаг гол хүчин зүйл болдог. БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төв гэж байгууллага байдаг. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 2.7 сая га талбайд, 69.8 сая шоо метр унасан болон хатсан модны нөөц байна. Үүний 39.9 сая шоо метр нь хатсан буюу ургах чадваргүй болсон мод. Үлдсэн нь унасан мод байгаа юм. Яагаад ийм их хэмжээний унасан болон хатсан модны нөөц бий болчихов оо гэхээр, гол хүчин зүйл нь гал түймэр, ойн хөнөөлт шавжийн нөлөөгөөр. Тэгэхээр түймрийн хор хохирол ойн төлөв байдлыг ямар хэмжээнд хүртэл нь доройтуулдаг, хомсдуулдаг нь энэхүү тоо баримтаас харагдаж байгаа биз. Дээрээс нь хатсан, унасан мод нь гал түймэр гарахад шатах материалын нөөц болж дэмжиж өгдөг. Энэ нь ойн санд учрах аюулыг улам нэмэгдүүлдэг. Эдгээрээс харахад ой модыг зайлшгүй цэвэрлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.

 

-Ойг цэвэрлэсний ач холбогдлыг тодорхой тайлбарлавал...

 

-Ач холбогдлын хувьд байгальд болон нийгэм, эдийн засагт гэж хоёр ангилж болно. Байгаль экологид ямар ач холбогдолтой гэхээр, хэвийн байсан ой шатсаны дараа төлөв байдал нь өөрчлөгддөг. Ургах орчин, газрын гадарга дахь өвс, ургамал нь солигдох гэх мэт. Ингэснээр ой нөхөн төлжих процесс нь алдагдаж эхэлдэг. Харин ойг цэвэрлэснээр ойн түймрийн эрсдлийг бууруулж, иш холтос, модлогийн шавжийн хөнөөлөөс урьдчилан сэргийлэн, нөхөн төлжих үйл явцыг нь хангаж өгнө гэсэн үг. Нөгөө талдаа цэвэрлэгээнээс гарсан модоор ард иргэд, аж ахуйн нэгжийн модны хэрэгцээг хангаж болно. Ойн нөөц ашигласны төлбөр гэж байдаг. Түүнийгээ тухайн орон нутгийнхаа төсөвт өгснөөр төсөв бүрдүүлэлт сайжирна. Аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэнэ. Гэх мэтчилэн эдийн засгийн ач холбогдол их. Ойг цэвэрлэснээр ямар үр дүн гардаг, ямар ач холбогдолтой вэ гэдгийг тодорхойлсон судалгааны материал байдаг. Жишээлбэл, ойг цэвэрлэснээр ойн түймрийн эрсдлийг 2 дахин, ойн түймэрт өртөх талбайн хэмжээг 3-4 дахин бууруулдаг. Ойн модны түймэрт тэсвэрлэх чадварыг 2 дахин нэмэгдүүлнэ. Нөгөө талаар, модны иш, холтос, үндсээр хооллогч хортон шавьжны хэт олширлыг багасгадаг. Мөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг байнгын ногоон ажлын байр бий болно. Ойн цэвэрлэгээнээс гарсан модыг дан ганц ахуйн хэрэгцээнд зарцуулдаггүй. Ойн цэвэрлэгээнээс гарсан модоор янз бүрийн бордоо, барилгын материал, хавтан зэргийг үйлдвэрлэж болдог олон талын ач холбогдолтой.

 

-Ойг цэвэрлэхэд ямар хүндрэл учирдаг талаар яривал?

 

-Цэвэрлэх ёстой ой маань төв суурин газар эсвэл дэд бүтцээсээ алслагдсан байдаг. 70, 80 км түүнээс цааш зайтай байна. Намаг, шавар ихтэй. Хүн хүрэхэд хамгийн хэцүү газруудад унасан, хатсан модны нөөц  илүү их байдаг. Энд юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл ойн замын асуудлыг бодлогын хүрээнд, хөрөнгө, зардлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Түүнээс гадна ойн цэвэрлэгээ хийх аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлүүдийн чадавхи муу байдаг. Техник технологийн асуудлыг мөн нэрлэж болно. Гэх мэт хүндрэлүүд бий.


2017.08.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.08.13

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

МАН Салбартаа бэлтгэгдсэн хүнээ томилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...

...

Дэлгэрэнгүй » 2018.04.17

УИХ-ын дарга М.Энхболд: Малын тоогоор дэлхийд тэргүүлдэг улсын багачууд АМИН ДЭМИЙН дутагдалтай байж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.08

”Сайн аав” МУСК нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.05

“Мянга сонсохоор нэг үз”

...

Дэлгэрэнгүй » 2015.09.18

”Universe Best Songs 2017” 10 дахь удаагийн наадам 2 сарын 17 ны өдрөөс эхлэн үзэгч танд хүрнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.19