Л.Оюун-Эрдэнэ ээ.. Одоо болох юм биш үү!

content_photo

 

Ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболдыг хамгийн ихээр дэмжсэн гишүүдийн нэг нь хан Хэнтий нутгаас сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ. Ууган намын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж ажилласан түүнийг энэ өндөрлөгт авчирсан хүн нь Шадар сайд асан, “топор муужгай” У.Хүрэлсүх. Гэтэл түүний өдөржин шөнөжин зүтгэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг нь “том ах” У.Хүрэлсүх нь төрсөн ахтай нь нийлээд нураачих бололтой юм.

Улстөрд авчирсан ачтан, зулайг нь гишгэж төрсөн ах хоёр нь нийлээд мань хүний хөдөлмөрийг үгүй хийж байхад тэр мэдээгүй л гэж мэлзэх байх даа, улстөр юм хойно. Бүр болоогүй одоо өрнөж буй улстөрийн газрын зургийг томруулж харвал Л.Оюун-Эрдэнэ мань төрсөн ахтайгаа хавсарч, хавсайдаж улстөрийн “том ах”-ыгаа МАН-ын дарга, АН-ын “найруулагч” болгохоор зүтгэж байна. Нэгэнт төрсөн ах нь дээрээс нь зааварлаад, ачтан ах нь хажуунаас нь зөвлөөд явчихбал болно гэж бодсон бол том эндүүрэл. Улстөр дэх газрын зургаа богино зайд л зурж байна даа, Л.Оюун-Эрдэнэ.

2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа тэрбээр намын нарийн бичгийн даргын албан тушаалаа өгсөн болоод харь улсыг зорьж одсон. Бүр тодруулбал, АНУ-ын Харвардад номын дуу сонсож яваад ирсэн нэгэн. Энэ байдлыг нь харвал том ахаасаа их зүйл сурч байгаа бололтой юм. МАН-ыг ялагдалд хөтөлж, журмын нөхдөө гудамжинд лааз өшиглүүлчихээд ичих ч үгүй өөрөө сурахаар явсан нь түүний хүн чанарыг илтгэнэ. Улстөрд өнөөдрийг хүртэл хөтөлж яваа У.Хүрэлсүх ах нь МАН мандаж явахад хамгийн их хишиг хүртдэг нэгэн. У.Хүрэлсүхэд МАН харамгүй сэтгэл гаргаж, өч төчнөөн албан тушаал өгсөн. Дан засаг байгуулахад ч, давхар засаг байгуулахад ч тэр Засгийн газарт байж л байсан. МАН-ын нэр дээрээс хэд хэдэн удаа УИХ-д ч суусан. Бүр 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-д сууж байсныг ард түмэн мартаагүй байгаа. МАН мандаж явахад тэр “оодордог”, МАН доройтож явахад тэр гадагшаа “шилэрдэг” тийм л бичигдээгүй хууль У.Хүрэлсүхэд үйлчилдаг болчихож. Өнгөрсөн 2016 онд У.Хүрэлсүхийг төрсөн нутагтаа нэр дэвш гэж намын нөхөд нь санал болгосон ч тэрбээр шийрэгнэсээр байгаад сайхан боломжийг салхинд хийсгэж орхисон. Нэгэнт ууган нам УИХ-ын сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болчихсон байсан үе шүү дээ.

Ийм л нөхрийн ханцуй хармаанаас чаргууцалдаж улстөрд хөлөө олох гэж ядарч яваа Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар нь хөгөө хөл дороо хөглөрүүлж явна. Эцэс сүүлдээ Д.Гантулгын хэлснээр бол У.Хүрэлсүх “агаа” нь “хүчиндэгчдийн арми”-ийг улстөрд оруулаад ирчихсэн ч юм шиг өнцөг гараад ирлээ. У.Хүрэлсүх өөрөө хүчингийн дуулианд нэр холбогдож нэг хэсэг шуугиан дэгдээж байсан нь үнэн үү гэвэл үнэн. Тэгвэл түүнийг үлгэр дуурайлал болгодог нутгийн хоёр залуу замналыг нь маш сайн дагаж байгаа нь намтраас нь тод харагдана. Л.Оюун-Эрдэнэ ч хүчингийн хэрэгт холбогдсон, Д.Гантулга нь ч хүчингийн хэрэгт холбогдоод авлаа. Сүүлдээ баруун, зүүн хоёр гар нь бие биенээ үзэхээ байж байх шиг байна. Хүн чанар угийн муу Л.Оюун-Эрдэнэ Д.Гантулгыгаа УИХ-ын гишүүний ёс зүйгүй гээд ад үзээд эхэллээ. МАН-даа л сошиалаар толгой цохьдог тэрбээр Д.Гантулгынхаа эсрэг баг ажиллуулаад эхэлсэн юм байх. Төрийн ордонд хийсэн мэдээллээс нь тасдаж аваад сошиалаар сэвж байх жишээтэй. УИХ дахь Хэнтийнхэн гэж хөөтэй нөхөд юм аа. Урвал урваж чадахаар, ноцуул ноцож чадахаар, ноолбол ноолж чадахаар бас л мундаг авьяастай “шаар”-нууд юм аа. Удахгүй хоёр дүү нь том ахыгаа боргохыг хэн байг гэхэв, улстөр юм хойно… У.Хүрэлсүхийн улстөр дэх карьер өсгөж хүмүүжүүлсэн хоёр дүүдээ бариулж идээд дуусах вий дээ… Яг л өнөөдрийн М.Энхболд шиг. Л.Оюун-Эрдэнэ ээ… Одоо болох юм биш үү! Сонгууль нэгэнт дуусчихсан. Төрсөн ах чинь, том ах чинь үүргээ сайн гүйцэтгэсэн. Чи ч үүргээ сайн гүйцэтгэсэн. “Үүнээс цааш газар үгүй…” гэдэг шиг энэнээс цааш улстөр хийвэл хайран нэр чинь яйран болно. Ерөнхийлөгч болгосон “Женко” ахаасаа шагналаа аваад гэдсээ илээд хэвтэж байх юм биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ…

2017.08.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147