Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ?


 

Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой.

Жишээ нь:

Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх байх ёстой. Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.

Баримт мэдээлэл:

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

   

Оросын хүүхдийн цүнхний стандарт

Анги /Цүнхний ачааны дундаж хэмжээ

1-2-р анги -1,5 кг-аас илүүгүй

3-4-р анги -2,0 кг-аас илүүгүй

5-6-р анги -2,5 кг-аас илүүгүй

7-8-р анги -3,5 кг-аас илүүгүй

9-11-р анги-4,0 кг-аас илүүгүй

Угандад (2014 он) хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10%-иас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2% нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4%-д хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Нуруу бага зэрэг өвддөг сурагчдад удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, Хүнд цүнх барьж явах зэрэгтэй хамааралтай болохыг тогтоосон байна. Сургуулийн сурагчдын 19% нь л сургууль дээрээ ном, дэвтэрээ хадгалах хайрцагтай байлаа (locker).

Шинэ Зеланд улсын (2010) хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 77.1% нь булчин өвдөх хам шинжтэй, үүнээс: 44.3% нь хүзүү, 43.6% нь мөр, 36.4% нь нуруу, 35.0% нь аарцаг нуруунд тус тус өвддөг болохыг тогтоосон байна.

 

НЭГЭНТ ТА ХҮҮХДИЙНХЭЭ ЦҮНХИЙГ СОНГОСОН БОЛ:

 

1. Цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөх:

a. Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах.

в. Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах

c. Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг.

d. Тиймээс таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх

e. Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных ньталд хийх

 

2. Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд

a. Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг авч өгөх

b. Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах

c. Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх

d. Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах

e. Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж хамтдаа шийдлийг олох

i. даалгаварыг нь олшруулж өгч байх

ii. цахимаар даалгаварыг нь явуулах

iii. сургууль дээр хүүхэд бүрт номоо хадгалах хайрцаг хийх

iv. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном бэлэглэх, хандивлах аян зохион байгуулах

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

2017.08.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийн нэгнийх нь бие мууджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

Монгол орны хөхтөн амьтад/гэрэл зураг/

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Гар утасны төлбөрийн “өр” Зээлийн мэдээллийн сангаас хасагдах уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.11

Монгол - Төвийг сахих

...

Дэлгэрэнгүй » 2015.09.09

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Булгантай уулзжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Н.Энхбаяр: Босгоны шороонд ойртуулахгүй гээд байгаа хүний тархи нь гашилсан гэж ойлгосон

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

Хууль зөрчин хаус орон сууц барьснаас хуулийн дагуу их сургуулийн цогцолбор барих хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Б.Гүрсоронзон: Техникийн үзлэгт ороогүй автомашиныг камераар хянана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.09

Б.Батбаяр: Улс орныхоо эдийн засагт дэмжлэг болох төсөл хөтөлбөрүүдээ бүрэн хангаж яваа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18