Иргэдэд газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулна

 

        Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, 2017 оны есдүгээр сарын 4-нөөс 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын суурьшлын 1, 2 дугаар бүсэд хамаарах 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний, ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчилж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой болж байна.

 

Нийслэлийн Газрын албанаас өмчлөгдөх боломжтой гэж үзэж буй 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргасан бөгөөд үүнээс 3442 нэгж талбарыг аяны хүрээнд өмчлүүлэхээр төлөвлөжээ. Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн Газрын албатай хамтран 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн газрын зөрчилтэй нэгж талбарын судалгааг дэлгэрэнгүй байдлаар ангилан гаргаж газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах, зуслангийн 26 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийлгэх,  орц гарц шийдвэрлэх зөрчил арилгах ажлыг иргэдтэй зөвшилцөх маягаар шийдвэрлэхээр төлөвлөсөн аж.

 

Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүрэгт 9 хорооны 366,    Хан-Уул дүүрэгт 2 хорооны 13, Баянзүрх дүүрэгт 15 хорооны 2251, Баянгол дүүрэгт 7 хорооны 269, Чингэлтэй дүүрэгт 6 хорооны 209,   Сүхбаатар дүүрэгт 4 хорооны 334 нэгж талбар багтсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2017.08.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Захын дүүргийг хуваах нь хамгийн боломжит хувилбар

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна

...

Дэлгэрэнгүй » 2018.02.06

Үнэн худлын дэнс: Ард түмний гавъяат,зөн билэгч Г.Цэвэлмаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

Өвөл ч угсардаг, “даардаггүй”, хуучирдаггүй хавтан

...

Дэлгэрэнгүй » 2016.02.05

Монгол наадам дээр монгол уяач өвгөний уйлахыг хараад..

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

36 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ял эдэлж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19

С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.05