Хэн ялагдуулсан түүнтэй хариуцлага тооц


ded

 

Статусаа мэддэггүй нөхдүүд юм байх даа… Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулиар дүгнэж үзсэн, тэр хэрээр Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн Засгийн газарт дүн тавьж, М.Энхболд унасан гэх юм. Тэгээд ч зогсохгүй Засгийн газартай хариуцлага тооцно гээд дайраад байдаг нь “хаанахын ёс вэ”. Ерөнхийлөгчийн сонгууль Ж.Эрдэнэбатын Засгийн газарт юуны хамаа байна. Хэрвээ хариуцлага тооцох хүн хайгаад байгаа юм бол өрсөлдөгч АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгын талд ажилласан У.Хүрэлсүхтэй хариуцлага тооц. Намаасаа төдийгүй МАН-д итгэл үнэмшлээ өгсөн мянга мянган гишүүдийн үзэл баримтлал дээр дэвсэлсэн У.Хүрэлсүхэд хариуцлага тооцооч. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажиллачихаад өдгөө намын даргын суудалд санаархаж, сул дорой гишүүдийг уруу татан Засгийн газрыг унагаах ажиллагаа эхлүүлээд байна. Доройтсон эдийн засгийг босгох замынхаа уулзвар дээр ирчихсэн, олон төсөл хөтөлбөр боловсруулаад зарим нь гараанаас гарч байгаа энэ чухал үед Засгийн газрыг огцруулахаар улайрч байгаагийн цаана зөвхөн хувийн эрх ашиг л бий.
У.Хүрэлсүхийн хамтрагчид болох “Херо” Б.Баатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нар “Топор” нэр хайрлачихсан байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өч төчнөөн цацагдлаа. Тэгэхээр У.Хүрэлсүх нь Х.Баттулгын захиалгаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах ажиллагааг удирдаж байгааг харж болно. У.Хүрэлсүхийн командаар хөдөлж байгаа 30 гишүүнийг харахад дандаа улстөрд шинэ гарууд. Баруун зүүнээ мэдэхгүй эргүүтсэн нөхөд. Байр сууриа илэрхийлж байгаа зарчмаа ч мэдэхгүй. Ямар сайндаа л Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хайж байхав дээ. Харин ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засаг нь хасах цэнэгтэй байхад өнөөдөр таван хувьд авчирсан бодит өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулагчдын нүүрийг наашаа харуулчихсан байхад энэ Засгийн газраас чухам ямар өө хайгаад байгааг ойлгох юм алга.
Үнэхээр л МАН-ын гишүүд мөн болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг олж тогтоох гээд байгаа бол “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь У.Хүрэлсүх гэгч байж л байна. Бөх Ерөнхийлөгчтэй хавсран МАН-ыг булшлахаар улайрч байгаа энэ нөхөрт намынх нь гишүүд хариуцлага тооцож, намаасаа хөөх хэрэгтэй. АН У.Хүрэлсүхийн гараар МАН-ыг устгуулах төлөвлөгөө хэрэгжүүлж байгааг мэдэхгүй УИХ-ын 30 гишүүн гэхэд эргэлзээтэй. МАН-ын тэдгээр 30 гишүүн уг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Цаашлаад намаа муухай харагдуулж байгааг ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин тэдэнд хэн хариуцлага тооцох вэ? Мэдээж ирэх 2020 оны сонгуулиар сонгогчдод нь хариуцлага тооцно. Өөрсдөө кноп дарж Засгийн газраа байгуулчихаад эргээд засгаа унагах кноп дарах нь эрүүл хүнд байж боломгүй ёс суртахуун биз.

2017.08.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монгол түмэн их найрагчаа сүүлчийн замд нь үдлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Шинийн 7-нд золгохыг цээрлэдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Нохой жилийн нийслэлийн шилдэг байгууллагаар НМХГ ѳргѳмжлѳгдѳв

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Монгол Алтайн Барагшун ХХК-ний үйл ажиллагааг түр зогсоолоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Цэрэг амиа алдсан ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн И-баримтаа ирэх сарын 15-аас өмнө аваарай

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Шороон гахай жил хур их, ургац арвин, иргэдийн амьдрал дээшилнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Д.Дагвадорж: Шинэчлэлийн буухиаг цаашаа нийгмийн бүх салбарт өрнүүлээсэй

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

ХҮН-ын дэд дарга С.Боргил Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Дэлхий нийтээрээ түгшиж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.24

П.Лхамдэгд илүүрхсээр түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

Гурван гавьяатын хамтарсан дуу төржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

"Эрдэнэс-таван толгой" ХК-ийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.27

Өнөөдөр “Олон Улсын музейн өдөр”

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

С.Оюун нэр дэвшихгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11